Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 12 дахь өдөр

Хүлээн авах байдлаар бусдыг батламжил

Нэгэн нууц гэвэл энэ байна: Хүн бүр л бусдаар батламжлагдахыг эрж хайж байдаг. Та үүнийг анзаарсан уу? Үүнийг олж авахын тулд хүн юу ч хийхээс буцдаггүй. Хэрэв та үүнд итгэхгүй байгаа бол, зүгээр л аль нэг реалити шоуг үз. Зүгээр л хүмүүсээр дэмжигдэхийн тулд, зурагтаар гарах боломжийг олж авахын тулд хүмүүс юу хийдэг болохыг хараарай.

Бурхан бол үнэхээр гайхамшигтай батламжлагч бас хайрлагч Эцэг. Та бусдыг батламжлах үедээ та тэдэнд хайрыг харуулан, Христийг төлөөлж байдаг. Есүс үйлчлэлээ хийж байхдаа бусдыг батламжилж байсан учраас та ч бас Есүсийн адил үйлчлэл хийж байгаа юм. Энэ дэлхийд Бурхан гэж Хэн болохыг та бага ч болов харуулж байгаа юм.

Өдөр бүрийн амьдралд бусдыг батламжилж байгаагаа харуулах хамгийн шилдэг арга замуудын нэг бол тэднийг хүлээн авч буйгаа харуулах юм. Ром 15:7-д ингэж хэлжээ, "Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун."

Ялангуяа бусад хүмүүс бидний шалгуурт хүрэхгүй байх үед амархан сонголт бол зарим үед тэднийг тоохгүй байх, дорд үзэх болон тэднийг ад үзэх байдаг. Бид бүгд л өөрсдийнхөө давуу талуудыг олж хараад, үүнийгээ бусад хүмүүс дээр тусган, улмаар тэд бидний хүсэн хүлээсэн шалгуурт нийцэхгүй байх үед нь тэднийг доош нь оруулах гээд байдаг. Жишээ нь, магадгүй та цагийг сайн баримталдаг хүн байж болох юм, тэгээд бусад хүмүүс хоцрох үед, та хамраа сөхөх гээд байдаг. Үүний хажуугаар, энэ нь өөрийнхөө талаарх сайхан мэдрэмжийг танд олгодог, учир нь та цагтаа ирэхдээ хэнээс л илүү. Магадгүй та маш цэвэрч нямбай хүн байж болох юм, тэгээд хэн нэгний гэрт очоод ямар заваан байгааг нь л олж хардаг бөгөөд энэ нь өөрийнхөө талаарх сайхан мэдрэмжийг танд олгодог. Бид өөрсдийнхөө давуу талуудыг бусад хүмүүс дээр тусгах гээд байдаг бөгөөд бидэнд ч бас сул талууд байдгийг мартах гээд байдаг.

Өөрийнхөө талаарх сайхан мэдрэмжийг олж авах арай дээр аргыг би танд хэлж өгье. Бусад хүмүүсийг доош нь чихэх байдлаар үүнийг хийхийн оронд яагаад бусдыг дээш нь өргөх байдлаар хийж болохгүй гэж? Энэ нь танд юунаас ч илүү баяр хөөрийг өгөх болно.

Ром 12:10-т ингэж хэлжээ, "Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл."

Бурханы ажлыг хийхийн тулд Бурханы бидэнд өгсөн ялгаатай талууд, бид ямар онцгойгоор бүтээгдсэн болохыг та бид үнэлэх шаардлагатай болдог. Бусдыг хүлээн авсан болохоо дараах байдлаар та мэдэх боломжтой: Тэд тантай яг адилхан байх ёстой гэж зүтгэхээ больсон. Тэд таниас өөр гэдгийг та ухааран бас үүний төлөө баярлаж буй. Үнэн хэрэгтээ, хүн бүр тантай яг адилхан байсан бол энэ дэлхий үнэхээр уйтгартай газар байх байсан. Тиймээс Бурхан биднийг өөр өөр зүйлсийг өөр өөр арга замуудаар хийлгэхээр бүтээсэн бөгөөд тэгснээр энэ дэлхий дээр хийгдэх ёстой бүхэн хийгдэж дуусах болно.

Гэр бүл, эсийн бүлэг,чуулганы бие махбодь эсвэл ямар ч хэсэг бүлгийн зорилго нь хүмүүсийг нэгэн хэвэнд цутгахад байдаггүй харин бие биенийгээ байгаагаар нь хүлээн авч, батламжилж, Бурхан таныг хэн байхаар бүтээснийг олж мэдэхэд нь бие биедээ туслах байдаг.

Пастор Рикийн өнөөдрийн аудио хичээлийг тоглуул >>

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү