Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 9 дахь өдөр

Бардамнал сүйрүүлж, даруу зан барьж босгодог

Бардам зан харилцааг сүйтгэдэг. Энэ нь шүүмжлэл, хор шар, зөрүүдлэл болон дүр исгэх гэх мэт олон байдлаар илэрдэг.

Бардам загнах нь өөрийгөө хуурахад хүргэдэг хэцүү талтай. Өрөөл бусдад илэрхий атал бид өөрсдөө анзаарахгүй болчихсон байдаг. Бардам зангаасаа болж амьдралдаа асуудалтай байх үедээ хүн үүнийгээ олж хардаггүй.

Сургаалт Үгс 16:18-д ингэж хэлсэн байдаг, "Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан." Би энэ эшлэлийг Англи хэл дээрх Мессэж Библи дээр хэрхэн орчуулсанд маш дуртай: "Биеэ тоо тэгвэл алдана-Өөрийгөө хир өргөмжилнө, тэр хэмжээгээрээ хүчтэй ойчно."

Бардам зан харилцааг сүйрүүлдэг бол харин даруу зан бол огт эсрэг нөлөөтэй байдаг. Даруу зан харилцааг барьж босгодог. 1 Петр 3:8-д ингэж хэлжээ, "бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа."

Та бид хэрхэн даруу байдалд өсөх вэ? Энэ нь бид Есүс Христээр өөрсдийн бодол, зүрх сэтгэл, хандлага болон хариу үйлдлүүдээ захируулж байж л бүтэх зүйл юм. Түүний оролцоо тун чухал. Ефес 4:23-24-т ингэж хэлжээ, "оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс."

Яавал та шинэ хүн болох вэ? Яаж өөрөөр сэтгэдэг болж эхлэх вэ? Харилцаанд нэгэн ерөнхий хууль байдаг нь: хүмүүс цуг байгаа хүнтэйгээ адилхан болдог явдал юм. Хэрэв та ярдаг ааштай хүмүүстэй удвал тэднээс илүү ааштай болно. Хэрэв аз жаргалтай хүмүүстэй цаг өнгөрөөвөл та ч мөн илүү аз жаргалтай болно. Хэрэв та илүү даруу байя гэвэл Есүс Христтэй цагийг өнгөрөө. Тэр бол даруу нэгэн. Тэр тантай харилцаатай байхыг хүсдэг. Тэр таныг цагаа Өөртэй нь цуг өнгөрүүлж залбиран, Өөрийнх нь Үгийг уншиж, Өөртэй нь яриасай гэж хүсдэг. Тэр даруу Нэгэн бөгөөд та Түүнийг таньж мэдэх тусмаа Түүнтэй улам илүү адил болох болно.

"Даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үз. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй." (Филиппой 2:3, 5-6)

Есүсээс илүү даруу үйлстэн гэж байхгүй. Тэрээр Тэнгэрээс газарт буун ирж хүмүүн болон аж төрж, бидний төлөө амьдарч, бидний төлөө амиа зориулж, бидний төлөө дахин амилсан юм. Та Түүнтэй хамт байж цагийг өнгөрөөх нь таныг улам илүү даруу болгож улмаар энэ нь бүхий л харилцаануудыг тань босгон барьдаг.

Пастор Рикийн өнөөдрийн аудио хичээлийг тоглуул >>

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү