Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 21 дахь өдөр

Таны амьдралын хамгийн шилдэг хөрөнгө оруулалт

Өгөөмөр байдал бол хөрөнгө оруулалт мөн. Лук 16:9-дээр, "Шударга бусын эд баялгаар өөрсдөдөө анд нөхөдтэй бол." гэжээ. Үхэх цагтаа эд баялгаа та өөртэйгөө авч явж чадахгүй хэмээн би маш олон удаа хэлсэн. Оршуулгын газарт оршуулахад өмсгөх костюм зардаг гэдгийг та мэддэг үү? Энэ нь костюм өмсөж оршуулагдахыг хүссэн ч өөрийн гэсэн костюмгүй хүмүүст зориулагдсан аж. Энгийнхээс оршуулгын костюмын ялгаа нь юу гэдгийг та мэдэх үү? Үүнд халаас гэж байдаггүй! Үнэн шүү! Учир нь та өөртэйгөө юуг ч авч явж чадахгүй учраас халаас танд хэрэггүй. Гэвч та үүнийг урьдаас хэн нэгэнд рүү явуулах боломжтой.

Яаж? Тийшээ явж буй хүмүүст зориулан хөрөнгө оруулах замаар та үүнийг хийж болно.

1 Тимот 6:18-19-дээр, "Сайныг үйлд, сайн үйлсээр баян байж, өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байг. Ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн суурь тавьж эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминаас зуурах юм.- энэ бол мөнхийн улс дахь цор ганц баталгаат хөрөнгө оруулалт мөн! Мөн тэд үр жимсээр дүүрэн Христитгэлт амьдралаар энэ дэлхий дээр амьдрах болно".

Ядуу хүнд, найздаа эсвэл хөршдөө өгөөмөр хандах бүрт тань тэнгэрийн улс дахь банкиндаа эд баялгыг хурааж байна гэж Бурхан хэлдэг. Дэлхий дээр амьдрах хугацаа тань ердөө л 80 хамгийн ихдээ л 100 жил байдаг. Мөнхийн улсад та хэдэн их наяд жилээр амьдрах болно. Хаана хамгийн их хөрөнгөтэй данс тань байвал дээр вэ?

Бурханы Хаанчлалд оруулахаас өөр агуу хөрөнгө оруулалт гэж үгүй. Бусдад туслахын тулд цаг зав, эд баялаг, байгаагаа - байгаа бүхнээ зориулах үед та үнэн хэрэгтээ Тэнгэр улсад хөрөнгө оруулалт хийж байдаг. Таны хөрөнгө оруулалт Тэнгэр улсад ямар ч аюулгүй. Мөн хамгийн өндөр хүүтэй. Энэ нь нотлогдсон зүйл. Агуу ногдол ашигтай бөгөөд ямар ч эрсдэлгүй.

Ийм хөрөнгө оруулалтыг та өөр хаанаас ч олох боломжгүй!

Пастор Рикийн өнөөдрийн аудио сургаалийг тоглуул >>

Ѳдѳр 20Ѳдѳр 22

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү