Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Үйлчлэлд хамтдаа яв
Та бол үйлчлэхийн тулд бүтээгдсэн нэгэн. Түүний хайрыг та бусадтай —найзууд, гэр бүл болон хамт ажилладаг хүмүүс — Түүний гэр бүлийн биш хүмүүстэй хуваалцаасай гэж Бурхан хүсдэг.
Тэр таныг яагаад үүнийг хийгээсэй гэж хүсдэг вэ? Учир нь Бурхан бүх хүмүүсийг Өөрийнхөө гэр бүл болоосой гэж хүсдэг. Түүний хайрлаагүй мөн зорилгыг нь агуулаагүй бүтээгдсэн хүн гэж нэг ч байхгүй. Тэдний төлөө Есүс Христ нас бараагүй нэг ч хүнийг Бурхан бүтээгээгүй. Тиймээс Бурхан тэрхүү сайн мэдээг хуваалцахыг биднээс хүсдэг.
Гэхдээ та ганцаараа биш! Бусадтай таныг хамтдаа үйлчлэлд яваасай гэж Бурхан хүсдэг. Филиппой 1:27-дээр ингэж хэлдэг, "та нар сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж — нэг сүнс дотор бат зогсоцгоож байна".
Бурхан тэдэнд хайртай гэдгийг та хэрхэн найзуудтайгаа хуваалцах вэ? Үүнийг хэрхэн бусадтай хамтарч хийх боломжтой вэ? Эсийн бүлгээрээ дамжуулан хийж болно.
Нэгдүгээрт, хамтдаа залбир. Бурхантай харилцаагүй найзуудынхаа төлөө эсийн бүлгээрээ залбируул. Бурханыг хайрлахад хэнийг ч хүчлэх боломжгүй, харин та тэдний төлөө залбирах боломжтой. Найзууд тань магадгүй таныг эсэргүүцэн маргалдаж эсвэл логикийг тань сонсохоос татгалзаж болох юм. Гэвч таны залбирлын эсрэг тэд үнэхээр хүчин мөхөс. Энэ нь шууд тэдний зүрх сэтгэл рүү хүрдэг!
Колоссай 4:3-т ингэж хэлдэг, "Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун."
Үгийг хуваалцах боломжийн төлөө залбирах үед, юу болдог гээч? Тэдгээр боломжууд байгааг нь та хаа сайгүй харж эхэлдэг! Залбирал таныг анхааралтай болгодог. Гэр бүлийнхээ төлөө та залбирч эхлэх үед, гэр бүлийнхээ хэрэгцээ юу болохыг нь та харж эхэлдэг. Хамт ажилладаг хүмүүсийнхээ төлөө та залбирч эхлэх үед, тэдний төлөө та санаа тавьж эхэлдэг.
Эргэн тойрныхоо хүмүүсийг таньж мэдэж эхлэх үед та тэдний хүсэл сонирхлын төлөө Бурханд хандан залбирч эхлэх бөгөөд тэдэнтэй сайн мэдээ хуваалцах боломжийг бүрдүүлэх аж.
Бусадтай сайн мэдээг хуваалцахаасаа өмнө та тэдэнтэй тодорхой харилцааг үүсгэх ёстой. Ижил зүйлс, сонирхлууд, хэрэгцээнүүд тань юу байна вэ? Хийх дуртай зүйлсийнхээ талаар эсийн бүлгийнхэнтэйгээ ярилц, тэгээд ийнхүү асуу, "Ийм сонирхолтой хараахан итгэгч болж амжаагүй байгаа хэнийг бид таних вэ? Хэнийг бид урих боломжтой вэ?"
Саддлбак чуулганд Сан Диего Чаржерс багийн дэмжигчдээс бүрдсэн эсийн бүлэг байдаг. Эсийн бүлгийн гишүүн бүр Чаржерсийн тоглолт бүрийн билетийг худалдан авсан. Хүн бүр мөнгөө нийлүүлж байгаад хоёр ширхэг илүү билет худалдан авчээ. Тоглолтыг үзэхээр явах бүртээ тэд хоёр шинэ хүнийг хамт авч явдаг. Тэд хамт явж, тоглолт дээр үнэхээр цагийг хөгжилтэй өнгөрүүлээд, төгсгөлд нь тэд ийнхүү асуудаг, "Танд сайхан байв уу? Энэ тоглолтыг үзсэн бүх хүмүүс Пүрэв гараг бүр Бобынд цугладаг. Та тэнд ирмээр байна уу?"
Үүний адил олон төрлийн боломжуудыг, санаануудыг Бурхан өгөх болно. Эсийн бүлгийнхээ хамт энэ талаар залбирч эхэл, хамтдаа үйлчилж болохуйц хүмүүсийг олж харахын тулд нүдээ нээ.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More