Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Бурханаас хүсэх хүсэлтээ ихэсгэ
Бидний зүрх сэтгэлд ямар нэгэн зүйл хийх болно гэж хүсэх үед Бурхан бидний зүрх сэтгэлд ажлаа хийдэг.
Саддлбак чуулганы Ням гарагийн цуглаан эхлэхээс өмнө би дандаа ингэж залбирдаг, "Бурхан, Таныг ямар нэгэн зүйл хийнэ гэж хүсэлгүйгээр эдгээр хүмүүсийн өмнө гарч сургаал заах нь цагаа үрсэн хэрэг болно.Тиймээс эдгээр хүмүүсийн амьдралыг өөрчилсний тань төлөө би урьдчилан талархаж байна. Энэ зүйл болно гэдэгт би итгэлээрээ хүсэн хүлээж байна. Миний хэн бэ гэдгээс болж биш, харин Таны Хэн бэ гэдгээс болж энэ нь болох болно." Бусдын амьдралыг өөрчлөхөд Бурханы ашигладаг итгэл бол энэ юм.
Хамгийн анх удаа сайн мэдээг сонсоод итгэдэг цөөхөн хэдэн хүн л байдаг. Хүмүүс энэ талаар тунгаан бодож, зөв шийдвэр гаргахын тулд цаг зарцуулах хэрэгтэй байдаг.
Хэнийг ч аврагдахад бүү бууж өг. Хүн бүрт итгэл найдвар бий! Та Бурханд найдах хэрэгтэй. Еврей 11:1-д ингэж хэлжээ, "Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн."
Найзыгаа, хүүхдээ эсвэл дотны найзыгаа итгэгч болохынх нь төлөө та нарын зарим нь хэдэн арван жил залбирч байгаа байж болох юм. Хэдэн арван жил залбирч буй хэдий ч тэд таван жил, хоёр жил эсвэл жилийн өмнөх байснаас Бурхан руу хүрэх аяндаа ойртон буйг нь харуулах ямар ч нотолгоог та олж хараагүй байж болох юм.
Та юу хийх хэрэгтэй вэ? Та итгэл дотроо Бурхан үйлдэх болно гэсэн хүлээлттэйгээр залбирч эхлэх хэрэгтэй. Итгэл бол бидэнд харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Та Бурханд хандан ийнхүү хэлэх хэрэгтэй, "Тэд Танд нааштай хандаж байгааг нь би харахгүй л байна. Надад харагдахгүй байх үед ч хүртэл Та тэдний амьдралд ажлаа хийх болно гэдгийг би хүсэн хүлээж, үүний төлөө залбирах болно."
Библи дээр гардаг саажсан залуугийн дөрвөн найзыг санаж байна уу? Есүс найзыг нь эдгээж чадна гэдэгт тэд итгэсэн тиймээс тэд найзыгаа дэвсгэр дээр хэвтүүлэн Есүс дээр авч ирдэг. Итгэлийг нь харсан Есүс, "Анд минь, нүгэл чинь уучлагдсан" гэж хэлээд (Лук 5:20) найзыг нь эдгээжээ.
Саажсан хүний өөрийнх нь итгэлээс болж биш харин найзуудынх нь итгэлээс болж Есүс саажсан хүнийг эдгээсэн. Заримдаа бусад хүмүүсийн төлөө та итгэн улмаар Бурхан үйлдэх болно гэдгийг хүсэн хүлээх хэрэгтэй болдог. Маш том Бурханд багахан итгэл хүлээлгээд үз, тэгвэл та агуу том үр дүнд хүрэх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More