Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 18 дахь өдөр

Итгэл даахуйц хүн болохын тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй

Итгэл бол таныг найз нөхөд, гэр бүл, эсийн бүлэгт ойр татаж байдаг сэтгэл санааны цавуу юм. Итгэлцэл байхгүй бол, Бурханы танд байгаасай гэж хүсч буй ойр дотно харилцаатай байх боломж огт үгүй. Итгэлцэлгүйгээр багаар ажиллах нь огт боломжгүй юм.

Сургаалт үгс 20: 6-д хэлэхдээ, "Өөрийгөө итгэмжит хэмээн тунхаглах хүн олон ч Найдвартай гэчихээр хүн олдох уу?" Энэ нь хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн байсан хэдий ч өнөөдөр ч гэсэн энэ нь бидний хувьд асуудал хэвээрээ байсаар байна. Та хэнд найддаг вэ? Найдвартай хүнийг хэрхэн олох боломжтой вэ? Хамгийн чухал нь та өөрөө бусад хүмүүс танд найдахуйцаар тийм найдвартай хүн хэрхэн болох боломжтой вэ?

1. Та тууштай байснаар хүмүүсийн итгэлийг олж авдаг. Лук 16:10-т хэлэхдээ, "Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг." Өнөөдөр хүн бүр тодорхой, бусдад харагдахуйц байдлаар Бурханд үйлчлэхийг хүсдэг. Гэвч та маш бага юманд итгэмжтэй байснаар итгэлцлийг бий болгодог гэж Бурхан хэлдэг. Хэн ч таныг харахгүй байх үед ч гэсэн Бурхан таныг харж байна. Тэр таны юу хийж байгааг харж байдаг. Тэгээд та маш бага зүйлд итгэмжтэй байх юм бол Тэрээр танд их, агуу их үүрэг хариуцлагыг өгөх болно хэмээн Тэр хэлдэг.

2. Та хүмүүсийн нууцыг хадгалснаараа тэдний итгэлийг олж авдаг. Та нууцыг нь хадгалах үед хүмүүс танд итгэдэг. Саддлбак чуулганы эсийн бүлгүүдийн нэг дүрэм бол эсийн бүлэгт яригдсан зүйлс эсийн бүлэгт л үлддэг гэсэн дүрэм юм. Танай бүлгийнхэн хуваалцсан зүйлсээ нууц хэвээр нь байлгахаар танд итгэдэг. Сургаалт үгс 11:13-т хэлэхдээ, "Илүү үгтэн нууцыг задруулах. Итгэлт сүнстэн хэргийг нууцлах."

3. Та хүмүүст ойрхон байснаараа тэдний итгэлийг олж авдаг. Та итгэлийг нь олж авахын тулд хүмүүстэй цагийг хамт өнгөрөөх ёстой. Библи дээр хэлэхдээ, "Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх" (Сургаалт үгс 17:17). Энэ нь ойрхон байх гэсэн утгыг агуулдаг. Зай авах нь үл итгэлцлийг бий болгодог. Та огт танихгүй хүндээ итгэдэггүй шүү дээ! Хүмүүс танд итгээсэй хүсэж байгаа бол та тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэх ёстой. Цаг хугацаа итгэлцлийг бий болгодог.

Пастор Рикийн өнөөдрийн аудио хичээлийг тоглуул >>

Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү