7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цагЗагвар
Өдөр 7: Мэргэд
Мэргэд дорно зүгээс Есүсийг хайж ирцгээв. Библийн олон багш нар тэдгээр хүмүүс нь сансар огторгуйн шинжлэх ухаан буюу бидний өнөөгийн одон орон судлалын шинжлэх ухаанд суралцсан хүмүүс байсан гэж үздэг. Мэргэд бол мэргэн ухаантай, баян чинээлэг, олны хүндэтгэлийн хүлээсэн хүмүүс байсан гэж тэд үздэг. Хэдийгээр Библид Есүсийг харахаар хэдэн мэргэд ирснийг тодорхой хэлээгүй ч уламжлалт сургаалд гурав байсан гэж үздэг. Учир нь тэд Түүнд алт, гүгэл, мирр зэрэг гурван үнэт бэлэг өгсөн.
Библийн багш нар мэргэд Есүсийг төрсөн дариуд ирээгүй харин Түүнийг арван зургаагаас хорин дөрвөн сартай болсон байх үед ирсэн гэж үздэг. Тэд гэрт орж, Есүсийг харангуутаа өвдөг сөгдөн мэхийн хүндлээд авчирсан бэлгүүдээ Түүнд өгөн, Түүнийг магтжээ. Дараа нь тэдэнд Бурхан Херод Есүсийг алахыг хүсч байгааг мэдүүлсэн бөгөөд Херод хаанд Есүсийн байгаа газрыг бүү хэл хэмээн тэдний зүүдэнд анхааруулсан. Тэд Бурханд дуулгавартай байж, өөр замаар нутгийн зүг буцжээ.
Мэргэд Есүсийг Мессиа хэмээн хүндэтгэсэн хэмээн Библи дээр дурдагдсан анхны харь үндэстэн буюу Еврей бус хүмүүс байсан юм. Тэд Есүсийн мэндлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг ойлгосон байжээ. Бурхан Өөрөө дэлхий дээр хүн болон ирсэн нь—тэнгэрулсаас өгөгдсөн гайхалтай бэлэг юм! Тэд Түүнд үүний хариу болгон өгөөмөр сэтгэлээр хариу үзүүлсэн юм.
Гэр бүлийн үйл ажиллагаа: Энэ үйл ажиллагаанд гэр бүлээрэй өгөөмөр бай. Хүүхдүүдээ тоглоом бэлгэдэх эсвэл өөрсдийн мөнгөөр тусламж хэрэгтэй байгаа гэр бүлд бэлэг авч өгөхөд урь. Бэлгээ хүүхдүүдтэйгээ хамт хүргэж өг. Эсвэл хүүхдүүдээ өөрсдийнхөө мөнгийг чуулгынхаа өргөлд өргөл өгөхөд хөтлө. Гэр бүлээрээ өгөөмөр байж, илүү их зүйл өгөх бусад арга замуудыг хамтдаа бодож үзээрэй. Энэ үйл ажиллагаагаар дамжуулан Есүсийн биднийг хайрлах хайр нь хэрхэн бэлэг болох, мөн бусдад өгөөмөр хандах нь Түүнд хариу өгөх нэг арга зам болох талаар ярилц.
Гэр бүлийн асуулт хариулт, хэлэлцүүлэг:
• Хэн нэгэнд таны өгч байсан хамгийн дуртай бэлэг юу вэ?
* Үүнийг өгөхөд танд ямар санагдаж байсан бэ?
Энэ Төлөвлөгөөг өөр эх сурвалжаас авсан болно. www.25ChristmasStories.comс илүүг олж мэднэ үү
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Яг одоо бидэнд бүгдэд маань тэмдэглэх зохистой сайхан тэврэлт, жинхэнэ харилцаа, баяр хөөр хэрэгтэй бололтой. Бид энэхүү Адвентийн чимээгүй цагаар дамжуулан танд болон танай гэр бүл Христ мэндэлсний баяртай холбоотой хийгддэг шинэ уламжлал, оройн хоолны түүх, үлгэрийн цаг, гэр бүлийн үйл ажиллагаа зэргээр Есүсийн төрөлтийг тэмдэглэж бас Христмасын талаарх үнэн түүхийг мэдээсэй гэж залбирч байна. Христийн Мэндэлсний Баярын энэхүү "тэврэлт" энэ жилийн Адвентийн улиралд таны гэрт гайхалтай дурсамжуудыг бий болох болтугай!
More