Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар
Итгэлийн ахан дүүс: Ялан дийлэх Бурханы гарц
Хэн таны өмнөөс болгоомжлон харж байдаг вэ?
Таныг хамгаалах, таны өмнөөс үг хэлэх, таныг өмгөөлөх, замаасаа хазайхгүй байхад тань туслах, сануулах хүмүүс танд хэрэгтэй байдаг. Бид бүгдэд энэ гарцаагүй хэрэгтэй байдаг, учир нь хүн бүрт сайн харагдахгүй газар гэж байдаг.
Филиппой 2:4-т ингэж хэлжээ, "хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар".Өнөөгийн соёлын эсрэг эшлэл гэвэл энэ мөн! Америкт, ерөнхийдөө бүх л зүйл миний төлөө "би,би,би" гэсэн— миний хэрэгцээ, миний ашиг сонирхол, миний хүсэл, миний эрмэлзэл чухал байдаг.
Харин Библи дээр бид бусдын ашиг сонирхлыг эхэнд тавьдаг байх ёстой гэж хэлсэн байдаг. Бид бол нэгэн гэр бүл! Бурханы гэр бүлийн ахан дүүс болохынхоо хувьд бид бие биенийгээ хамгаалж, замаасаа гажихгүй байхад нь бие биедээ туслах ёстой.
2001 оны 9-р сарын 11-ээс хойш бие биенийхээ бид төлөө улам илүү сэрэмжтэй байх болсон. Гэхдээ алан хядагчаас илүү хор хөнөөлтэй дайсантай гэдгээ та мэдэх үү? Тийм шүү! Таны мөн чанарыг юунаас ч илүүтэйгээр үзэн яддаг хувийн дайсан танд бий. Түүний нэр бол Сатан. Тэр таны амьдралыг сүйтгэхийг хүсдэг. Тэр таны харилцаануудыг устгахыг хүсдэг. Тэр таныг ялахыг хүсдэг.
Тэр яагаад ингэдэг юм бол? Учир нь Тэр Бурханд хор хөнөөл учруулж чаддаггүй. Хэн нэгэнд хор хөнөөл учруулж чадахгүй үед та юу хийдэг вэ? Тэдний хүүхдүүд рүү нь дайрдаг. Сатан Бурханд хор хөнөөл учруулж чадахгүй учраас л тэрээр Бурханы хүүхдүүдэд хор хөнөөл учруулахыг хичээдэг.
Сатан тан руу дайрах үедээ, тэрээр улаан хувцас өмсөж, гартаа сэрээ барин ингэж хэлдэггүй, "Бүү!" Сатан таны амьдралыг хэрхэн сүйрүүлдэг вэ? Эвдэж чадахгүй зуршлуудаар, уучилж чадахгүй шархаар, асуудлууд болон хүнд хэцүү нөхцөл байдлуудаар, зүрхийг чинь шархлуулах харилцаануудаар дамжуулан тэрээр үүнийг хийдэг.
Ихэнх Христитгэлтнүүд ялагддаг, учир нь тэд Сатантай өөрсдийнхөө хүчээр тулалдахыг хичээдэг. Энэ бол үнэхээр тэнэг зүйл! Та хэзээ ч ганцаараа диаволыг ялж чадахгүй. Таныг сэрэмжлүүлэх, танд туслах хүмүүс танд хэрэгтэй.
Итгэлийн ахан дүүс бол ялалтад өгсөн Бурханы гарц юм. Хүнд хэцүү үед тантай хамт зогсон ийнхүү хэлэх хүмүүсийг та олох хэрэгтэй, "Таныг санаагаар унах боломжийг бид олгохгүй байх болно. Гутралд орох боломжийг бид танд олгохгүй. Санаа зовох боломжийг бид танд олгохгүй. Бид тантай хамт яг энд үлдэх болно."
"Ганц хүнийг хэн нэг нь дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй" (Номлогчийн үгс 4:12).
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! Энэ цувралд Пастор Рик бусадтай харилцах харилцаатайгаар хэрхэн амьдрах вэ гэдгийг тайлбарладаг.
More