Есүстэй шинээр харилцааг эхлүүлэхЗагвар
"Урилга"
Христ итгэлийн гайхамшигтай талуудын нэг бол Есүстэй харилцах харилцаа нь үргэлж урилга хэлбэртэй байдагт оршино. Энэ нь хэзээ ч хүчилсэн хэлбэртэй байдаггүй.
Нэгэн удаа нэг залуу Есүс дээр гүйн ирж, мөнх амийг өвлөн авахын тулд юу "хийвэл" зохихыг асуусан (Mарк 10:17–22). Тэр хүнийг өөрийгөө олж хараасай гэсэндээ Тэрээр ярилцлагыг тэр хүн рүү чиглүүлсэн.
Тиймээс Есүс энэ үнэнч залуугаас нэг ч асуулт асуугаагүй. Тэр Иудейч Хуулиас дурдаж эхлэхэд, залуу "Тийм, тийм, энэ бүгдийг би сахисан!" гэж бахдан хашхирсан. Үүний дараа юу болох нь хамгийн сонирхолтой. Марк 10:21-т, "Есүс түүнийг ширтэн харж, хайрлав." гэсэн
Есүс түүнийг ширтэн харсан. Тэрээр сургааль заагаагүй. Тэр түүнийг зэмлэн буруутгаагүй. Үүний оронд, Тэрээр энэ залуу руу эгцлэн харж мөн Өөрийн зүрх сэтгэл ба оюун бодлоороо бүхий л анхаарлаа үүнд хандуулж, харилцаа тогтоохоор түүнийг урьсан.
Есүс хайрласан. Түүнийг эгцлэн харахад л хайр үүсэх байсан. Тэр залуугын хуулийг хатуу чанд сахиснаар биш эсвэл гайхамшигтай сайн үйлсээс нь болж биш. Өөрөө өөрөөрөө байгаа учраас нь Есүс түүнийг эгцлэн харж бас хайрласан юм.
Тэр залууд Есүсийн талаархи үзэл санаа үнэхээр таалагдсан мөн тэрээр зөв сонголтыг хийх хүсэлтэй байсан нь тодорхой харагдаж байна. Гэвч харилцаатай байх урилгаа, бүрэн зориулалттай холбон Есүс түүнд өгөхдөө ийнхүү хэлсэн: "Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага."(Maтай 19:21).
Есүс энэ залууг ширтэн харж байхдаа, түүний үнэн зүрхийг илчилэхийн тулд Тэрээр юуг асуух хэрэгтэй яг мэдэж байсан. Өмч хөрөнгийн асуудлыг гаргаж ирснээрээ, тухайн асуудлаар Есүс тэр хүний зүрх сэтгэлд нь хүрсэн.
Тиймээс Есүс түүнийг ширтэн харж, түүнийг хайрлан, түүний өмнө харилцааны сонголтыг тавьсан. Гэвч тэр залуу яваад өгсөн. Энэ бол Бурханы барьдаг гэнэтийн бэлэг юм. Бурхан бидний нэг бүртэй харилцах харилцааны хүч чадлыг барьж байдаг, боловч санаанд оромгүйгээр, Тэр бидэнд Өөрт нь тийм эвэл үгүй гэж хэлэх эрх чөлөөг олгодог.
"Хэрэв Бурхан бид бүхэнтэй харилцаатай байхыг хүссэн юм бол, яагаад тийм байлгахаар биднийг зүгээр программчилчихаагүй юм бол?" гэж асуудаг хүмүүс ч байдаг. Хайр бол урьдчилан суулгах боломжгүй зүйл. Хэрэв бид Есүст тийм гэж хэлэхээр хүчилэгдсэн, Христчин болохоор хүчлэгдсэн бол энэ нь Бурханы зан чанар ба Христ итгэлийн үндсэн санааны эсрэг болох байсан—учир нь Есүсийн урилга бол хамгийн цэвэр хайрын хэлбэр дээр үндэслэгдсэн байдаг.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Та Есүс Христ доторх шинэхэн итгэлийг олоод удаагүй байна уу? Христитгэлийн талаар улам ихийг мэдэхийг хүсч байгаа боловч—юуг—эсвэл хэрхэн асуухаа сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл эндээс эхлэ. David Dwight болон Nicole Unice нарын "Эндээс эхлэ" номноос эш татсан болно.
More
Энэ төлөвлөгөөний төлөө бид David Dwight, Nicole Unice болон David C Cook нарт талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dccpromo.com/start_here/-с үзнэ үү