Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 17 дахь өдөр

Бусад хүмүүст үйлчлэх байдлаар Бурханд үйлчил

Бурханд үйлчлэх ганцхан арга зам бий: бусад хүмүүст үйлчлэх замаар. Бусдад туслахын тулд та өөрийнхөө авъяас, цаг зав, хүч чадал, эд зүйлсээ ашиглах үед үүнийг үйлчлэл гэж нэрлэдэг.

Гэхдээ Бурхан таныг ганцаараа үйлчлээсэй гэж хүсдэггүй! Филиппой 2:2-т, "адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ." гэсэн байдаг. Яагаад Бурхан үүнийг шаарддаг юм бол? Та яагаад ганцаараа Бурханд үйлчилж болохгүй гэж?

1. Учир нь бид гэр бүл.1 Коринт 3:9-д, "бид Бурханы хамтран зүтгэгчид." гэсэн байдаг. Хэрэв та Бурханы гэр бүлийн нэг гишүүн юм бол Бурхан таныг гэр бүлийнхээ бусад гишүүдтэй эв нэгдэлтэй байгаасай гэж хүсдэг. Үнэндээ, Тэрээр таны хийдэг үйлчлэлээс илүүтэйгээр хамтран үйлчлэх явцдаа босгон барих харилцаа л Бурханд чухал байдаг. Тэрээр Бурханы гэр бүлийн гишүүдтэй хэрхэн эвтэй байхыг таныг сураасай гэж Тэр хүсдэг.

2. Учир нь бид биедээ хэрэгтэй. Үйлчлэхийн тулд бид бие биедээ хэрэгтэй. Бүхий л авъяас чадварыг эзэмшсэн хүн гэж нэг ч байдаггүй. Танд би хэрэгтэй, надад та хэрэгтэй бас бид бие биедээ хэрэгтэй байхын тулд Бурхан санаатайгаар ийнхүү биднийг бүтээсэн аж.

"[Христийн]бие махбодийн нэг хэсэг болохынхоо хувьд бид өөрсдийн гэсэн гүйцэтгэх үүрэг, утга учраа олж авдаг. Гэвч таслагдсан хуруу байдлаар бид тийм ч ихийг гүйцэлдүүлж чадахгүй тийм үү?" (Ром 12:5)

3. Учир нь бид улам ихийг гүйцэлдүүлж чадна.Номлогчийн үгс 4:9-д ингэж хэлдэг, "Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно." Багаар ажиллах нь үр нөлөөг хоёр дахин өсгөдөг.

Таны төсөөлөөчгүй байсан арга замаар Бурхан таныг ашиглахыг хүсдэг. Магадгүй та, "Надад бусдад өгөх зүйл байгаа гэж үү?" гэж асууж болох юм. Танд ямар нэгэн зүйл бий, гэхдээ ганцаараа байх үед энэ нь хэзээ ч хангалттай байж чадахгүй. Тийм учраас танд бусад хүмүүс хэрэгтэй. Бурхан таныг ашиглахыг хүсдэг, гэхдээ Тэрээр таныг бие биедээ туслах байдлаар багаар ажиллуулахыг хүсдэг.

Бурханы хаанчлалын төлөө ямар нэгэн зүйлийг хийж буй багийн нэг гишүүн байх үедээ хамгийн их үр нөлөөтэй байгаа мэдрэмжийг авдаг байхаар Бурхан биднийг бүтээсэн. Баг нь бидэнд бие биетэйгээ дотносох, илүү ихийг хийж амжуулах, илүү их хөгжилтэй байх нөхцлийг бүрдүүлдэг. Эсийн бүлгээ хамгийн хурдан дотно болгох арга зам бол хамтдаа үйлчлэх мөн. Мөнхийн зорилгын төлөө та нар нэгдэх үед энэ нь Бурханы төлөө агуу зүйлсийг хийхэд нь зогсоошгүй багийг бүрдүүлдэг.

Пастор Рикийн өнөөдрийн аудио хичээлийг тоглуул >>

Ѳдѳр 16Ѳдѳр 18

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү