Эзэний заасан залбиралЗагвар

The Lord's Prayer

8-с 3 дахь өдөр

Магтаал

Таны алдар ариунаар дуурстугай

Эзэний заасан залбирлын ихэнх өгүүлбэрүүд үнэхээр шулуун шударга байдаг, үүний нэг нь тТаны алдар ариунаар дуурстугай гэсэн хэсэг юм. The New Living хувилбарт 'таны нэр ариунаар хадгалагдаг' гэсэн байдаг. Библи дээр хэн нэгний нэр гарах нь түүн рүү болон түүнийг төлөөлж байгаа бүх зүйл рүү биднийг хандуулж байдгийг мэдэх нь зүйтэй. Үнэндээ, бид хэн нэгэн 'нэр хүндийг маань шаварт хутгачихлаа' эсвэл 'уулзалт нь дээр таны нэрийг олон хүн магтсан' гэж хэлүүлэхээс хэтэрдэггүй.

Бурханы нэрийг хүндэтгэхэд эсвэл 'ариунаар хадгалахад' хамгийн энгийн арга бол түүний тухай бүх зүйлийг Бурханыг байгаагаар нь магтаж, хүндлэх явдал юм. Энэ нь бидэнд Бурхан өргөгдөх зохимжтой, өөр бүх зүйлсээс илүү өндөрт дээш өргөмжлөгдөх зохимжтой гэдгийг сануулж байгаа юм. Бид үүнийг хийх хэрэгтэй, яагаад гэвэл бүр Бурханыг оролцуулаад бүгдийг доош нь татах хандлагатай байдаг дэлхий дээрх 'сүнслэг таталцлын хүч' байна. Бурханыг доош нь татаж байгаа зүйл аль ч түвшинд харагдаж байна. Жишээлбэл, нэгэн хүн өөртөө итгэлтэйгээр яагаад гэвэл тэдгээр ажлууд Бурхан руу дайрсан ямар ч шүүмжлэл 'Бурханы хийж буй ажлууд' байсан юм гэж хэлж магадгүй. Иймэрхүү маягаар, бидний ихэнх нь өөрсдийн улсынхаа далбаан дээгүүр алхаж санаатайгаар татгалзах байх гэж би бодож байна, тиймээс бид Бурханы нэрийг бохирдуулах, гутаан доромжилж болох аливаа ямар ч зүйл хэлж эсвэл үйлдэхээсээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Эргэлзээтэй, эрсдэлтэй ажлуудыг хавсаргаж Бурханы нэрийг доромжилсон хүмүүсээс болоод Христ итгэлд маш их хохирол учирсан.

Эзэн дээр төвлөрч Эзэний заасан Залбирлыг эхэлдгийг санах нь чухал юм. Арван тушаалын эхний дөрөвт бид Бурхантай холбогддог тухай гардаг, харин үлдсэн зургаан тушаал дээр бид хэрхэн хүнтэй холбогдож, хамааралтай байгаа тухай гардаг. Эзэний заасан Залбирал бол ижилхэн загвартай юм, бас энэ нь үнэн залбирал бид өөрсөд дээрээ биш, харин Бурхан дээр төвлөрөх өөр нэгэн сануулга юм.

Хэд хэдэн шалтгааны улмаас Бурханыг магтаал болоод хүндлэл дотор дээш өргөж залбирах нь залбирлыг эхлэх хамгийн сайн арга юм:

  • Бурханыг магтах нь бидэнд ертөнцийн бодит байдлыг сануулдаг. Бидэнд нөлөөлөх гэж бүх зүйлийн мастер нь болох гэж өрсөлддөг хүмүүс, эрх мэдэлтнүүдээр хүрээлэгдсэн байна. Бид өдөр тутамдаа ямар ч дарамттай учирсан бай, үүнд туйлын ихээр ганцаараа хариуцлага үүрэх нэгэн бол Бурхан гэдгийг Бурханыг магтах үед бидэнд сануулдаг.
  • Бурханыг магтахдаа бид түүнийг хэн болохыг бас санадаг, бас цаад санаандаа, бид өөрсдөө хэн болохоо санадаг. Бид залбиралд Бурханы өмнө ирэхдээ, түүний өмнө түүнтэй эн тэнцүү хэзээ ч сууж чадахгүй, бүр Христээр дамжуулж Бурхан бол бидний төгс эцэг гэдгийг мэдсэн ч гэсэн. Магтаал нь зүгээр нэг Бурханыг дээш өргөдөггүй, харин бас биднийг даруусгаж биднийг зөв байранд нь тавьдаг.
  • Бурханыг магтах нь биднийг зөв төвлөрөлтэй байхад тусалдаг. Бид залбирлынхаа эхэнд тэнгэрлэг Эцэгээ магтах үедээ Бурхан дээр төвлөрч чаддаг. Энэ бол яг луужин ашиглан газрын зургаар чиглүүлж байгаатай адил юм, тэгж байж жинхэнэ хойд зүг рүү заана. Бид өөрсдийн залбиралдаа төвлөрүүлэх нь маш амархан бөгөөд энэ нь бидний зан чанар болоод эргэцүүллийг илүү хүчирхэг болгодог, тэгээд дэлгүүр хэсэх листээс жаахан илүү болдог өөрсдийн залбирлаа юу гэж хэлэхээ үр дүнтэй хамт өөрчлөөрэй. Магтаал дотор өөрсдийн залбирлаа шигтгэхгүйгээр, бидний хэрэгцээнд хэн нэгэн хариулахаас жаахан илүүтэй Бурхантай бид уулзах гэж ирэх аюул байна. Бид зүгээр л нэг 'тэнгэрт байгаа' тэнгэрлэг банк эсвэл том худалдааны төв, агуу ер бусын эмч, бас бидний өвчнийг амархнаар эдгээхээс жаахан илүү зорилготой хувь хүн, бидний бүх хүслийг хангах эсвэл бидний эд хөрөнгийг арвижуулж баяжуулах шүтээн бүтээдэг.
  • Магтаал нь Бурхан хэн бэ гэдгийг бидэнд сануулж байна. Олон Христитгэгчид Хуучин Гэрээг үгүйсгэдэг яагаад гэвэл Бурхан үнэхээр хэн бэ гэдэг нь Шинэ Гэрээний санаануудад суурь болгон тавигдсан нь тэдгээр хуудаснуудад байгаа. Хуучин Гэрээнд бид Бурханыг Хоньчин, Хаан, Шүүгч, Аврагч, Ариун Нэгэн гэх мэтээр хардаг. Библи дээр суурилсан магтаал нь Бурхан хэн бэ гэдгийн илүү баялаг, гүнзгий санааг бидэнд өгч байгаа юм.
  • Магтаал Бурханыг дээш өргөж, түүнийг өргөдөг. Хуучны Бүтэн Сайн өдрийн үйлчлэлийн дүрэм нь ухаалаг хийгээд сайн байжээ: 'жижиг Бурхан, том асуудлууд; том Бурхан, жижиг асуудлууд'.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Lord's Prayer

Бид хэрхэн залбирах талаар Есүсийн бидэнд зааж өгсөн гүн гүнзгий утга агуулга бүхий Эзэний заасан залбирлын талаарх найман өдрийн судлалын аялалд Ж.Жонтой нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ж.Жоннд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://canonjjohn.com