Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 22 дахь өдөр

Бусдад өгөхөд байх зүрх сэтгэлийн хандлага

Бусдад өгөх үедээ Бурханы танд байгаасай гэж хүсдэг тэрхүү хандлагыг хэрхэн өөртөө байлгах вэ? Энэ нь зүрх сэтгэлээс эхэлдэг. Эд баялагаас тань илүүтэйгээр хэр зэрэг өгөх хүсэлтэй байна вэ гэдэгт Бурхан илүү сонирхлоо хандуулдаг, учир нь та өгөх шийдвэр гаргах үед зүрх сэтгэлд тань юу болж байгаад Тэр юунаас ч илүү анхаарал хандуулдаг.

2 Коринт 9:7-д ийнхүү хэлдэг, "Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. 'Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг'".Энэ эшлэлд та бусдад өгөх үед зүрх сэтгэлдээ байлгах дөрвөн гол хандлагын талаар тодорхой дурддаг.

1. Төлөвлөсний үндсэн дээр өг.Албадлагаар бүү өг. Хамгийн сүнслэг төрлөөр бусдад өгөх гэж бодсоны, залбирсны, энэ талаараа тодорхой шийдвэр гаргасны үндсэн дээр өгөхийг хэлдэг. Яагаад? Учир нь амьдралд чухал ямар ч зүйлийг бид төлөвлөдөг. Өгөх нь таны амьдралд чухал, утга учиртай зүйл байгаасай гэж Бурхан хүсдэг.

2. Урам зоригтойгоор өг."Би өгөх ёстой! Хэрэв би өгөхгүй бол Бурхан намайг аянгаар ниргэх байх." гэж хэлдэг нэгэн бүү бай. Та өгөөмөр нэгэн болох үед Бурхан таны зүрх сэтгэлд ямар нэгэн зүйлийг хийх болно гэдгийг та мэдэх учраас бусдад өг.

3. Сайн дураараа өг.Хэн нэгэн өг хэмээн таныг албадах үед бүү өг. Үүнийг тань Бурхан тэртэй тэргүй ивээхгүй. Харин Бурхан таныг өг хэмээн сорих тохиолдол бүрт өг.

4. Баяр хөөртэйгөөр өг. Баяртайгаар өг! Грек хэл дээрх өргөл гэдэг үгийн нэг нь "хөгжилтэй" гэсэн үг байдаг. Та бусдад болон Түүнд өгөхдөө тааламжтайгаар үүнийг үйлдээсэн гэж Бурхан хүсдэг.

Бурхан заримдаа таныг хэн нэгэнд өг хэмээн сорих үед баяр хөөртэй байх хэцүү байдаг. Тийм мэдрэмж танд төрөх тохиолдол бүрт, зүгээр л Бурхан таны зүрх сэтгэлд юу хийхийг хүсч байгаагийн үр ашгийг өөртөө сануул. Яагаад өгөөмөр байх хэрэгтэй вэ? Энэ нь нэгдлийг бий болгодог. Энэ нь материализмыг устгадаг. Энэ нь таны итгэлийг хүчирхэгжүүлдэг. Энэ бол мөнхийн улсад хийх хөрөнгө оруулалт. Энэ нь таныг эргүүлэн ивээдэг. Энэ нь таныг улам илүүгээр Бурхантай адил болгодог.

Пастор Рикийн өнөөдрийн аудио сургаалийг тоглуул >>

Бичээс

Ѳдѳр 21Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү