Эзэний заасан залбиралЗагвар
Бэлтгэл
Тиймд ийнхүү залбир . . .
Техникийн хувьд боломжгүй шаардлага тавих аяыг дарж сурах гэж хичээж буй төгөлдөр хуурч эсвэл гитарчин гэж өөрийгөө төсөөл. Харин одоо гэнэт удирдаач өмнө чинь гарч ирээд, хажууд чинь зогсож байна гэж төсөөл. "Энэ үед гараа яг энд тавина" . . . энэ үед энэ хэсгийг ингэж тоглоно" гэж танд зөөлнөөр хэлэх агаад танд гараа яг хэзээ хаана тавихыг зааж өгсөн. Ийн онцгой зааварчилгааг авсандаа та талархахгүй гэж үү! Хэрэв хөгжим танд тийм ойр зүйл биш бол үүнтэй адил зүйлийг спорт, хаданд авиралт, илтгэл тавилт эсвэл тэр ч бүү хэл машин барихтай төсөөлөөд үз. Тэр чигээрээ мэдлэг, төгс эрх мэдэл, төгсгөл үгүй тэвчээр дээр үндэслэсэн чиглүүлэг.
Эзэний заасан залбиралд нийтдээ 50 шахам үг, 314 тэмдэгт байдаг ба Бурхантай хэрхэн яривал зохиход Есүс Өөрөө биднийг чиглүүлжээ. Энэ бол хэнээс ч илүүтэйгээр үүний талаар мэдэх хүнээр бичигдсэн, дэлхий дээрх хамгийн чухал сэдэвтэй сургаал мөн. Ийм учраас Эзэний заасан залбирлыг ноцтойгоор авч үзвэл зохино.
Бусад залбирал чухал л даа! Ихэнх хүмүүсийн хувьд залбирал бол утсан дээрх түргэн тусламжийн үйлчилгээтэй адил байдаг, асуудалд орсон эсвэл хүндрэл гарах үед Бурхан руу залгахтай адил. Ийм нөхцөл байдалд Бурхан Өөрийнхөө нигүүлсэл дотроо бидэнд тусалдаг ч залбирлын зорилго бол ердөө энэ биш. Энэ судлалаар бид, Бурхантай харилцаагаа зөв байр сууринд оруулахад залбирал бидэнд тусалдаг бөгөөд ингэснээр биднийг болоод асуудлуудын маань талаарх харааг бидэнд залбирал олгодог. Хамт ажиллагч эсвэл хөрш гэх мэт хэн нэгнийг хэсэг хугацаагаар бид таньж мэддэг болсон байх нь гарцаагүй хэдий ч тодорхой хэмжээгээр тэдэнтэй харилцан ярихгүйгээр тэндийг сайн таньж мэдэх ямар ч боломжгүй. Залбирал яг үүнтэй адилхан: энэ нь биднийг Бурханд ойртуулдаг, энэ нь биднийг Түүнтэй нэгтгэдэг бөгөөд тэгснээрээ бид Түүний зорилготой холбогдон мөн Түүнд чухал болох зүйлсийг бидний хувьд мөн чухал болгодог.
Ихэнх хүмүүс Эзэний заасан залбирлыг яг таг цээжилсэн байдаг хэдий ч энэ нь ийм арга замаар ашиглагдах зорилгыг агуулсан гэж би боддоггүй. Үүний оронд, хэв загвар олох залбирал, ерөнхий бүдүүвч эсвэл үлгэрчилсэн залбирал гэж би хардаг. Магадгүй үүнийг тойм зураг, Бурхантай ярихыг маань чиглүүлэх гарчгуудаас бүтсэн бүдүүвч зураг гэж харж болох юм.
Үр нөлөөтэй залбирал нь Бурхантай харилцах харилцааг маань гүнзгийрүүлдэг. Бурхантай мөнхөд үргэлжлэх холбоосыг энэ нь бий болгодог. Харанхуй үед бидэнд хэрэг болж болох гэрлийн суурийг энэ нь тавьдаг. Залбирал ямар чухал болохыг хэт их онцгойлох ямар ч боломжгүй. Хэрэв та сүнслэг байдлаа шалгахыг хүсэж байвал нэг л зүйлийг шалгахад хангалттай: өөрөөсөө, "Залбирлын амьдрал маань хэр сайн бэ?" гэдгийг асуу. Юу хийдэг мөн бидний хэн болох тал дээр биднийг хязгаарладаг хүчин зүйл бол залбирал мөн, залбирлын амьдралдаа зөвшөөрснөөс илүүг хүртэж буй христитгэлтэн гэж байдаггүй.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид хэрхэн залбирах талаар Есүсийн бидэнд зааж өгсөн гүн гүнзгий утга агуулга бүхий Эзэний заасан залбирлын талаарх найман өдрийн судлалын аялалд Ж.Жонтой нэгдээрэй.
More