7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цагЗагвар
Өдөр 4: Есүс
Христмасын түүх бол Есүсийн тухай юм! Есүс үгүйгээр бид асар том асуудалд орох байсан. Гэм нүглээс бидний аврах Аврагч бид бүхэнд хэрэгтэй. Тэнгэрэлч, “бүх ард түмнийг баярлуулах сайхан мэдээг авчирлаа” (Лук 2:10) гэж Есүс төрөлтийг хэлсэн. Бурхан Эцэг биднийг үнэхээр хайрласан учраас Тэр өөрийн цорын ганц Хүүг мөнхийн улсаас дэлхий рүү бяцхан хүү болгон илгээсэн.
Энэ бол сайн мэдээний төгсгөл байгаагүй юм. Есүс бидэнд маш их хайртай учраас Тэр өсөн торниж, төгс амьдралаар амьдарч, бидний гэмийн төлөөх зовлонг амсаж, бидний оронд нас барсан. Тэгээд Есүс гурван өдрийн дараа дахин амилсан! Өнөөдөр ч Тэр амьд бөгөөд мөнхийн улсад амьдарч байгаа. Есүс амьд учраас бид Бурхантай өнөөдөр ч мөн өнө мөнхөд ер бусын харилцаатай байж чадна. Энэ бол бүх мэдээнүүдээс хамгийн сайхан нь! Бид Есүст итгэх үед Бурханы хүүхдүүд болдог. Тэр биднийг удирдаж, бидний дотор оршин, бидний найз болж, Өөрийн замыг бидэнд зааж, залбирлыг маань сонсдог. Үүнээс илүүгээр, Бурхан биднийг хайрласан шиг бид ч бас бусдыг хайрлаж чадна. Есүс, “Эцэг намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун” (Иохан 15:9) хэмээн хэлжээ. Энэхүү гайхалтай хайр бол Христийн Мэндэлсний Баярын гол утга учир юм. Энэ бол бидний сонсох хамгийн сайхан мэдээ юм!
Гэр бүлийн үйл ажиллагаа: Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэх төлөвлөгөөг гарга. Христмасын өдөр эсвэл гэр бүлийнхээ төлөвлөгөөнд тааруулан өдрийг сонго. Аль ч тохиолдолд байсан хүүхдүүдтэйгээ хамт төрсөн өдрийн үдэшлэгний төлөвлөгөөг гарга. Бялууныхаа орц найрлагыг худалдан ав. Өөр бусад чимэглэл эсвэл шаар худалдан авах. Үдэшлэг дээрээ “Төрсөн өдрийн” болон Христмасын дуунуудыг дуул. Тэгээд Есүс таны амьдралыг хэрхэн өөрчилсөн талаарх гэрчлэлээ хуваалц. Энэхүү баярыг гэр бүлийнхээ онцгой үнэт цаг болго. Жил бүр хүсэн хүлээдэг уламжлалыг бий болго.
Гэр бүлийн асуулт хариулт, хэлэлцүүлэг:
• Есүс танд маш их хайртай гэсэн сайн мэдээг дүрсэл.
• Есүс таныг хайрлах хайр нь Христмасын талаарх таны бодлыг хэрхэн өөрчилдөг вэ?
• Энэ нь бусад хүмүүст хандах хандлагыг тань хэрхэн өөрчилдөг вэ? Жишээ хэлнэ үү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Яг одоо бидэнд бүгдэд маань тэмдэглэх зохистой сайхан тэврэлт, жинхэнэ харилцаа, баяр хөөр хэрэгтэй бололтой. Бид энэхүү Адвентийн чимээгүй цагаар дамжуулан танд болон танай гэр бүл Христ мэндэлсний баяртай холбоотой хийгддэг шинэ уламжлал, оройн хоолны түүх, үлгэрийн цаг, гэр бүлийн үйл ажиллагаа зэргээр Есүсийн төрөлтийг тэмдэглэж бас Христмасын талаарх үнэн түүхийг мэдээсэй гэж залбирч байна. Христийн Мэндэлсний Баярын энэхүү "тэврэлт" энэ жилийн Адвентийн улиралд таны гэрт гайхалтай дурсамжуудыг бий болох болтугай!
More