7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цагЗагвар

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

7-с 1 дахь өдөр

Өдөр 1: Давид

Есүс зөвхөн Бурханы Хүү байгаад зогсоогүй, харин Тэр энэ дэлхийд амьдарч байхдаа эцэг эхтэй байсан. Есүсийг өргөж авсан аав Иосеф Давидын удмын хүн, Түүний ээж Мариа мөн Давидын удам байсан. Та гайхаж байгаа байх, энэ чинь нөгөө Голиатыг ялсан хоньчин хүү Давид шүү дээ! Үүнд та итгэж чадах уу? Давидын удмаас Мессиа төрнө хэмээн олон зуун жилийн турш эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлж Давидын (хорин найм дахь үе) холын ач хүү болон мэндэлсэн. (2 Самуел 7:12–16).

Есүсийг төрөх цаг үед хүмүүс Давид гэж хэн болохыг сайн мэддэг байсан. Тэр дуулал номыг бичсэн, мөн хаан болон өссөн нэгэн. Гэхдээ хамгийн чухал нь Давид итгэл дотор өсч, Бурхан түүнийг Өөрийн зүрх сэтгэлийнхээ дагуух хүн хэмээн алдаршуулсан. (1 Самуел 13:14). Библи дээр Есүсийг “Давидын Хүү” хэмээн нэрлэх үед Есүс бол амлагдсан Мессиа буюу удаан хүлээсэн Аврагч гэдэгт итгэдэг хүмүүсийг хэлсэн үгс юм. Тэд Есүс өөрсдийг нь өвчин зовлонгоос чөлөөлөх хүчтэй гэдэгт итгэдэг байв.

Гэр бүлийн үйл ажиллагаа:Хүүхдүүддээ мэдэгдэхгүйгээр онцгой амттан бэлтгэ! Эхлээд тэдний нүдийг боо. Тэгээд тэдний мэдрэхүйг шалгасан даалгавруудыг гүйцэтгүүл. Даалгавраа биелүүлэхээс өмнө тэднээс танд итгэсэн хэвээр байгаа эсэхийг нь асуу. Лаа эсвэл анхилуун үнэртэй зүйлс аваад ямар үнэртэй болохыг нь асуу. Дараа нь тэднийг угаалыг өрөө рүү дагуулж яваад гарыг нь угаалгуул. Хамгийн сүүлд нь гал тогооны өрөө рүү дагуулж яв. Тэднээс амаа нээхийг гуй. Тэдний дуртай амттаныг нь аманд нь хийж өг! Тэгээд нүднийх нь боолтыг ав. Хүүхдүүдээсээ нүдээ боогоод аялах ямар санагдсан талаар асуугаарай. Тэд айсан болов уу? Тэд танд итгэсэн үү? Бурхан биднийг хаашаа чиглүүлж байгаа мэдэхгүй байх үед ч хүртэл Түүнд итгэл найдвараа тавих талаар ярилцахын тулд энэхүү тоглоомыг тоглоорой.

Гэр бүлийн асуулт хариулт, хэлэлцүүлэг: 

• Хэн нэгэнд итгэнэ гэдэг юу гэсэн утгатай бэ?

• Та Есүст итгэж, мөн Тэр таныг аварсан үеийнхээ талаарх жишээг бодно уу?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

Яг одоо бидэнд бүгдэд маань тэмдэглэх зохистой сайхан тэврэлт, жинхэнэ харилцаа, баяр хөөр хэрэгтэй бололтой. Бид энэхүү Адвентийн чимээгүй цагаар дамжуулан танд болон танай гэр бүл Христ мэндэлсний баяртай холбоотой хийгддэг шинэ уламжлал, оройн хоолны түүх, үлгэрийн цаг, гэр бүлийн үйл ажиллагаа зэргээр Есүсийн төрөлтийг тэмдэглэж бас Христмасын талаарх үнэн түүхийг мэдээсэй гэж залбирч байна. Христийн Мэндэлсний Баярын энэхүү "тэврэлт" энэ жилийн Адвентийн улиралд таны гэрт гайхалтай дурсамжуудыг бий болох болтугай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан B&H Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.bhpublishinggroup.com/25-days-of-the-christmas-story/