Эзэний заасан залбиралЗагвар

The Lord's Prayer

8-с 4 дахь өдөр

Зорилго

Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй

Амьдралд хоёр том асуулт байна. Эхний асуулт бол хувийн чанартай асуулт: Би энд юуны төлөө оршиж байна вэ? Хоёр дахь асуулт бол илүү олон талын: дэлхий хаашаа явж байна вэ? Зорилго нь юу юм бэ? гэдэг асуултууд маш чухал. Ертөнцөд ч бай, амьдралд ч бай олон хүмүүс гунигтайгаар бөгөөд бас дурамжхан ямар ч зорилго алга гэж эцэст нь дүгнэсэн. Оршин тогтнолд ямар ч зорилго байхгүйд итгэхэд үнэхээр гунигтай; энэ бол ямар ч хүсэл зориг эсвэл шийдмэг байдлыг бүтэлгүйтүүлдэг санаа юм. Таны хамгийн сайн хийж чадах зүйл аль болох таатайгаар цаг хугацааг өнгөрөөх арга зам хайх юм.

Эзэний заасан Залбирлын энэ өгүүлбэр утга учиргүй байдлын бүхий л санааг үгүйсгэж байна, харин оронд нь дэлхийд болоод бидэнд хоёуланд нь зорилгыг санал болгож байна. Есүс энд хаанчлалд биднийг чиглүүлж байна, Бурханы хаанчлал болоод тэнгэрлэг хаанчлал хоёр нь хоёулаа ижилхэн гэдгийг цохож тэмдэглэх нь чухал ач холбогдолтой юм. Олон Библийн уншигч нар энд бага зэрэг будилдаг яагаад гэвэл Хуучин Гэрээний хаанчлалд харьцангуй цөөхөн хэдэн тодорхойлолт бий, бас та Матай, Марк, Лук номын ард гарсан ч гэсэн тийм ч олон тодорхойлолтыг олж харахгүй. Гэсэн хэдий ч, бодит байдал гэвэл, Хуучин Гэрээ хаанчлалын тухай жаахан ярьдаг ч гэсэн, Хааны тухай бол их ярьдаг. Бурхан бол бүх дэлхийн Хаан харин хүн төрөлхтний асуудал нь Бурханы дүрмийг үл тоомсорлодог; бид Хаан болоод түүний хаанчлалын эсрэг бослого дотор байна.

Шинэ Гэрээ нь эдгээр санаануудыг энгийн болгож байна, Есүсийн ирэлтээр, бүгдэд хаанчлал нь хүртээмжтэй болсон. Хаанчлал Есүсийн эрх мэдэл дор - ямар ч амьдралд - хаа сайгүй байна; эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн амьдралд Бурханы дүрэм хүлээн авагдаж байгаа газар сайгүй байна. - Хаанчлалд байна гэдэг нь Бурханы эрх мэдлийг хүлээн авсан хаана ч хэн нэгэн байх юм, түүний хүсэл биелэгдэх болно. Тэнгэрт харагдаж байгаа энэ мөчид, гэхдээ нэг өдөр бид хүн төрөлхтний бослого дуусах болно гэдгийг амламаар байна тэгээд ертөнц даяар Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрч дагах болно.

Хаанчлалын энэ санаа чухал яагаад гэвэл бид хүн төрөлхтөн нэг тийм бие даасан сүнслэг төвийг сахисан нутаг дэвсгэрт өөрсдийгөө оршиж байна гэж бодох хандлагатай байдаг. Үнэндээ Библийн байр суурь бол төвийг сахисан ямар ч зүйл байхгүй: энэ дэлхий бол ёрын муугийн хүч чадал болон ёрын муугийн хэрэглэдэг, эсвэл бүх зүйлсээс дээгүүр туйлын хүч чадлыг хэрэглэх гэж тэмцэлддэг дайны талбар юм. Хэн нэгэн Есүст өөрийн итгэл найдвараа тавих үед Христитгэлт болдог, маш олон зүйл тохиолддог, гайхамшигтай чухал нэг зүйл бол тэд өөрсдийн энэ дэлхийн үнэнч сэтгэлээ Бурханы яруу алдарт хаанчлалаар сольдог.

Энэ залбирал, тэгээд, ёрын муу ялагдах болно, нэг өдөр - магадгүй бидний бодож байгаагаас удалгүй - энэ дэлхий зөвхөн Бурханы хүсдэг баяр хөөртэй, зөв, сайн зүйлс тохиолддог газар болох болно. Бидний дэлхийн зохицохгүй таагүй дуу чимээ тэнгэрийн төгс зохицолд зам тавьж өгөх болно.

Гэсэн хэдий ч хараандаа өөрсдийн ертөнцийн урт хугацааны ирээдүйг хадгалах ёстой бас мөнхөд бүх зүйлс сайхан болох тэр агуу өдөр рүү тэмүүлэх ёстой. Эзэний заасан Залбирлын энэ хэсгээр залбирна гэдэг нь бид хувьдаа шийдвэр гаргах ёстой бөгөөд Хааныг болоод хаанчлалыг дэмжих үйлдэл хийх ёстой. Бид юмсын төлөө бас эсрэг залбирч чадна. Тэгээд, бид хаанчлалын үнэт зүйлсийг хэрэгжүүлэхэд туслах зүйлсийн төлөө залбирах ёстой: жишээлбэл, сайхан сэтгэл, өршөөлийн үйлс болон үнэн ба нигүүлслийн үгс. Бид бас Бурханы хаанчлалын эсрэг зогсдог зүйлсийн эсрэг залбирч болно. Мэдээж бид тогтворгүй байх ёсгүй. Бид өөрсдийнхөө амьдралаар тэдний амьдралаар амьдарч үзэхгүйгээр хаанчлалын үнэт зүйлсийг харуулах гэж хөрш эсвэл хамтран ажиллагсдынхаа төлөө залбирч чадахгүй.

Эзэний заасан Залбирлын энэ хэсгээр залбирна гэдэг нь өөрсдийнхөө амьдралын бүх зүйлс рүү өнгийн харах боломжийг бидэнд олгодог төдийгүй бидний дэлхийд энэ бүгдэд 'Эзэн, хариуцлагыг аваач: энэ дэлхий илүү тэнгэр шиг болох болтугай бас бидний амьдрал илүү тэнгэрлэг болох болтугай!' гэж хэлдэг.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Lord's Prayer

Бид хэрхэн залбирах талаар Есүсийн бидэнд зааж өгсөн гүн гүнзгий утга агуулга бүхий Эзэний заасан залбирлын талаарх найман өдрийн судлалын аялалд Ж.Жонтой нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ж.Жоннд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://canonjjohn.com