Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Сүнслэг өсөлтийн талаар хэрхэн залбирах вэ
Колоссай 4:12-дээр Паул нэгэн залбиралд тэмцэгчийн талаар бичсэн байдаг: "Бурханы бүх хүсэл дор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиралдаа тэмцдэг."
Миний хувьд Епафр бол баатар мөн. Таны хувьд ийм биш байж болох юм, гэхдээ миний хувьд залбирал бол амар зүйл биш. Цаанаасаа л гардаг зүйл гэж та бодож болох юм, гэхдээ миний хувьд огт тийм биш. Тиймээс Епафр бусад хүмүүсийн төлөө залбирахад үргэлж цаг гаргахад өөрийгөө сахилгажуулсан нь юунаас ч илүү намайг гайхшруулдаг.
Гэхдээ тэрээр бусад хүмүүсийн сүнслэг өсөлтийн талаар залбирсан нь надад үнэхээр таалагддаг. Эрүүл мэнд, санхүү болон харилцаа гэх мэт-хүмүүсийн хэрэгцээний талаар бид ихэвчлэн залбирдаг-боловч тэдний сүнслэг өсөлтийн талаар залбирахад тэр бүр цаг гаргаад байдаггүй. Бурхан бидний зан чанарыг улам илүүгээр Түүнийхтэй адил болгохын төлөө бид тэр бүр залбираад байдаггүй. Бид юуны төлөө залбирахаа мэддэггүй нь үүний нэг шалтгаан гэж би боддог.
Аз болоход хэн нэгний сүнслэг өсөлтийн талаар хэрхэн залбирах талаарх эшлэлүүд Библи дээр хангалттай бий.
"Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай." (Ефес 3:19) Яг одоо Бурханы хайр амьдралд нь хэрэгтэй байгаа бас асуудалтай байгаа хэн нэгнийг та таних уу? Тэдгээр хүмүүсийнхээ талаар бодон, "Бурхан, Та тэдэнд хэр зэрэг хайртай болохоо өнөөдөр тэдэнд мэдрүүлж өгөөч."хэмээн залбир.
"Тааламжтай зүйлийг хийхэд хүсэн тэмүүлдэг" байгаасай хэмээн би таны төлөө залбирч байна (Еврей 13:21). Эцэг эхчүүд ээ, хүүхдүүд тань зүгээр л тааламжит зүйлийг үйлддэг бус харин тааламжит зүйлийг үйлдэхийг хүсэн тэмүүлдэг байгаасай хэмээн та хүүхдүүдийнхээ төлөө залбирахыг хүсэхгүй гэж үү? Тэднийхээ төлөө яг одоо залбир: "Бурхан, Та тэдэнд шударга шулуун байдлыг өгөөч."
"Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай" хэмээн би залбиран гуйж байна (Ром 15:13). Найдвар, баяр баясгалан, амар тайван хэрэггүй хэн байх билээ? "Бурхан, амьдралд нь найдвар хэрэгтэй хэн нэгнийг би танина. Энэ хүнд хэцүү үед Танд найдахад нь тэдэнд туслаач."
"Алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгөх болтугай" хэмээн би залбиран гуйж байна (Ефес 1:17). Шийдвэртэй нүүр тулж буй хэн нэгнийг та таних уу? Тэдэнд мэргэн оюун ухаан өгөхийг Бурханаас гуйн залбир.
"Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн тэвчээрт чиглүүлэх болтугай" хэмээн би залбиран гуйж байна (2 Тесалоник 3:5). Үүнийг аль хэдийнээ төгс болгосон хүн байна уу? Бидний хэн маань ч үүнийг хараахан төгс болгоогүй байгаа. Гэсэн хэдий ч үлдсэн амьдралынхаа туршид ийм болоход улам ойр болохын төлөө бид бие биенийхээ төлөө залбирч чадна. Тэр эшлэлийг хэн нэгний төлөө залбиран гуйхад ашигла.
"Тэрээр Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай" хэмээн би залбиран гуйж байна (Ефес 3:16). Амьдрал нь хэт ахадсан мэт эсвэл зөвхөн өөрсдийнхөө хүчээр л бүхнийг хийх ёстой мэт мэдэрч буй хэн нэгнийг та таних уу? Үүнийг тэдний төлөө залбир. "Бурхан, тэд ганцаараа биш гэдгийг тэдэнд өнөөдөр мэдрүүлж өгөөч. Тэдэнд хүч тэнхээг өгөөч."
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More