Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
Таны оргилсон сэтгэл хөдлөлд өгөх шидэт хариулт надад байхгүй ч, танд зориулсан Бурханы үг доторх ойлголт надад байгаа. Хэрэв та даван туулах хүчийг хүсэн тэмүүлж байгаа бол эсвэл та Бурхны бүтээсэн зорилгод нийцсэн нэгэн байх чадварыг хүсэж байгаа бол та эхлээд Түүний хүчийг асуу. Тэрхүү хүчийг гуйсныхаа дараа, тэр хүчийг хүлээ. Хүлээх зуураа үргэлжлүүлэн залбир.Залбирал намайг өөрчилдөг. Залбирч байхдаа би арай дээр нэгэн болдог. Хүлээж байхдаа залбирах үед гэрийнхэндээ би илүүтэйгээр таалагддаг. Залбирч байхдаа би ухаалаг шийдвэрүүдийг гаргаж, өөрийнхөө сайн бас зөөлөн төрхүүдийг өөрөөсөө гаргадаг. Бухимдсан үедээ та өөртөө дургүй байдаг шалтгаан чинь магадгүй та хүлээлтийн хүч эсвэл төлөвийг хараахан мэдрээгүйгээс байж болох юм. Миний мэдэх хамгийн хүчирхэг Бурханлаг хүмүүс өвдөг сөгдөн хүлээх дуртай байдаг. Түүхийг өөрчилж буй эдгээр хүмүүс залбирдаг хүмүүс нь Бурханы хүчийг өв залгамжилан авагчид гэдгийг өдөр тутмын амьдралдаа ойлгодог учраас өвдөг сөгдөх нь тэдний хувьд мэдэхгүй, хэцүү байрлал биш юм.
Сэтгэл санааны хувьд хяналтаас гарахыг даван туулахад чинь гарцаагүй туслах өвдөг сөгдөн өнгөрөөсөн цаг хугацааныхаа чухлыг хэзээ ч бүү дутуу үнэл. Сэтгэл хөдлөл гөжүүд, хүүхдэрхүү бас заримдаа огцом ширүүн бөгөөд хүний сэтгэл хөдлөлийг хянах хамгийн хүчтэй хүчнүүдийн нэг бол өвдөг сөгдөн өнгөрөөх-цаг мөн. Биеэ залбирлын байрлалд оруулснаар хүний сүнсэнд ирдэг эдгэрэл нь мөнхийнх бас гайхалтай. Өвдөг сөгдөн түүний оршихуйд байхгүйгээр би Есүс шиг байж чадахгүй.
Залбирал байхгүй ч би Есүс шиг "дүр эсгэж" чадна. Зүрх минь архирч бас оюун бодол минь өс санаж байх үед ч сайхан инээж бас эелдэг нялуун үгсийг давтсанаараа би Кино Академийн Шагналыг авч чадна. Зохистой үгийг хэрхэн хэлэхээ би мэдэж байгаа боловч, хоёр- цоолсон чихнээс маань утаа гарч байгааг та анзаарах хэрэгтэй байж болох юм! Есүс намайг ердөө л Өөр шиг нь дүр эсгэхийг хүсдэггүй, харин Тэр намайг Өөр шиг нь байхыг маш их хүсдэг бөгөөд энэ хоёрын хооронд тодорхой ялгаа бий. Ялгаа нь миний хүлээлт мөн залбирлаар харагддаг, учир нь тэр л үед Тэрээр миний сэтгэл хөдлөлийн бас оюун бодлын Эзэн болдог.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү