Есүстэй шинээр харилцааг эхлүүлэхЗагвар

Beginning A Relationship With Jesus

7-с 2 дахь өдөр

"Асуултууд"

Харилцаанд амжилттай байх билэг авъяастай хүмүүс ихэвчлэн хамгийн шилдэг асуултуудыг асуудаг хүмүүс байдаг. Энэ бол Бурханы мэргэшсэн зүйл.

Бурханы хамгийн гүн утгатай асуултуудыг авч үзье:

Чи хаана байна вэ? (Эхлэл 3:8-9)

Библийн хамгийн эхэн хэсэгт, Адам, Еватай харилцах Түүний— итгэл даахуйц, илэн далангүй, өдөр тутмын харилцаагаар дамжуулан Бурхан Өөрийн зан чанараа илэрхийлсэн.

Эхлэл 3-р бүлэгт, Адам, Ева хоёр Бурханаас эргэн, Түүнээс салангид амьдралаар амьдрах сонголтыг хийсэн болохыг бид уншдаг. Харилцаанд цав суух үед, Бурхан Адам, Ева хоёрыг хайсан байдаг. Тэрээр тэднийг шийтгэхээр эсвэл ичгүүрт байдалд оруулахаар биш, харин харилцаагаа нөхөн сэргээхээр ирдэг.

Бурхан таны амьдралыг хутгаж буйг та мэдрэх үед, та ч бас Түүнийг таньж мэдэн мөн Түүний харилцах харилцаанд амьдрахуйц Түүний хайж байгаа хүн болдог.

Та нар юу эрнэ вэ? (Иохан 1:35-39)

Иохан номын 1-р бүлэгт, Бурханы асуулт шиг асуултыг Есүс сониуч хүмүүсээс асууж байгааг бид хардаг. Тэр тэднээс, "Та нар юу эрнэ вэ?" гэж асуусан (Иохан 1:38).

Тэд асуултаас бултахдаа сэдвийг нь өөрчилж, Есүсээс, "Та хаана буудаллаж байна вэ?" гэж асуусан.Тэдэнд буудаллаж байгаа газрынхаа хаягыг өгөхийн оронд, Тэрээр, "Ир... та нар харна" гэж хариулсан (Иохан 1:39). Хариултын оронд, Тэрээр урилгыг өгдөг.

Ихэнх тохиолдолд, бид Бурханд хандан, "Надад ямар нэгэн юм хэрэгтэй байна" гэж хэлдэг бол, Бурхан бидэнд хандан "Би чамтай хамт байхыг хүсч байна" гэж хэлдэг.

Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? (Maтай 16:13-15)

Эндээс Христ итгэл эхлэдэг. Тэр асуултад таны өгөх хариулт болта эндээс л эхлэбайдаг, учир эндээс л та Есүсийг хэн гэж боддог болохоо тунгаан хардаг. Аз болоход, Есүс Өөрийн хэн болохоо хэлсэн нь Библи дээр, Иохан 10:36, Иохан 11:25, Иохан 10:11 болон Иохан 8:58 гэх мэт эшлэлүүдэд бичигдсэн байдаг.

Эдгээр нь Есүсийн—Өөрийн хэн болохыг асуухад өгсөн хариултууд. Гэвч Есүс ингээд л дуусгачихаагүй; Тэрээр улам хувийн чанартай болгосон байдаг.

Чи үүнд итгэж байна уу? (Иохан 11:25-26) гэж асуусан.

Есүс бүгдийг хувийн чанартай байлгадаг. Тэрээр Өөрийн дагалдагчиддаа хандан, "Харин та нар—Намайг хэн гэж бодож байна вэ? гээд Тэр Мартад хандан Иохан 11:25-26-д, "Чи үүнд итгэж байна уу?" гэж асуусан.

Есүс яг энэ асуултыг биднээс асууж байдаг ба эдгээр асуултуудад хариулах нь Бурхантай харилцаатай байхын мөн Бурханыг болон үнэнийг олохын нэг хэсэг нь юм. Үнэнийг олох нь Есүс Христээс эхлэдэг.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Beginning A Relationship With Jesus

Та Есүс Христ доторх шинэхэн итгэлийг олоод удаагүй байна уу? Христитгэлийн талаар улам ихийг мэдэхийг хүсч байгаа боловч—юуг—эсвэл хэрхэн асуухаа сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл эндээс эхлэ. David Dwight болон Nicole Unice нарын "Эндээс эхлэ" номноос эш татсан болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө бид David Dwight, Nicole Unice болон David C Cook нарт талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dccpromo.com/start_here/-с үзнэ үү