7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цагЗагвар

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

7-с 2 дахь өдөр

Өдөр 2: Mариа

Мариа бол Есүсийн ээж. Энэ гайхалтай биш гэж үү? Бурхан энэ чухал зүйлийг хийхэд яагаад түүнийг сонгосон гэж та бодож байна вэ? Тэр гүнж байсан уу? Эсвэл магадгүй тэр баян хүн байсан уу? Тэр алдартай байсан юм болов уу? 

Мариад эдгээрийн аль нь ч байгаагүй. Мариа ядуу, залуухан нэгэн байсан. Библийн олон багш нар Мариа Есүсийг тээж байхдаа 14 настай байсан бөгөөд тухайн үед энэ насан дээрээ охид гэрлэх нь нийтлэг зүйл байсан. Мөн Мариа ач холбогдол багатай жижигхэн тосгонд амьдардаг байсан. Үүнээс илүү чухал зүйл нь тэр онгон байсан нь одоохондоо хүүхэдтэй болж чадахгүй гэсэн үг. Залуухан. Ядуу. Алдартай биш. Хүүхэдтэй болох ямар ч боломжгүй. Эдгээрийг сонсоод Есүсийн ээж байхаар сонгогдсон хүн шиг танд санагдаж байна уу? Үгүй л болов уу. Гэхдээ Мариа даруу нэгэн байсан.

Библид хэлэхдээ Бурхан даруу зүрхтэй, өөрт нь юу ч тохиолдсон бай Бурханыг нэгт тавьж хүндэлдэг хүмүүсийг хүндэлдэг гэжээ. Даруу байна гэдэг нь өөрөөрөө сайрхалгүй, бусдаас магтаал сайшаал горилолгүй бусдад үйлчлэх юм. Даруу хүн зөвхөн Бурханд таалагдах гэж үйлддэг. Бурхан дэлхийн нүдээр харахад тийм ч чухал нэгэн гэж тооцогдохооргүй залуу эмэгтэй Мариаг дэлхийн Аврагчийн ээжээр сонгосон. Яагаад? Учир нь Мариа зүрхэндээ даруу нэгэн байсан нь тэнгэрэлч Габриелд, "Би Бурханд хайртай. Түүний хүслийн дагуу болго” хэмээн хэлснээс тодорхой харагддаг.

Гэр бүлийн үйл ажиллагаа: Гэртээ байгаа гар чийдэн, цахилгаан гэрэл, дэнлүү, жижиг гэрлүүдээ цуглуул. Тэдгээрийг бүгдийг нь ширээн дээр тавь. Гэрлүүдийг асаа. Эдгээр гэрлүүд нь юугаараа ялгаатай болохыг ярилц.Гэрийнхээ дотор алхан эдгээр гэрлүүд нь босоо гэрэл, ширээний гэрлүүдээс ямар ялгаатай болох талаар ярилц. "Ямар гар чийдэнд хүмүүс илүү дуртай вэ?" мөн "Үзэмж муутай учраас хэрэглэхгүй гэрэл гэж байна уу?" гэж асуу. Хамгийн үзэмж муутай гэрлийг сонго. Тэгээд 1 Самуел 16:7 эшлэлийг хамтдаа унш. Гэрэл гаднаа хэрхэн харагдаж байгаа нь чухал биш харин дотроосоо гэрэлтэх нь хамгийн чухал болох талаар ярилц. Үүнтэй адилхан, алдартай, царайлаг, авьяас чадвартай эсвэл баян байх гээд гаднах үзэмж чухал биш, Бурхан бидний дотроос гэрэлтэх зүрх сэтгэлийг хардаг. Мариагийн зүрх сэтгэл Бурханы нүдэнд гэрэлтэй харагдсан!

Гэр бүлийн асуулт хариулт, хэлэлцүүлэг:

•Та Бурханы хайрыг харуулахын тулд бусдын төлөө хийхээр бодож байсан ч хараахан хийгээгүй байгаа нэг зүйл юу вэ?

• Хэн ч харахгүй, магтахгүй байсан ч та үүнийг хийх үү?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days of the Christmas Story: An Advent Family Devotional

Яг одоо бидэнд бүгдэд маань тэмдэглэх зохистой сайхан тэврэлт, жинхэнэ харилцаа, баяр хөөр хэрэгтэй бололтой. Бид энэхүү Адвентийн чимээгүй цагаар дамжуулан танд болон танай гэр бүл Христ мэндэлсний баяртай холбоотой хийгддэг шинэ уламжлал, оройн хоолны түүх, үлгэрийн цаг, гэр бүлийн үйл ажиллагаа зэргээр Есүсийн төрөлтийг тэмдэглэж бас Христмасын талаарх үнэн түүхийг мэдээсэй гэж залбирч байна. Христийн Мэндэлсний Баярын энэхүү "тэврэлт" энэ жилийн Адвентийн улиралд таны гэрт гайхалтай дурсамжуудыг бий болох болтугай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан B&H Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.bhpublishinggroup.com/25-days-of-the-christmas-story/