Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 3 дахь өдөр

Та асуудалтай нүүр тулах үед, итгэлийн ахан дүүс тань таны аюулгүйн тор болдог

Амьдралд та зовлонтой нүүр тулах үед, хамтдаа гашуудан уйлах хүмүүс танд хэрэгтэй болдог.

Ганцаараа хэзээ ч туулж баршгүй нөхцөл байдлууд гэж байдаг. Амьдрал үхлийг шийдвэрлэх хагалгаанд хайртай хүнээ оруулаад ганцаараа эмнэлэгт хүлээн суух хэн ч байх ёсгүй. Хүндрэлтэй жирэмслэлтийн шинжилгээний хариугаа ганцаараа хүлээн суух эмэгтэй гэж нэг ч байх ёсгүй. Тулааны талбараас ирэх мэдээг ганцаараа хүлээн суух хэн ч байх ёсгүй. Нээлттэй авсны өмнө ганцаараа зогсох хүн нэг ч байх ёсгүй. Эхнэр эсвэл нөхөр нь нас барсны дараа эсвэл хаяад явсны дараах хамгийн анхны шөнийг ганцаараа өнгөрүүлэх хэн ч байх ёсгүй.

Эдгээрийн аль нэг нь танд тохиолдох нь гарцаагүй үнэн. Эдгээрийг тойрч гарах боломжгүй. Эмгэнэлт байдал танд тохиолдох л болно. Муу мэдээг та хүлээн авах л болно. Зүрх шархлуулам зүйл танд тохиолдох л болно. Тэнэг хүн л болно гэдгийг нь мэдсээр байж огт бэлтгэлгүй амьдардаг.Аюулгүйн тор — дэмжигч бас найзуудаас бүрдсэн сүлжээг — үүсгэх цаг бол яг одоо.

Бурханы аюулгүй тор гэж юуг хэлдэг вэ? Бусад итгэгчдээс бүрдсэн хэсэг бүлгийг хэлдэг. Танд зуун хүн хэрэггүй. Танд зөвхөн тав эсвэл зургаан — танд зориулалт гаргах хэсэг бүлэг найзууд байхад л хангалттай.

Саддлбак чуулганд долоон жил явсан нэг хүн байсан. Тэрээр суудалд л суудаг ажилтай байсан. Тэрээр ямар ч зүйлд оролцдоггүй, эсийн бүлэгт ч явдаггүй байв. Тэрээр зүгээр магтахаар л ирдэг байсан бөгөөд цуглаан тараад шууд л явдаг хүн байв. Нэг өдөр тэрээр зүрхний шигдээс болоод эмнэлэгт хоёр долоо хоног болов. Тэр үеэр нь би гадагшаа явсан байж байгаад энэ талаар иртэлээ огт дуулаагүй байлаа. Тэрээр эмнэлгээс гараад сүм дээр ирээд ингэж хэлсэн, "Би энэ сүмд дахин хэзээ ч ирэхгүй." гэхэд нь би, "Яагаад?" гэж асуухад тэр ингэж хариулсан, "Яагаад гэвэл танай сүм нөхөрсөг бус. Намайг эмнэлэгт байхад хэн ч намайг эргэж ирээгүй." гэсэн. Түүнийг явж байх үед нь би ингэж бодсон, "Энэ бол таны л буруу ш дээ!"

Тэр өөрөөсөө өөр хэнд ч анхаарал тавьж байгаагүй. Хэн нэгэнтэй танилцаж ч байгаагүй. Тэрээр эсийн бүлэгт хэзээ ч яваагүй, хэнд ч өгч үзээгүй, хэнтэй ч хуваалцаж байгаагүй. Хүнд хэцүү зүйл тохиолдох үед түүнтэй хань болох хэн ч тэнд байгаагүй учир нь тэрээр харилцаа холбоог бусадтай хэзээ ч тогтоогоогүй нь түүний л өөрийнх нь буруу.

Амьдралд ийнхүү алхуулахаар Бурхан хэнийг ч бүтээгээгүй. Бурханы төлөвлөгөө гэвэл энэ байна: "Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл" (Ром 12:15).

Цөхрөлөөс гарахад Бурханы өгсөн арга зам бол итгэлийн ахан дүүс юм. Амьдралыг бусдын хамт туулахаар та бүтээгдсэн! Амьдралын тань туршид таныг дэмжих, ялах үед тань тантай хамт баярлах, асуудалтай үед тантай хамт уйлах хүмүүсийг олох цаг одоо ирээд байна.

Пастор Рикийн өнөөдрийн аудио хичээлийг тоглуул >>

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү