Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Бусдыг ойлгож сурах
Та эхнэр, нөхөр, найз нөхөд, эсвэл хэн нэгний оронд өөрийгөө тавихгүйгээр хэзээ ч бусадтай нийцтэй амьдрах боломжгүй. Та бие биенийхээ дотор амьдралд нь юу болж байгаад анхаарал хандуулахгүйгээр багаар ажиллах ямар ч боломжгүй. Ийм учраас хүмүүс хамт нэг оффист ажиллах үедээ тэд хамтдаа ажлыг хийж болно, гэхдээ тэд бие биенийхээ амьдралд юу болж байгааг мэдэхгүйгээр нэг баг болж ажиллах боломжгүй.
Бидний гүн гүнзгий хэрэгцээний хоёрыг нь хангаж өгдөг учраас бусдыг ойлгох нь маш чухал юм: бусдаар ойголгдох гэсэн үндсэн хэрэгцээ, мэдрэмж маань бодит болохыг харуулах гэсэн гүн хэрэгцээ.
Хэрэв та амьдрал дээрээ, ажил дээрээ эсвэл эсийн бүлэгтээ найз нарын багийг бий болгоё гэж байгаа бол та бүтэцдээ бусдыг ойлгохыг оруулах хэрэгтэй. Тэгэхээр яаж бусдыг ойлгодог нэгэн болох вэ?
1. Хурдаа сааруул. Бидний соёл хурдан урагшлахыг бидэнд заадаг учраас бид харилцаандаа өнгөцхөн хандах нь элбэг байдаг. Энэ нь та өндөр оноо авч буй хэдий ч, хамгийн их санаа тавьдаг хүмүүсийн амьдрал дахь нарийн ширийн зүйлсийг анзаарахгүй өнгөрч байна гэсэн үг. Иаков 1:19-д хэлэхдээ, "Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг."
2. Асуулт асуу. Сургаалт үгс 20: 5-д ийнхүү хэлсэн, "Хүний зүрхэн дэх зорилгууд гүний ус Ухаан бодролт хүн үүнийг гадагш гаргах." Ихэнх хүмүүс өөрийн сэтгэл хөдлөлөө тэр бүр гаргаад байдаггүй, тэд сэтгэл санаа нь ямар байгаагаа автоматаар тэр бүр хуваалцаад байдаггүй. "Би зүгээр дээ" гэдэг стандарт хариулт байдаг, гэхдээ энэ нь тэд үнэхээр ямар мэдрэмжтэй байгааг танд хэлдэггүй.
Хэрэв та, "Сайн уу?" гэж асуувал нөгөө хүн, "Би сайн," л гэж хариулна, дараах байдлаар та илүү хариултыг олж авах боломжтой: Асуултаа хоёр удаа асууж сур. Ийм аргаар бусдыг ойлгохыг хөгжүүлэх боломжтой. Түр зогсоод ийнхүү асуу, "Үгүй ээ, та үнэхээр сайн байна уу?"
Таны хийж сурах өөр нэг зүйл бол түр зогсох. Энэ нь чимээгүй байхаас айж болохгүй гэсэн үг. Зүгээр л, тухайн нөхцөл байдалдаа зохицож, асуулт асууж, тэнд юу ч хийлгүйгээр зүгээр сууж хүлээхээс бүү айгаарай. Нэн даруй хэлэлцэх асуудал руугаа бүү явж ор. Зүгээр л сонсож, суралц.
3. Сэтгэл хөдлөлийг харуулах. Ром 12:15-д, "Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл." гэсэн аж. Бусдыг ойлгох гэдэг бол "Та зовж байгаад би үнэхээр харамсаж байна." гэдгээс хамаагүй илүү. Энэ нь, "Би тантай хамт зовж байна." гэж хэлж байгаатай адил. Та тэдэнтэй хамт уйлж, тэдэнтэй хамт баярлахад бэлэн байна гэсэн үг.
Бусдыг ойлгосон ийм хүн байх ганцхан л арга зам байдаг — Бурханаар дүүргэгдсэн хэвээр байх. Таны савны Бурханаар дүүргэгдсэн байдал хоосорч эхлэх үед, та тэр бүр бусдыг ойлгож чадахгүй. Та Бурханаар дүүргэгдсэн хэвээрээ байх ёстой шүү.
"Та нар бүгдээрээ нэг оюун бодолтой байх ёстой. Бие биенийхээ сэтгэлийг засдаг бай. Ах дүүсийн адил бие биенээ хайрла. Уян зөөлөн сэтгэлтэй бай, ямар ч үед даруу байгтун." (1Петр 3: 8).
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More