Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 23 дахь өдөр

Алинд нь та үйлчлэх вэ: Бурханд уу эсвэл эд баялагт уу?

Бид материализмын соёлд амьдарч буй гэдэгтэй та санал нийлэх үү? Хамгийн гол зорилго бол улам илүүг л олж авахтай адил. Хөршийнхөө гэр бүлийг та бараг гүйцэн очих үед, тэд барьцаат зээл авдаг эсвэл дампуурлаа зарладаг. Бүх хүмүүст бэлэг авсан даа гэж бодох тэр л үед, Христ мэндэлсэн баярын сурталчилгаанууд явж, авахгүй байхгүй л бол болохгүй таны өмнө нь байдаг гэж ч мэдээгүй байсан тэдгээр зүйлсийг сурталчилж эхэлдэг.

Авах, авах л гэсэн соёлд амьдарч буй бидний хувьд юу чухал болохыг зөв байрлалд нь хадгалах тийм ч амаргүй. Хамгийн олон тоглоомтой нь ялдаг, тийм биш гэж үү? Үгүй дээ! Хамгийн их тоглоомтой нэгэн тоглоомтой ч бай үгүй ч бай бусдын л адилаар нас бардаг.

Материализмыг анагаах нэг л жор бий: өгөөмөр байдал. Та өгөөмөр байх үе бүрт, зүрх сэтгэлд тань сүнсний ялалт ирдэг. Та өгөөмөр байх үе бүрт, зүрх сэтгэл тань өсч байдаг. Та өгөөмөр байх үе бүрт, өөрийнхөө амьдрал дахь материализмын атгалтыг тасчин хаяж байдаг. Яагаад? Учир нь материализм бол зөвхөн авах-ав, ав, ав л гэж сургадаг! Авах, түүнээсээ зуурах нь төрөлх чанар маань мөн л дөө. Та өгөөмөр байх үе бүрт, өөрийнхөө амьдрал дахь материализмын атгалтыг тасчин хаяж, материализмыг ялж байдаг гэж Бурхан хэлдэг.

Тийм учраас, хэрэв та эцэг эх бол өгч байгааг тань хүүхдүүд чинь харах хэрэгтэй. Тэд таны өгөөмөр байгааг харах хэрэгтэй, учир нь тэд үүнийг өөр хаанаас ч сурахгүй шүү дээ. Таны өгөөмөр байдлын үлгэр жишээ болж байгааг тэд харж буйд итгэлтэй бай, тэгснээрээ тэд ч мөн үүнийг сурах болно.

Матай 6:24-дээр, "Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй." гэж хэлсэн байдаг. Үйлчилж "болохгүй" гэж хэлээгүйг анхаараарай. Энд "чадахгүй" гэж хэлсэн. Энэ бол боломжгүй зүйл. Таны амьдралд хоёр ширхэг нэгдүгээрт тавих зүйл байх ямар ч боломжгүй. Нэгдүгээрх нь юу байх вэ гэдгийг та сонгох хэрэгтэй.

Өгөөмөр байдлыг сонго. Энэ нь Бурхантай болон бусадтай харилцах харилцааг чинь тэр чигээр нь өөрчлөх болно. Бурхан танд ямар өгөөмөр байдаг шиг та ч бас өгөөмөр байхад суралцах явцад энэ нь таныг дотроос чинь гадагшаа өөрчлөх болно.

Пастор Рикийн өнөөдрийн аудио сургаалийг тоглуул >>

Бичээс

Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү