Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Алдаагаа хүлээн зөвшөөрөхийн ашигтай дөрвөн зүйл
Аливаа нийгэмшлийг юунаас ч хурдан босгодог нууц орц гэж байдаг: алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх. Гэхдээ шударга байдлыг эрсдэлд оруулахыг хүсэх хэн байх вэ? Учир нь эрсдэл гаргалаа гээд алдах зүйлгүй. Гаргасан алдаа, төрсөн мэдрэмжүүд, өөрсдийнхөө дутагдлууд болон айдсуудынхаа талаар шударга байснаар дөрвөн үр ашиг бидэнд ирдэг хэмээн Бурхан хэлдэг.
1. Мэдрэмжүүд маань эдгээгдэх болноИаков 5:16- дээр ийнхүү хэлдэг, "бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой."
Уучлал, мэдрэмжүүдийн эдгэрэл хоёрын хооронд асар том ялгаа бий. Хэрэв таны амьдралд ямар нэгэн зүйлийн төлөөх уучлал хэрэгтэй байвал, таны хийх цор ганц зүйл гэвэл үүнийгээ Бурханы өмнө улайх юм. Мэдрэмжийн эдгэрэл нь хэн нэгэнд хэлснээс ирдэг.
2. Шинэ эхлэлСургаалт үгс 28:13-дээр ийнхүү хэлдэг, "Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү."
Эсийн бүлэгтээ таны хийж чадах хамгийн тустай зүйл гэвэл бусдад өөрсдийгөө уучлахад нь туслах юм. Ихэнх хүмүүс хэн нэгэн ингэж хэлэхийг сонсох хэрэгтэй байдаг, "Та гэмээ Бурханы өмнө хүлээн зөвшөөрсөн тийм үү? Тэгвэл та аль хэдийнээ уучлагдсан. Та гэмээ Бурханы өмнө улайсан тийм үү? Тэгвэл та аль хэдийнээ уучлагдсан. Одоо түүнийгээ орхи."
3. Бурханы өөрчлөгч хүч чадал "Өөрийгөө Эзэний өмнө даруу болго, тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно." (Иаков 4:10).
Бид үүнийг хэрхэн хийх боломжтой вэ? Бурхан бардам нэгнийг эсэргүүцэн, харин даруу нэгнийг нигүүлсдэг хэмээн Библи дээр хэлдэг. Бурханы нигүүлсэл бол өөрчлөлтийг авч ирэх хүч мөн. Бурханы нигүүлслийг та хүртэх үед, амьдралдаа үргэлж өөрчлөхийг хүссээр ирсэн тэдгээр зүйлсээ та өөрчлөх боломжтой болдог. Гэхдээ энэ нь зөвхөн даруу байдлаар л дамжин ирдэг бөгөөд даруу байдал нь шударга байхаар дамжин ирдэг.
4. Гүн харилцаа"Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөдөг." (1 Иохан 1:7) гэж Библид хэлсэн байдаг.
Хэрэв бид өөрсдийнхөө айдас, дутагдал, өө сэв, нууц гэм бурууг бусдад хэлэх юм бол тэд бидний талаар хангалтгүй гэсэн ойлголтыг олж авах болно гэж бид боддог. Гэхдээ үүний эсрэг нь үнэн. Үнэн хэрэгтээ та хэдий чинээ шударга байна, хүмүүст та төдий чинээ таалагдах бөгөөд тэд төдий чинээ тантай хамт байхыг хүсэх болно.
"Миний амьдрал алдаа дутагдлаар дүүрэн. Надад үнэхээр их алдаа дутагдал, зуршлууд, буруу хариултууд болон буруу харилцаанууд байгаа юм байна. Миний амьдрал дахь бүхий л буруу зүйлсийг би хүлээн зөвшөөрөх аргагүй, энэ нь үнэхээр тоо томшгүй."гэдгийг та нарын ихэнх тань ухаарсан байх.
Бурхан таны шархыг эдгэрэл болгон өөрчлөхийг хүсдэг. Тэгээд Тэрээр таныг бусад хүмүүсийн амьдралд ашиглахыг хүсдэг. Тэрээр зүгээр л таныг бүхнээ бууж өгөхийг л хүлээж байна.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More