Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Дагалдагч бэлтгэхийн тулд найзтай бол
Хүн бүр л жинхэнэ найзыг хайрж байдаг-зүгээр л нэг танилтай байхын тулд биш харин хамгийн их хэрэгцээтэй үед таны хажууд байх хүмүүсийг хайж байдаг. Тэдэнтэй сайн мэдээг хуваалцах боломжтой болохын тулд таны амьдралд аль хэдийнээ буй хүмүүстэй дотно харилцааг тогтоогоосой гэж Бурхан хүсч байдаг. Хамт ажилладаг хүмүүс, нэг ангийнхан, хөршүүд, нэг багийнхан гэх мэт-хүмүүсийг Бурхан таны амьдралд оруулсан-ялангуяа таны амьдралд онцгойлон тэдгээр хүмүүсийг тавьсан нь тэдний амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэрийн талаар та тэдэнд хэлэхийн тулд юм. Хэрэв Христ тэдний төлөө юу хийсэн болохыг та л тэдэнд хэлэхгүй юм бол өөр хэн тэдэнд хэлэх вэ?
Ром 12:16-д ингэж хэлжээ, "Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго."
Христитгэлтнүүд эдгээрийн аль нэг рүү туйлшрах гээд байх нь элбэг: тусгаарлах эсвэл даган дуурайх. Зарим Христитгэлтнүүд ийнхүү хэлдэг, "Би дэлхийгээр өөрийгөө бохирдуулахыг хүсэхгүй байна. Би зүгээр л өөрийгөө үүнээс тусгаарлах болно. Би хана хэрэм бас өөрийн гэсэн жижигхэн соёлыг босгон байгуулах болно."
Тусгаарлах нь бүтэлтэй болдог зүйл биш! Ийм маягаар та хэрхэн нөхөрлөлийг үүсгэн бий болгох вэ?Өөр нэг туйлшрал бол даган дуурайх бөгөөд энэ нь ингэж хэлдэг, "Зүгээр л дэлхийтэй адилхан байя. Би хамгийн сүүлийн үеийн алдартай поп дуучин шиг хувцаслая. Бусад хүмүүсийн талаар бид хүссэн зүйлээ л хэлдэг байя. Түгээмэл соёл бидэнд байх ёстой хэмээн хэлж буй тэр л үнэ цэнэ, зорилгуудыг олж авцгаая. Бид дэлхийгээс ялгарах зүйлгүй байх болно."
Бурхан таныг ийм байлгахыг огтхон ч хүсдэггүй юм шүү. Нийгмийн хамгийн доод ерөнхий үнэд таныг автаасай гэж Тэр хүсдэггүй.
Хариулт нь тусгаарлалт эсвэл даган дуурайлтад оршдоггүй. Энэ бол ялган салгах бас шүүн тунгаах юм. Та бол энэ дэлхийн давс бас гэрэл байхаар бүтээгдсэн хэмээн Библи дээр хэлсэн байдаг. Бурханы сайн сайхнаар энэ дэлхийг дүүргэхээр бид бүтээгдсэн.
Ресторанд хооллохоор гадагшаа гарч улмаар алгана загас захиалах үедээ идэхээсээ өмнө би давс нэмдэг. Тэр загас бүхий л амьдралаа давст тэнгист өнгөрүүлсэн хэдий ч би үүн дээр давс нэмж байж л идэх шаардлагатай. Юу болоод байна вэ? Тэр загас ялган салгагдсан байсан. Хэрэв Бурхан загасыг бүхий л амьдралынх нь туршид давст тэнгист амьдруулах үедээ үүнд давс нэвт шингүүлэхгүйгээр байлгаж чадаж байгаа юм чинь ямар ч итгэгчийг Бурхан энэ дэлхий дээр амьдруулах үедээ буруу үнэ цэнэд бохирдохоос биднийг хамгаалж чадах нь тодорхой.
Бурхан таныг итгэл дотроо ариун бас бат бэх байгаасай гэж хүсдэг. Тэрээр таныг бас гадагшаа дэлхийд гарч, Түүний таны амьралд байрлуулсан тэдгээр хүмүүсийг таньж мэдэхийг хүсч байдаг. Эргэн тойрныхоо хүмүүстэй харилцааг бий болгон, Үнэнийг та тэдэнтэй хувалцах үед дэлхийд байгаа болохоос дэлхийтэй адил болж байгаа юм биш.
"Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн." (2Тимот 1:7)
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More