7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цагЗагвар

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

7-с 6 дахь өдөр

Өдөр 6: Тэнгэрэлч нар

Бид Библиэс Бурханы хүмүүст үгийг дамжуулахаар тэнгэрэлч нарыг илгээж байгаа тухай уншдаг. Габриелыг санаж байна уу? Түүний Захариа, Мариа нарт илгээсэн үгээр дамжуулан бидний мэдэх Христмасын түүхийн очийг асаасан. Бид Габриелаас гадна Мехиал тэнгэрэлчийн нэрийг л мэддэг. Гэхдээ үүнээс ч олон тэнгэрэлч нар бий! Библи бидэнд сая сая тэнгэрэлч нар Бурханыг магтаж, Түүнд үйлчилж, Түүний тушаалыг биелүүлдэг гэж хэлсэн байдаг. Зарим тохиолдолд та магадгүй тэнгэрэлч гэдгийг нь мэдэлгүйгээр уулзсан байж болох юм (Еврей 13:2).

Гэхдээ тэнгэрэлч нар бидний төсөөлөн зурагладаг шиг эелдэг, зөөлөн, далавчтай нэгэн дандаа байдаг биш юм. Библид тэнгэрэлчийг “агуу хүчтэй” мөн Бурханд дуулгавартай нэгэн хэмээн дүрсэлсэн байдаг (Дуулал 103:20). Тийм ч учраас магадгүй хоньчид тэнгэрэлч нарыг хээр талыг дүүргэн байгааг харсан байх.

Бурханы алдрыг хараад тэд айн түгшицгээсэн. Тэгэхэд тэнгэрэлч “Бүү ай” (Лук 2:10) хэмээн хэлдэг. Тэгээд гэнэт үй олон тэнгэрэлч нар шөнийн тэнгэр дор гэрэлтэн, энэ дэлхийг аврах Аврагч мэндэлсэн хэмээх анхны мэдээг хоньчдод тунхагласан мэдээ хүргэгчид байсан юм. Хүчирхэг тэнгэрэлч нар бусадтай адилгүй мэдээг тунхагласан нь: Бурханы Хүү-дэлхийн гэрэл, Есүс ирлээ! Түүний хүч гэм нүглийн харанхуйг нэг удаа бүр мөсөн ялах болно.

Гэр бүлийн үйл ажиллагаа: Тэнгэрэлч нар Бурханыг магтаад зогсохгүй хоньчидын дээгүүр шөнийг гэрэлтүүлэн байлаа. Тэд амлагдсан Мессиа мэндэлснээр харанхуйн хүч ялагдсаныг тунхаглав.

Өнөө орой гэр бүлээрэй Христмасын унтлагын хувцсаа өмс. Попкорн хий. Машиндаа суу. Шөнийн тэнгэрт гялалзах оддыг болон хөршүүдийнхээ гэрлэн чимэглэлийг ажиглан, попкорноо идэнгээ машинтай зугаалга хий. Христмасын баярын хурц гэрлүүд харанхуйг нэвтлэн байшингуудыг гэрэлтүүлэх хүчтэй байдаг талаар ярилц. Үүнтэй адилхан, бид “дэлхийн гэрэл болсон” Есүсийг дагах үед дахин хэзээ ч “харанхуй дотор явахгүй” байх хүчтэй байдаг учир нь “амийн гэрэл” бидний дотроос гэрэлтэн буй аж (Иохан 8:12).

Гэр бүлийн асуулт хариулт, хэлэлцүүлэг: 

• “Гэрэл дотор алхах” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

• Ийнхүү үйлдэхийн тулд яагаад бид хүчийг гуйн залбирах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

Яг одоо бидэнд бүгдэд маань тэмдэглэх зохистой сайхан тэврэлт, жинхэнэ харилцаа, баяр хөөр хэрэгтэй бололтой. Бид энэхүү Адвентийн чимээгүй цагаар дамжуулан танд болон танай гэр бүл Христ мэндэлсний баяртай холбоотой хийгддэг шинэ уламжлал, оройн хоолны түүх, үлгэрийн цаг, гэр бүлийн үйл ажиллагаа зэргээр Есүсийн төрөлтийг тэмдэглэж бас Христмасын талаарх үнэн түүхийг мэдээсэй гэж залбирч байна. Христийн Мэндэлсний Баярын энэхүү "тэврэлт" энэ жилийн Адвентийн улиралд таны гэрт гайхалтай дурсамжуудыг бий болох болтугай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан B&H Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.bhpublishinggroup.com/25-days-of-the-christmas-story/