7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цагЗагвар

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

7-с 3 дахь өдөр

Өдөр 3: Иосеф

Мужаан залуу Иосеф Мариатай сүй тавиад удаагүй байхад түүнд Мариа жирэмсэн болсноо хэлдэг. Иосеф томоохон шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Тэд гэрлээгүй байхдаа Мариа жирэмсэн болсныг Еврейчүүд мэдэх юм бол үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй бас Мариа томоохон асуудалд орохыг тэр мэдэж байв. Иосеф Мариад хайртай байсан учраас түүнийг хамгаалахын тулд түүнээс нууцаар салахаар төлөвлөжээ. Гэтэл Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж, “Мариаг эхнэрээ болгохоос бүү ай”, “Түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм” хэмээн хэлсэн.

Бурхан Иосефыг дэлхий дээрх Есүсийн аав болгохоор сонгосон. Энэ гайхалтай биш гэж үү? Еврей соёлд өөрийнх нь биш хүүхдийг өсгөх эрчүүд тийм ч олон байдаггүй. Бусад хүмүүс юу гэж бодохыг тоолгүй Иосеф үнэнч шударгаар эр байсан. Өөрөөр хэлбэл, Иосеф өөрийгөө зүгээр Бурханд итгэдэг хүн гэж хэлээгүй; тэр мөн Бурханы өөрөөр нь хийлгэхийг хүссэн зүйлийг үйлдсэн. Иосеф Есүсийг өөрийн хүү шиг өсгөж, Түүнийг бүх зүрхээрээ хайрлаж мөн мужаан байхыг зааж өгчээ. Иосеф Мариагаас салж, ээж нь Есүсийг ганцаараа өсгөж болох л байсан. Гэхдээ тэр эргэн тойрныхоо хүмүүсийн хүслээс илүүгээр Бурханы хүслийн дагуу үйлдсэн. Үр дүнд нь, Иосеф Есүсийн аав хэмээх итгэмээргүй онцгой эрхийг хүртжээ.

Гэр бүлийн үйл ажиллагаа:Үнэнээ хэлэх тоглоом. Хоёр ширхэг цаас ав. Нэг цаасан дээр “Тийм”, нөгөө цаасан дээр “Үгүй” гэж бич. Өрөөг олсоор эсвэл скочоор хоёр хэсэг болгон хуваагаад нэг талд нь “Тийм”, нөгөө талд нь “Үгүй” гэсэн цаасаа тавь. Хүн бүр шударга байдлыг шалгасан нөхцөл байдлуудаа ээлжлэн хэл. Жишээлбэл, та дараах хувилбарыг хуваалцаж болно: Коннор эгчийнхээ дэвтрийг санамсаргүй урчихжээ. Эгч нь түүнээс энэ талаар асуухад тэр үгүй гэж хэлэв. Хүүхдүүдээ Коннор үнэнээ хэлсэн гэж бодож байгаа бол “Тийм” гэсэн тал уруу, үнэнээ хэлээгүй гэж бодож байгаа бол “Үгүй” гэсэн тал уруу орохыг урь. "Бурхан чамаас юу хийгээсэй гэж хүсэж байгаа бол?" хэмээн асуу. Насанд нь тохируул.

Гэр бүлийн асуулт хариулт, хэлэлцүүлэг: 

• Санаандгүй үед ч Бурханы хүслийн дагуу үйлддэг юм шиг санагддаг хэн нэгнийг нэрлэнэ үү.

• Тэр хүнээ тодорхойл.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

Яг одоо бидэнд бүгдэд маань тэмдэглэх зохистой сайхан тэврэлт, жинхэнэ харилцаа, баяр хөөр хэрэгтэй бололтой. Бид энэхүү Адвентийн чимээгүй цагаар дамжуулан танд болон танай гэр бүл Христ мэндэлсний баяртай холбоотой хийгддэг шинэ уламжлал, оройн хоолны түүх, үлгэрийн цаг, гэр бүлийн үйл ажиллагаа зэргээр Есүсийн төрөлтийг тэмдэглэж бас Христмасын талаарх үнэн түүхийг мэдээсэй гэж залбирч байна. Христийн Мэндэлсний Баярын энэхүү "тэврэлт" энэ жилийн Адвентийн улиралд таны гэрт гайхалтай дурсамжуудыг бий болох болтугай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан B&H Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.bhpublishinggroup.com/25-days-of-the-christmas-story/