Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 10 дахь өдөр

Харилцаан дахь айдсыг хайр зайлуулдаг.

"Би чамайг үзэн ядаж байна!"

Нэгэндээ ийм үг хэлэх нь ихэнхдээ нэг нь нөгөөгөө эрхшээлдээ оруулах гээд байгааг харуулдаг. Бусдыг эрхшээлдээ оруулах гээд байгаагийн цаана юу нуугдаж байдаг вэ? Айж эргэлзэхийн эрхээр бид бусдыг өөрийн эрхшээлдээ байлгахыг санаархах юмуу эсвэл бусдын эрхшээлийг эсэргүүцэн тэмцэхэд хүрдэг. Халширч зүрхшээн энэ хүмүүс юу гэж бодох юм билээ хэмээн байнга бодох нь таны харилцааг мөхөөж амьдралд тань цав суулгана.

Хүмүүн бидэнд нэгэн төвөгтэй асуудал араншин байдаг: Бид ойр байхыг хүсэмжилдэг хирнээ ойр байхаасаа айдаг. Бид бусадтай дотны харилцаатай баймаар байгаа мөртлөө үүнээс үхтэлээ айдаг.

Айдас эргэлзээ нь ойр дотно байдал бий болоход садаа болж харилцааг мөхөөнө. Хэн нэгнээс айн эргэлзэж байгаа мөртлөө тэр хүнтэй ойр дотно болж чадахгүй. Хэрэв айдас харилцааг үгүй хийж мөхөөдөг юм бол юу харилцааг барьж босгодог вэ? Хайр! Хайр л харилцааг барьж босгодог.

1 Иохан 4:18-д ингэж хэлжээ, "Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна." Энэ нь яана гэсэн үг вэ? Хайр яаж айдсыг хөөн зайлуулдаг вэ?

Хайр таныг анхаарлаа өөртөө хандуулах бус харин бусдад төвлөрүүлэхэд хүргэдэг. Надаас хүмүүс, "Та Саддлбак чуулганд ийм олон хүнд хандаж ярихдаа сандардаг уу?" хэмээн олонтоо асуудаг. Миний хариулт бол, "Мэдээж би сандардаг." гэсэн хариулт байдаг. Гэхдээ ялгаа нь юу вэ? Би гол анхаарлаа өөрөөсөө хөндийрүүлж өмнөө байгаа хүмүүстээ төвлөрүүлдэг. Хэрэв би тэдний өмнө зогсоод энэ хүмүүс миний үсний засалтыг юу гэж бодож байгаа бол гэх мэтчилэн төсөөлж гарвал надад айж эмээх зүйл байж л таарна. Гэвч би сүмийн гэр бүлийнхнээ хэр их хайрладаг, бид хэрхэн хамтдаа Бурхандаа үйлчилдэг талаар бодож эхлэх тэр агшинд айдас алга болдог.

Энэ нь ямар ч харилцаанд адил зүйл юм. Өөртөө биш өрөөлд анхаарлаа төвлөрүүлэх нь амьдралаасаа айдсыг хөөн зайлуулах хүчийг бидэнд өгдөг.

Тэгэхээр хэрхэн бусад хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлэх хүч чадлыг бид олж авч чаддаг болох вэ? Бурхан танд хичнээн их хайртайг та мэднэ. Бурхан танд хичнээн их хайртайг ухаарах мөчөөс эхлээд та өөрийгөө хэзээ ч батлах шаардлагагүй болдог. Бурхан танд хайртайг аль хэдийнээ мэдсэн учраас бусад хүмүүст сэтгэгдэл төрүүлэхийн тулд амьдралаа үрэх шаардлагагүй болдог.

Ингэж амьдрах нь ямар агуу эрх чөлөө, баяр баясгалан гэдгийг та мэдэх үү? Хүмүүс юу гэж бодох нь хувь хүний чинь хувьд таны үнэ цэнэд огт хамаагүй. Есүс Христтэй чин сэтгэлийн дотно харилцаатай байхад танд бусдын дарамт шахалт ямар ч нөлөөгүй. Бурханы хайр таныг чөлөөлөн та бусдыг айж эмээлгүйгээр хайрлах болно.

Пастор Рикийн өнөөдрийн аудио хичээлийг тоглуул >>

Бичээс

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү