Эзэний заасан залбиралЗагвар
Хэтийн төлөв
Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен.
Эзэний заасан Залбирлын сүүлийн өгүүлбэр Шинэ Гэрээний эртний бичээст харагддаггүй, хэдийгээр чуулгануудад энэ нь үргэлж хэлэгддэг ч, хамгийн орчин үеийн Библийн орчуулга дээр энэ нь зүүлт тайлбар хэсэгт бичигдсэн байна. Би хувьдаа үүнд нь дуртай. Үүний нэг шалтгаан нь гэвэл Есүсийн цаг үед Еврейчүүдийн залбирал ерөнхийдөө Бурханы ерөөлөөр дуусдаг байсан. Эртний үеийн Христитгэлт хүмүүс мөн адил байсан байх магадлалтай. Өөр нэг шалтгаан гэвэл залбирал магтаалаар эхэлдэг ба энэ нь үүнийг ижилхэн магтаалаар төгсгөж болох тохиромжтой санаа юм. Тэгээд сүүлд нь, хэрвээ энэ өгүүлбэр нь орхигдвол, та 'бузар муу нэгэн' гэж хамгийн сүүлд залбирах амархан биш нөхцөлд үлдэх болно. Миний бодлоор залбирч байх үедээ өөрсдөдөө сануулж байх нь чухал юм, түүхэн дээрх шиг, бузар мууд сүүлийн үг байдаггүй.
Энэ сүүлийн өгүүлбэр ямар үүрэгтэй байна вэ гэхээр том зураглалаар нь харах юм бол биднийг хангамж, уучлал, хамгаалалтын төлөөх залбирлуудаасаа түр амсхийж зогсохыг зоригжуулж байна. Энэ нь хэтийн төлөвт биднийг оршихуйд авчирдаг. Энд таны анхаарлыг татах гурван зүйл байна.
Эхнийх нь гэвэл, хаанчлал нь бидний амьдралын нэн тэргүүнд тавигддаг байхыг сануулж байна. Бид бүгдээрээ амьдралдаа дуусашгүй сонголттой тулгардаг, жишээлбэл, ямар ажилд орох, яаж өөрсдийн цаг хугацаа болон мөнгөө үрэх гэх мэтчилэн. Эдгээр сонголтууд бидний бодлыг сарниулж амархан бодолд ноёрхож чаддаг. Бурхан ийнхүү хэлж байна, анхаарлыг тань татаж байгаа дараах зүйлсээс хараагаа дээш өргө Бурхан хаанчлал руу хар гэж: том илтгэл, машины нөхцөл байдал, таны асуудалтай банкны үлдэгдэл эсвэл таны мөрөн дээрх зовуурь гэх мэтчилэн.
Хоёрдугаарт, энэ өгүүлбэр Бурханы хаанчлалыг барих, түүнд ялалтыг өгөхөд бидний амьдрал дахь зорилгыг сануулж байна. Нэгэн жаахан охин аавынхаа өвөр дээр суугаад Дэлхийн Нэгдүгээр Дайны зурагт хуудсан дээрх маш муу нэрээрээ алдаршсан хүнийг хараад ааваасаа ингэж асуудаг, 'Аав аа, тэр Агуу Дайнд юу хийсэн бэ?' Аавын тааламжгүй илэрхийлэмж нь хариулт 'Маш жаахан' гэдгийг харуулдаг. Гэхдээ тэр асуултыг урт хугацааны өмнө өнгөрсөн дайнаас өөрсдийн одоогийн оршихуйгаар сольцгооё. Янз бүрийн хэлбэрт энэ асуулт нь тэтгэвэртээ гарсан олон хүний сэтгэлийг зовоодог эсвэл тэд өөрсдийнхөө амьдралын төгсгөлд ирэхдээ хүртэл сэтгэлийн зовлон амсдаг гэдгийг бид бүхэн харж байгаа. 'Бурханы надад өгсөн бүх цагаар би юу хийсэн юм бэ? Би өөрийн эрч хүчээ юунд зарцуулсан юм бэ? Би урт хугацаанд үргэлжлэх ямар үнэ цэнд хүрсэн юм бэ? Бодит байдал гэвэл хүний оршин тогтнолын цорын ганц зорилго нь мөнхөд үргэлжлэх үр ашигтай Бурханы хаанчлал юм.
Гуравдугаарт, бид өөрсдийн амьдралдаа Бурханы хүч чадлыг барьж авах хэрэгтэй гэдгийг бидэнд сануулж байна. Эзэний заасан залбирал биднийг сорьдог төдийгүй бидний амьдралд шаардлага тавьдаг. Стресст зориулсан жор бол бид залбирлын хүчээр үхэн үхтлээ амьдрахыг эрэлхийлэхийг хичээх явдал юм. Бидний цорын ганц найдвар бол бидэнд туслах Ариун Сүнсний хүч чадлыг эрэлхийлэх юм.
Эцэст нь, энэ бяцхан Амен гэдэг үгийг цохон тэмдэглэмээр байна. Амен гэж хэлэх нь хэлэгдсэн зүйлд зориулалт гаргаж байгаа явдал байдаг. Энэ нь, үр нөлөөтэйгөөр биелэгдэх болтугай! гэж хэлж байгаа хэрэг юм. Энэ нь гарын үсгээр захидлыг хааж байгаатай адил, хэлэлцээрт гараа өргөн эсвэл бүр и-мэйл явуулах товчин дээр дарж илгээж байгаатай адил юм. Бидний залбирсан бүхэн 'биелэгдэх болтугай' гэж хэлж байгаа хэрэг юм.
Үнэхээр, бүхэл залбирлын турш залбирсны дараа, эцэст нь итгэлтэйгээр дуусаж байгааг та хэлэх чадвартай байх болтугайAмен!
Бас Бурхан танд хариулах болтугай!
Энэ төлөвлөгөөний тухай
Бид хэрхэн залбирах талаар Есүсийн бидэнд зааж өгсөн гүн гүнзгий утга агуулга бүхий Эзэний заасан залбирлын талаарх найман өдрийн судлалын аялалд Ж.Жонтой нэгдээрэй.
More