Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 24 дахь өдөр

Бурхан таны өгөөмөр байдалд хэрхэн хариу үзүүлдэг вэ?

Нэгэн хүн хүүгээ МакДоналдс руу дагуулж очоод, хамгийн том хэмжээтэй шарсан төмс авч өгчээ. Харих замд, нөгөөх шарсан төмс үнэхээр сайхан үнэртэж байсан учраас тэрээр хүүгийнхээ авсан шарсан төмснөөс нэгийг авч идэв. Хүү нь уурлан ингэж хэлжээ, "Аав, тэр төмсийг та идэж болохгүй. Энэ бол миний шарсан төмс!" Аавд тэр даруй гурван бодол орж иржээ:

"Би энэ төмсийг хүүдээ бүгдийг нь авч өгсөн гэдгийг хүү маань мартжээ. Би түүнийг МакДоналдс руу дагуулж явсан, би захиалсан, би төлбөрийг нь төлсөн, би шарсан төмсийг хүүдээ өгсөн, бас би түүнийг машинаараа гэр лүүгээ хүргэж байна. Тэрээр шарсан төмстэй болсон цор ганц шалтгаан нь би, би бол Агуу шарсан төмс өгөгч нэгэн!

"Хоёрдугаарт, хэрэв би хүсвэл бүх шарсан төмсийг хүүгээсээ авч чадна шүү дээ гэдгийг хүү маань ойлгоогүй л байна. Эсвэл нөгөө талаасаа, хэрэв би хүсвэл хүүдээ ачааны машин дүүрэн шарсан төмсийг ч авч өгч чадна шүү дээ, учир нь аль алиныг нь хийх эрх мэдэл надад бий.

"Гуравдугаарт, надад түүний шарсан төмс хэрэггүй. Би маш амархан өөртөө дахиад нэгийг худалдан авч чадах л байсан. Хэрэв би хүсвэл өөртөө зуун хайрцаг шарсан төмсийг ч авч чадах л байна. Би түүнийг хувиа хичээсэн нэгэн бүү болоосой л гэж хүсч байна."

Эдгээр гурван зүйлийг та ч бас сураасай гэж Бурхан хүсдэг, тэгснээрээ та өгөөмөр байх боломжтой болно. Нэгдүгээрт, танд буй бүхий л зүйлсийн эх үүсвэр нь Бурхан гэдгийг бүү мартаасай гэж Тэр хүсдэг. Бурхан ийм байлгахаар хүсээгүй л бол-Танд юу ч байхгүй байх байсан-тэр бүү хэл та амьд байхгүй байх байсан шүү дээ! Тэрээр таныг бүтээхийг, танд байгаа бүхнийг өгөхийг сонгосон юм. Хоёрдугаарт, хормын төдийд л Бурхан эдгээрийг таниас буцаан авч чадна эсвэл Тэрээр танд байгаа бүхнийг хоёр дахин өсгөж чадна, учир нь Түүнд тийм хүч чадал нь оршдог. Гуравдугаарт, Бурханд таны мөнгө хэрэггүй. Тэрээр таныг хувиа хичээсэн биш, өгөөмөр нэгэн байхад суралцаасай л гэж Тэр хүсдэг. Тэрээр таны итгэлийг өсгөхийг хүсдэг.

Та улам илүү өгөөмөр нэгэн болох үед юу болдог вэ? 2 Коринт 9:8-д, "Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай."

Хэрэв та нар өгөөмөр байхад суралцсаар байх юм бол Тэрээр танд хэрэгцээтэй бүхнийг дээрээс нь бусдад өгөхөд хангалттай нь танд байх болно гэж Бурхан хэлдэг. Тэрээр соруул мэт сувгыг хайж байгаа бөгөөд -"Бурхан, бусад хүмүүст ивээл болгохоор намайг ашиглаач"-гэж хэлэх хэн нэгнийг олоод Бурхан тэр хүнээр дамжуулан ивээлийг цутгаж эхэлдэг.

Хэрхэн өгөөмөр байхыг та суралцах юм бол, Бурхан таныг төсөөлснөөс чинь л илүүгээр ивээх болно!

Пастор Рикийн өнөөдрийн аудио сургаалийг тоглуул >>

Бичээс

Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү