Дэд хууль 8:11-18

Дэд хууль 8:11-18 АБ2013

Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил. Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь арвижих үед чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад, өргөн уудам, аймшигт цөл дундуур, хорт галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй улайдмал газраар удирдан дагуулж, чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ. Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ. “Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинээг надад бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй. Харин эцэг өвгөдөд чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна