Эзэний заасан залбиралЗагвар

The Lord's Prayer

8-с 5 дахь өдөр

Хангамж

Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач

Нэг аргаар бол, энэ цэгт Эзэний заасан залбирлын нэг өөрчлөлт байна. Бид эндээс эхэлж байна, бидний эргэн тойронд байгаа хүмүүс руу бас өөрсөд рүүгээ чиглэж 'эргэн тойрноо харах' - аас илүү Бурхан руу чиглэж 'дээшээ харж' байна. Зөв итгэл үнэмшлийн Есүсийн товч дүгнэлт болон Арван Тушаалыг хоёуланд нь харах толины өөрчлөлт: өөрийн Эзэн Бурханаа болоод өөрийн хөршөө хайрлах (Матай 22:36-40). Тийм ээ, бид энд сүнслэгээс амьдралын бодит практик руу шилжиж байгааг бодох нь ухаангүй байж болох ч: бодит байдал гэвэл Бурхан амьдралын бүхий л хэсэг дээр оролцдог.

Бид энэ өгүүлбэр юу гэж байна вэ гэдгийг анхааралтайгаар бодох хэрэгтэй. Энд 'талх' гэдэг нь амьдралын бүхий л хэрэгцээ, шаардлагыг зааж байгаа юм. Энэ нь дараах биет хэрэгцээг багтаадаг: ганцхан хоол хүнс биш, бас ус, хоргодох газар, хувцас, эрүүл мэнд, мөнгө гэх мэт. Үүгээр ч зогсохгүй: сэтгэл зүйн хэрэгцээ багтдаг, жишээлбэл, амар тайван бодол, найдвар, зориг, мөн сүнслэг хэрэгцээ ч гэсэн, жишээлбэл, нигүүлсэл, Бурханы мэдээлэлтэй байх хийгээд итгэл найдвартай байх. 'Талх' бол биднийг цааш үргэлжлүүлсээр байх бүх зүйл юм. Талхны төлөө залбирна гэдэг нь Бурханаас хамааралтай байхыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Байгаа бүх нөөцийг авч, 'энэ бол би хувьдаа хийж бүтээсэн' гэж хэлэх хэн нэгэн байж бардам байр суурьтай болох нь бидний хувьд маш амархан. 'Даниел номын 5 дугаар бүлэгт, хорон Хаан Белшазарыг эш үзүүлэгч ийн шүүмжилдэг 'Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй. (Даниел 5:23)'. Мөн адил, Гэгээн Паул Коринтын чуулган дахь бардамналын эсрэг ингэж бичжээ, 'Чамд байгаа бүхнийг чи хүлээж аваагүй гэж үү?' (1 Коринт 4:7).

Хэрвээ энэ өгүүлбэрт чөлөөтэй байдал байгаа бол, бас хязгаар байна. Талх бол амьдралын хамгийн анхдагч хүнс бөгөөд Есүс бидэнд үүний төлөө залбираарай гэж хэлсэн: амьдралын тансаг байдлын төлөө бус, харин үндсэн хэрэгцээний төлөө залбираарай. Энэ дэлхий дээр олон хүмүүсийн бүр амьдралынх нь анхдагч хэрэгцээ болох талх нь тансаглал байдаг гэдгийг бид залбирч байхдаа хэзээ ч мартахгүй байх хэрэгтэй. Эзэний заасан Залбирлын энэ хэсгээр залбирч байх үедээ өөрсдийнхөө шуналын төлөө бус, хэрэгцээнийхээ төлөө залбирахаар өөрсдөдөө сануулцгаая. Бид бидэнд бүх зүйл өгөгдсөн гэдгийг санах хэрэгтэй.

Эзэний заасан Залбиралд ямар ч илүүдсэн үг байхгүй бөгөөд өдөр тутам гэсэн энэ үг биднийг түр зогсооно. Одоо бидэнд юу хэрэгтэй байгаа гэдэг дээрээ төвлөрч залбирахаас илүүтэй, ирээдүйд бидэнд юу хэрэгтэй вэ гэдгийг төсөөлж Бурханаас гуйж залбирах нь бидний хорхойг хөдөлгөсөн байдаг. Залбирлын зорилгыг хазайлгах олон замын нэг нь энэ юм. Бурхан бидний залбирлыг түүнтэй харилцах харилцаан дээр төвлөрсөн байгаасай гэж хүсдэг, харин бидний хувьд өөрсдийн хүсэлтүүдийн хамтаар өдөр тутмынхаа хэрэгцээ нь дээр түүн дээр ирж тэр харилцааг босгон байгуулж чадна. Бид өөрсдийн хэрэгцээнийхээ төлөө өдрөөс өдөрт залбирч мөнхөд үргэлжлэх харилцааг барьж байгуулах хэрэгтэй.

Эцэст нь, Бурхан бидэнд өдөр тутмын 'талх' - түүнээс ч илүү, бүр илүүг ч өгөхөд - талархалтай байцгаая.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Lord's Prayer

Бид хэрхэн залбирах талаар Есүсийн бидэнд зааж өгсөн гүн гүнзгий утга агуулга бүхий Эзэний заасан залбирлын талаарх найман өдрийн судлалын аялалд Ж.Жонтой нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ж.Жоннд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://canonjjohn.com