7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цагЗагвар

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

7-с 5 дахь өдөр

Өдөр 5: Хоньчид

Есүсийн эх Мариагийн нэгэн адил Есүсийн үед амьдарч байсан хоньчид нүд гялбуулам байсангүй. Тэднийг хэн ч үл анзаарна. Хоньчин байх нь хэцүү ажил байсан бөгөөд энэ ажлыг айлын бага хүүхдүүд хийдэг байв. Давид ч хүртэл хаан болохоосоо өмнө хэнд ч үл анзаарагдам хоньчин хүү байсан. Гэсэн хэдий ч Бурхан бидний зүрх сэтгэлд хамгийн их анхаарал хандуулдаг гэдгээ харуулахын тулд дэлхийн хамгийн үл тоогдсон хүмүүст Өөрийгөө илчилдэг.

Лук 2-р бүлэгт, хоньчид Есүсийг хайж олохоор Бетлехем рүү яаран одох үед тэдний дуу хоолойны догдлолыг та бараг сонсох болно. Тэд Есүсийг нүдээрээ харахдаа Түүнийг хүндлэн биширсэн гэдэг нь тэд Түүний бүх зүйлсийг хайрласан гэсэн үг юм. Бэлчээр рүүгээ буцах замдаа хоньчид харсан зүйлийнхээ талаар чимээгүй байж чадсангүй. 

Тэд Түүнийг бишрэн хүндэтгэж байгаагаа тааралдсан хүн бүрд хэлсэн! Олон жилийн дараа Есүс үйлчлэлийн үеэр, “Би бол сайн хоньчин, Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг” (Иохан 10:11) хэмээн хэлжээ. Үүгээрэй Есүс бидний гэмийн төлөөсийг төлөхийн тулд загалмай дээр нас барах тухай ярьж байв. Магадгүй энэ нь Бурхан эдгээр сэтгэл нь хөдөлсөн хоньчдыг Есүс төрсөн тухай сайн мэдээг хуваалцуулах анхны элч нар болгон хэрэглэсэн шалтгаан ч байж болох юм!

Гэр бүлийн үйл ажиллагаа: Эш үзүүлэгч Исаиа, “Амар тайвныг сонордуулж, Сайн сайхныг мэдээлж Авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх Сайнмэдээ авчрагчийн хөл Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй?” хэмээн бичсэн (Исаиа 52:7 АБ2013). Анхны Христмасын баяраар хөдөө орон нутгаар гүйж, Есүсийн сайнмэдээг тунхаглаж буй хоньчдын хөлийг төсөөлөөд үз дээ! Өнөө орой хөл дээрээ гүйцгээн сайнмэдээг түгээе. Гэрээсээ эхэл. Хамдаа Бурханаас Түүнийг хүндэтгэх бишрэх сэтгэлийг нэмэгдүүлж өгөхийг гуйн залбир. Дараа нь гэр бүлийн хүн нэг бүрийн төлөө залбирч, ойр хавь, эргэн тойрны хөршүүдийнхээ төлөө залбирахаар гэр бүлээрээ залбирлын алхааг хийгээрэй. Энэ үйл ажиллагааг хүүхдүүдтэйгээ Есүсийн хайрыг эргэн тойрныхоо хүмүүстэй хэрхэн хуваалцах боломжтой талаар илүү их ярихын тулд ашигла.

Гэр бүлийн асуулт хариулт, хэлэлцүүлэг: 

• Таны маш их хүндэлдэг, энэ тухайгаа бусдад зогсолтгүй ярьдаг зүйл тань юу вэ (тоглоом, найз, дурсамж гэх мэт)?

• Та хэн нэгэнд Есүсийн тухай яг ингэж догдлон ярьж байсан уу?

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

Яг одоо бидэнд бүгдэд маань тэмдэглэх зохистой сайхан тэврэлт, жинхэнэ харилцаа, баяр хөөр хэрэгтэй бололтой. Бид энэхүү Адвентийн чимээгүй цагаар дамжуулан танд болон танай гэр бүл Христ мэндэлсний баяртай холбоотой хийгддэг шинэ уламжлал, оройн хоолны түүх, үлгэрийн цаг, гэр бүлийн үйл ажиллагаа зэргээр Есүсийн төрөлтийг тэмдэглэж бас Христмасын талаарх үнэн түүхийг мэдээсэй гэж залбирч байна. Христийн Мэндэлсний Баярын энэхүү "тэврэлт" энэ жилийн Адвентийн улиралд таны гэрт гайхалтай дурсамжуудыг бий болох болтугай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан B&H Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.bhpublishinggroup.com/25-days-of-the-christmas-story/