Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Өөрчлөлт нь шударга итгэлийн ахан дүүсийг шаарддаг
Амьдралдаа буй аливаа өө сэвийг засахын тулд хатуу үнэнийг хэлдэг хүмүүс таны амьдралд гарцаагүй байх ёстой. Таны амьдрал дахь бүх зүйлс аяндаа өөрөө сайжирчихдаггүй; амьдралд тань өөр бусад хүмүүс байх гарцаагүй шаардлагатай. Танд дэмжлэг гарцаагүй шаардлагатай. Эсийн бүлэг танд хэрэгтэй болно. Өөрчлөлт нь шударга итгэлийн ахан дүүсийг шаарддаг.
Өөрийнхөө хүчээр өөрчилж чадахгүй зүйлс гэж таны амьдралд байдаг, эдгээр нь ерөнхийдөө таны амьдрал дахь хамгийн хэцүү зүйлс байдаг бөгөөд энэ талаар та хэнд ч мэдэгдэхийг хүсдээггүй тэр л зүйлс байдаг.
Хэн нэгэнтэй эдгээр зүйлсийнхээ талаар хуваалцах хүртэл та эдгээрээс эдгэрлийг олж авах ямар ч боломжгүй. Энэ талаар хүн болгонд та хэлэх хэрэггүй. Танд итгэдэг, та бас итгэдэг — таны нууцыг хадгалах, таныг ямар ч нөхцөл шаардалгүйгээр хайрладаг, таныг огт шүүхгүй, таны төлөө залбирах нэг л хүнийг та олох хэрэгтэй. Мэдрэмжээ ил гаргах нь эдгэрлийн эхлэл мөн.
Эсийн бүлэг дээр хүмүүс бие биенийгээ гүн гүнзгий таньж мэдэхээр тэр бүр цуглардаггүй бөгөөд энд бүх хүмүүс, "зүгээрээ" эсвэл "маш сайн байгаа" гэж өнгөцхөн хэлдэг газар учраас энэ нь мэдрэмжээ ил гаргахад тийм ч тохиромжтой газар биш. Эсийн бүлэг дээрээ ийнхүү хэлэх төлөвшилд та хүрсэн байх ёстой, "Энэ долоо хоног үнэхээр амаргүй долоо хоног байлаа. Амьдрал үнэхээр хэцүү байна миний хувьд. Ийм зүйл боллоо."
"Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм."(Ефес 4:25).
Хэрэв та Христэд итгэгч мөн л юм бол энэ танд ч бас хамаатай гэсэн үг. Та Бурханы гэр бүлд хамааралтай болсон бөгөөд бусад итгэгчид ч бас таниас хамааралтай болсон. Хамааралтай байхгүйгээр хэн нэгэн байх боломжгүй. Дотно, шударга итгэлийн ахан дүүсээс бүрдсэн хэсэг бүлгийн нэгэн хэсэг нь болох хүртлээ та Бурханы таныг хэн байхаар хүсдэг нэгэн байх ямар ч боломжгүй. Худал хуурмагыг хойш нь тавь. Хөрштэйгөө ярилц. Бид бие биенээсээ хамааралтай учраас найздаа үнэнийг хэл.
Зүрх сэтгэл дэх хамгийн гүн гүнзгий гацаагаа, амьдрал дахь хамгийн гүнзгий сэвээ өөрчлөхийг та үнэхээр хүсч байгаа бол шударга байх айдастайгаа та нүүр тулах шаардлагатай болно. Дүр эсгэхээ та болих ёстой. Худал хуурмагыг хойш нь тавь. Бодитойгоор ханд.
Амьдралынхаа туршид дараах хоёр сонголтын аль нэгээр амьдрах боломжтой: бүх зүйл сайхан байгаа мэтээр дүр эсгэх эсвэл бүхнийг амжилттайгаар хийдэг нэгэн байх. Гэвч бүх зүйл амжилттай байгаа мэтээр дүр эсгэсээр байх юм бол та хэзээ ч амжилттай байх боломжгүй. Мөн энэ талаараа хэн нэгэнтэй ярилцах хүртлээ та хэзээ ч дээрдэхгүй, хэзээ ч эдгэрлийг олж авахгүй, амьдралд тань залхаасаар байх тэрхүү хэсгээсээ хэзээ ч салж чадахгүй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More