Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 5 дахь өдөр

Өөрийнхөө гайхамшигт түүхийг бусдад ярь

Тэдний амьдралд Бурхан ямар агуу зүйлийг хийх чадвартай болохыг бусдад хэлэх хамгийн үр нөлөөтэй арга зам бол таны амьдралд Бурхан юу хийсэн түүхийг тэдэнд ярих мөн. Энэ л тэдний амьдралд өөрчлөлтийг авч ирэх болно.

Үйлс 1:8-д Есүс ингэж хэлжээ, "та нар дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно". "Гэрч" гэдэг үгийг сонсох бүртээ би шүүхийн танхимын талаар боддог. Энэ дэлхийд өөрчлөлтийг авч ирэхийн тулд Бурхан биднээр юу хийлгэхийг хүсч буйг харуулах төгс дүр зураг бол энэ мөн.

Гэрч ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? "Би үүнийг харсан. Би үүнийг сонссон." л гэж гэрч хэлдэг. Гэрч бол Бурхан тэдний амьдралд юу хийсэн тэр түүхийг л бусдад ярьдаг.

Найзууд бие биенээсээ сайн мэдээг нуудаггүй. Энэ нь тэдний амьдралд мөнхийн өөрчлөлтийг авч ирэх боломжийг олгохын тулд Бурхан таны амьдралд юу хийсэн болох тэр түүхийг та тэдэнд ярих хэрэгтэй.

Хэрхэн эхлэхээ та сайн мэдэхгүй байна уу? Та дараах энгийн алхамуудыг хийх боломжтой: Өөрийнхөө түүхийг бичээд эсийн бүлгийнхэнтэйгээ хуваалц. Ойр дотны хүмүүстэйгээ үүнийгээ хуваалцаж эхэл, тэгснээрээ энэ нь танд дадлага туршлага болох юм. Тэгвэл, сайн мэдээг сонсох шаардлагатай нэгэнтэй өөрийнхөө түүхийг хуваалцах боломжийг Бурхан танд өгөх болно.

"ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье" (Дуулал 66:16).

Бурхан таны амьдралд юу хийснийг сонсох хэрэгтэй хэн амьдралд тань байна вэ?

Пастор Рикийн өнөөдрийн аудио хичээлийг тоглуул >>

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү