Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Бусдыг нэгдүгээрт тавихыг тариад Мөнх амьдралыг хурааж ав
Хувиа хичээсэн байдал харилцааг сүйрүүлдэг. Энэ бол зөрчил, хэрүүл, гэр бүл цуцлалт, тэр ч бүү хэл дайны нэн тэргүүний шалгаан нь болдог.
Иаков 4:1-д ингэж хэлжээ, "Та нарын дундах хэрүүл болон зөрчил хаанаас гарна вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй хүслүүдээс чинь гардаг бус уу?" Бидний өөрийгөө хамгийн чухалд тавихаас бүх асуудал үүсдэг.
Хувиа хичээсэн байдал харилцаанд маань сэмээрхэн гэтэн орж ирэх нь хялбархан. Аливаа харилцааг эхлүүлэх үедээ бусдыг нэгдүгээрт тавих дээр та маш шаргуу ажилладаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувиа хичээсэн байдал сэмээрхэн гэтэн орж ирж эхэлдэг. Харилцааг үүсгэх дээр бид хэт анхаараад, харин харилцаагаа тордох дээр багахан анхаардаг.
Хувиа хичээсэн байдал нь харилцааг сүйрүүлдэг бол бусдыг нэгдүгээрт тавих нь харилцааг цэцэглүүлдэг. Бусдыг нэгдүгээрт тавих гэж юуг хэлдэг вэ? Энэ нь "би" гэхээ багасгаж, "та" гэхээ ихэсгэхийг хэлдэг. Өөрөөсөө илүүтэйгээр бусдыг бодох, өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг харахыг хэлдэг (Филиппой 2:4).
Бусдыг нэгдүгээрт тавих нь тэднийг хамгийн сайнаараа байхад хүргэдэг. Харилцаанд энэ нь итгэлцлийг үүсгэдэг. Үнэн хэрэгтээ, харилцаанд та бусдыг нэгдүгээрт тавих байдлын дагуух үйлдлийг үйлдэж эхлэх үед энэ нь нөгөө хүнийг өөрчлөлт хийх байдалд хүчилдэг, учир нь та огт өөр хүн болж хувирсан болхоор тэд тантай огт өөр байдлаар харилцах хэрэгтэй болдог. Үнэндээ би үүнийг маш олон удаа харсан-хэн ч хамт байхыг хүсдэггүй, бусдын хамгийн хүмүүст хэн нэгэн эелдэг бас тэднийг нэгдүгээрт тавьж харьцан, тэдний хүртвэл зохихыг бус харин тэдний ашиг сонирхлыг эрж хайх үед цоо шинэ хүн болж өөрчлөгддөг.
Галат 6:7-8-д ингэж хэлжээ, "Хувиа хичээсэн байдлыг таригч, бусдын ашиг сонирхлыг үл тоогч нь-Бурханыг үл тоож байна гэсэн үг! -тэд ялзралыг хурааж авна. Амьдралынхаа төгсгөлд тэдний бусдад үзүүлэх зүйл гэвэл хогийн ургамал л байх болно! Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.
Энэ бол тарих, хураах зарчим юм. Хүн юу тарьснаа л хурааж авдаг. Бурхан бусдыг нэгдүгээрт тавих байдлыг мөнх амиар шагнадаг. Хэдий чинээ та бусдыг нэгдүгээрт тавина, та төдий чинээ ивээгддэг байхаар Бурхан энэ ертөнцийг бүтээсэн. Яагаад? Учир нь Тэрээр таныг улам илүү Өөртэйгөө адилхан болгохыг хүсдэг бөгөөд Бурхан бол хувиа хичээдэггүй Нэгэн. Таны амьдралд өгөгдсөн бүх зүйлс Бурханаас ирсэн бэлэг, учир нь Тэрээр таныг нэгдүгээрт тавьсан юм.
Та өөрийгөө бусдын төлөө зориулах үед хамгийн ихээр сэтгэл ханамжийг олж авч дүүргэгддэг. Есүс ингэж хэлжээ,"Харин хэн Миний төлөө, сайнмэдээний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна." (Марк 8:35).
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More