Эзэний заасан залбиралЗагвар
Давуу эрх
Тэнгэр дэх бидний Эцэг
Хоёр эсвэл түүнээс илүү зүйлс харилцаанд байгаа тохиолдолд, амьдрал дахь олон зүйлсийн нууц нь - магадгүй бүх зүйлсийн - нууц нь тэнцвэртэй байдал; Жишээлбэл, ухаалаг үйлдвэрлэгч зөв үнэ, зөв чанар хоёрын хооронд таарч зохицох бүтээгдэхүүн бүтээхийг хүсэж байгаа; ухаалаг эцэг эх хайр болоод сахилга батыг тэнцвэржүүлэхийг хүсэж байгаа гэх мэт. Товч бөгөөд тодорхойгоор илэрхийлэхэд, Эзэний заасан залбирал тэнгэр дэх Бидний Эцэг.
гэсэн цөөхөн үгээр хийгддэг. Эхлээд, Бурхан бол Эцэг гэдгийг бидэнд сануулж байна. Энэ үед үнэхээр олон хүмүүсийн хувьд, тэдний эцгийн тухай туршлага үнэхээр сөрөг, энэ үг өөрөө цусны даралт ихэсгэдэг, таныг энэ талбар дээрээ тодорхой ажил хийх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Та өөртөө үргэлж тууштайгаар сануулж байх ёстой, Бурхан бол таны хэзээ ч мэдэж байгаагүй төгс Эцэг, таныг ямар хүн болж өсөж том болоход хайраар бас ухаалгаар санаа зовдог Нэгэн, бүр 'төгс Эцэг' гээд бодоод үз. Эцэг гэдэг үгний асуудал Бурханыг хайр татам эцгээр нь мэдэж болох гайхамшигтай үнэнийг дордуулах ёсгүй. Бид Бурханыг хүйтэн, тооцоотой, огторгуйн супер компьютер болгож байгаа ямар ч санаанаас салж эсвэл түүнийг энэ ертөнцийн гүйцэтгэх захирал болгож байгаа ямар ч бодлуудыг хаях хэрэгтэй. Залбирал, Есүс ийнхүү хэлж байна, гэр бүлийн харилцаандаа Бурханыг оролцуулах нь зөв хэрэг бас та чадна гэж. Энд хэлж байгаа цаад санаа гэвэл, үнэ цэнтэй харилцаатай байхын тулд бид Есүс дээр итгэлээ тавих хэрэгтэй, тэгж байж, түүний ахан дүүс болно. Энд гайхалтай логик байна: Бурханы гэр бүлд үрчлэгдэхийн тулд Христ дээр итгэлээ тавьснаар, тэгээд тодорхойлолтын дагуу Бурхантай харилцаанд байх түүний албан ёсны хүү охин болно. Бид бусад итгэгчдийн хамтаар тэнгэр мөн газарт харилцааны шинэ хэлбэрт холбогдож байна. Энэ гайхамшигтай үнэн Бурхан тэнгэрт байгаа гэдэг сануулгаар тэнцвэржиж байна. Бурхан бол хүчирхэг, туйлын ариун, бидний ойлголтын цар хүрээнээс ангид нэгэн юм. Бурхан бүх зүйлийг ойлгодог, бүхнийг, бүгдийг мэддэг, мөн бүхнийг тэтгэдэг. Бидэнд энэ хэрэгтэй. Бидний өөрсдийн зураглалд бол Бурханыг жижгэрүүлж, багасгасан хэмжээтэйгээр бүтээсэн бол бүгд илүү амархан байх байсан, гэхдээ энэ бол бидний төсөөлж чадах юунаас ч илүү том, агуу тэнгэрт байгаа Бурхан юм. Энэ нь тэгээд, төгс тэнцвэр, гэхдээ хоёр гайхамшигтай үнэнийг хамтад нь барьж - юу хүсэхдээ эргэн дурсахын тулд - бидэнд баяр хөөртэй хичээл зүтгэл ч юм уу эсвэл элэгсэг сэтгэл түгшилт ч юм уу тийм дурсамж байх хэрэгтэй. Энэ яагаад чухал вэ гэхээр олон итгэгчид, магадгүй бид бүгдээрээ, тэнцвэрээс гарч оддог итгэлийн амьдралтай. Тэгээд бид Бурханы огторгуйн хүч чадлыг үгүйсгэж, түүнтэй биднийг юу ч хийсэн зүгээр хүлээж авах найзаасаа жаахан илүү харьцаж дуусдаг. Эсвэл, бидэнд зориулсан Бурханы эцэг эхийн хайрыг бид үл ойшоож, ертөнцийг захирч байсан тусдаа хол байгаа мэт түүнийг өөрсдийгөө хуурдаг. Есүс ийнхүү зааж байна, бидэнд байгаа зүйл гэвэл гайхшируулах давуу эрх: хэрвээ бид Христэд итгэл найдвараа тавьсан бол бүх хүч чадал, ялалт дахь тэнгэрийн Бурхан бол сэтгэл татам, санаа тавьдаг, төгс эцэг эх гэдгийг мэднэ. Гайхалтай!Энэ залбирлаар залбирахдаа эдгээр эхний үгнүүд дээр түр зогсъё.тэнгэр дэх бидний Эцэг минь; тэнцвэрээ хадгалсаар байгаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид хэрхэн залбирах талаар Есүсийн бидэнд зааж өгсөн гүн гүнзгий утга агуулга бүхий Эзэний заасан залбирлын талаарх найман өдрийн судлалын аялалд Ж.Жонтой нэгдээрэй.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ж.Жоннд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://canonjjohn.com