Эзэний заасан залбиралЗагвар

The Lord's Prayer

8-с 6 дахь өдөр

Өршөөл


Юуны түрүүнд: өр гэдэг нь энд нүгэл бөгөөд өртэй хүмүүс бидний эсрэг буруу зүйл хийснийг хэлнэ. Гэсэн хэдий ч бид өдөр бүр мөнгө олох эсвэл алдах тухай тодорхой ойлголтод дассан учраас өрийн тухай ойлголт бидний ойлголтод тустай байдаг. Нүгэл бол өр.

Энд бидний зүгээс зүгээр орхиж болохгүй гурван чухал зүйл байна.

Нэгдүгээрт, бүхэлдээ уучлагдах хэрэгтэй гэдэг дээр Библи тодорхой байна. Зарим хүмүүс нүглийн тухай ойлголтыг жижиг хэрэг шиг маш хөнгөн боддог, яг л хүрмэн дээрх амархан гөвөөд унагах тоос шороо шиг. Библи дэх гэм нүглийн зураглал бол харамсалтай нь илүү өргөн, гүнзгий ойлголт юм.

  • Нүгэл бол бидний бодож байгаагаас илүү өргөн. Бид нүглийн талаар зүгээр л нэг сонины гарчиг дээрх гайхалтай шунал, өргөн хүрээний авлига, завхайрал бас аллагын тухай бодох хандлагатай байдаг. Бас бид илүү том нүглийн тухай бодохдоо бид өөрсдөө хувьдаа гэм нүгэлгүй юм шиг бодох хандлагатай байдаг. Нүглийн тухай Библийн тодорхойлолт илүү өргөн хүрээний, олны анхааралд хүрээд байдаггүй бидний нууцалсан нүглийг хүртэл оролцуулаад: атаархал, урвалт, үл хүндлэл, хуурамч дүр үзүүлэх, бардамнал, хулчгар зангийн тухай юм. Үнэндээ, Есүс ийнхүү зааж байна, нүгэл нь зөвхөн үйлдэл дотор оршдоггүй, бас бодол дотор оршдог гэж.
  • Нүгэл бол бидний бодож байгаагаас илүү гүнзгий. Энэ бол хүний бүхий л амьдралын талбар дээр өөрийн ажлаа хийдэг гүн гүнзгий, хавдартай адил юм. Бодит байдлыг бүр илүү хүндрүүлэхэд, гэм нүгэл бол хоёр хүний хооронд харагддаг амархан зүйл биш юм, бас энэ нь Бурхан болоод бидний дунд оршиж байна.
  • Нүгэл бол бас бидний хүлээн зөвшөөрдгөөс илүү олон талын. Нүглийн хүлээснээс хэн ч суллагдаж чадаагүй. Энэ бол Библи зүгээр л нэг бидэнд хэлээгүй зүйл юм, энэ нь үүнийг Христ дотор харагдуулдаг. Христийн амьдралд, сайнмэдээнд, бидний хэн нь ч хангаж чадахгүй төгс байдлын нэг стандарт бидний өмнө эхэлж байгааг хардаг.

Хоёрдугаарт, уучлагдах боломж байна. Ямар ч шашин болоод итгэл үнэмшлийн систем дэх хамгийн хэрцгий зүйлсийн нэг нь ижил цаг хугацаанд уучлалыг давхар хэлэлцэхгүйгээр нүгэл үйлдсэн хүмүүсийг ялладагт байдаг. Энэ нь яг, эмч танд таныг хүнд өвчтэй байна гэж хэлж байгаа үедээ ямар ч эмчилгээ санал болгохгүй байгаатай адил юм. Христ итгэлийн баяр хөөр нь уучлалын Бурхан дээр төвлөрдөг бөгөөд бид түүнтэй байгаа үед бидний өр, нүгэл уучлагдах болно. Хуучин Гэрээний систем нь амьтныг тахил болгож өргөснөөр итгэгчийн нүгэл нь авагдана гэсэн санаан дээр суурилдаг байсан. Шинэ Гэрээ маш гүнзгий бодит байдлыг ийнхүү тайлбарлаж байна, Хуучин Гэрээний үеийн тэдгээр тахилууд загалмай дээрх Есүсийн туйлын золиос, тахилаар солигдсон гэж. Бид зөвхөн Бурханыг төлөхийг зөвшөөрсөн цагт л бидний өр төлөгдөх болно. Бидний нүгэл арилагдаж болно, Христ дотор бид нүглээс чөлөөлөгдөж чадна.

Гуравдугаарт, энэхүү уучлал нь мэдээн дотроос хамгийн сайн нь боловч тус уучлал нь давхар бидний хүлээх үүрэг даалгавартай хамт ирдэг. Энэ нь тэдгээр уучлагдсан хүмүүс бас бусдыг ч гэсэн уучлах ёстой. Энэ нь дараах логик чанартай; хэрвээ бидний нүглийг эдгээх уучлалын эм нь бидэнд өгөгдөж байгаа бол, бидний эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсээс үүнийг бас харамлаад байж болохгүй. Зарим хүмүүс Бурханы уучлал нь бид эхлээд уучлахаас хамаарч байгаа нь байна гэж таамаглаад байдаг. Бодит байдал бол Бурхан биднийг эхлээд эрх чөлөөтэйгөөр уучилдаг. Уучлах болоод уучлагдах хоёрын хооронд эвдэж болохгүй барилдлага бий. Үргэлжлүүлсээр байгаарай!

Би уучлал бол амархан зүйл гэж ерөөсөө хэлээгүй байна. Хатуухнаар эсвэл итгэл эвдэн 'уучлагдсан' гэж хэлэх амархан. Бодит байдал гэвэл зарим шарх үнэхээр гүн гүнзгий бөгөөд үүний эдгэрэл нь цаг хугацаа шаарддаг төдийгүй Ариун Сүнснээс тусламж бас хэрэгтэй байдаг.

Үүнийг бас санах нь үнэ цэнтэй, хэдийгээр бид загалмай дээр уучлагдсан хэдий ч, бид уучлагдахаар Бурхан дээр үргэлжлүүлэн ирсээр байх хэрэгтэй. Бидний төгс Эцэгийн хувьд Бурхантай харилцах бидний шинэ харилцаа Түүнтэй уулзах үед бид ямар зүйл буруу хийсэн бэ гэдэг дээр тодорхой байхыг шаарддаг. Гэмшээгүй болоод уучлагдаагүй нүгэл Бурхан болоод бидний хооронд саад болоод зогсохгүй, бидний харилцааг нураадаг. Бид өдөр тутмын талхаа гуйдагтай адил, өдөр тутмын уучлалаа гуйвал зохимжтой.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

The Lord's Prayer

Бид хэрхэн залбирах талаар Есүсийн бидэнд зааж өгсөн гүн гүнзгий утга агуулга бүхий Эзэний заасан залбирлын талаарх найман өдрийн судлалын аялалд Ж.Жонтой нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ж.Жоннд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://canonjjohn.com