Есүстэй шинээр харилцааг эхлүүлэхЗагвар

Beginning A Relationship With Jesus

7-с 5 дахь өдөр

"Шинэ бие хүн"

Бурханы хүүхдүүд болох эрх бидэнд Есүсээр дамжуулан олгогдсон бөгөөд гайхалтай мэдээ гэвэл Есүсийн хийсэн зүйлийн улмаас Хүүгийнхээ талаар хэлсэн зүйлтэй адил зүйлийг Бурхан бидний талаар хэлдэг. Та үүнийг сонсоход бэлэн байна уу? "Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог" (Maрк 1:11).

Есүсийн хийсэн зүйлийн улмаас Хүүгийнхээ талаар хэлсэн зүйлтэй адил зүйлийг Бурхан бидний талаар хэлдэг. Энэ ганцхан өгүүлбэрээр, бид бүгдэд хувь хүнийхээ хувьд үргэлж хангалтгүй мэт санагддаг—хамааралтай байх, хайрлагдах, мөн хүлээн зөвшөөрөгдөх гэсэн дотроос маань хэмлэгч, гүн хүсэлд маань зориулан дуусашгүй баталгааг Бурхан өгдөг. Энэ амлалтад байгаа 3 тодорхой элементүүдэд анхаар:

1. Чи Миний хайртай Хүү...

Бурхан, "Чи Миний хайртай Хүү" гэж хэлэх үед Тэрээр Өөрийгөө бидэнтэй хамааруулж байдаг. Тэрээр бид бол нэг, бидэнтэй Тэр харилцаатай байхыг хүсдэг болохоо хэлж байгаа юм.

Энэ шинэ бие хүн болохын хувьд нэг дэхь гол санаа нь Бурхан бидэнтэй харилцаатай байхыг үнэхээр таашаадаг. Тэрээр, "Тиймээ, тэр бол Миний охин, тэр бол Миний хүү" гэж хэлж байгаа юм. Нэгэнт бид Түүний хүүхдүүд болсны дараа Тэр биднээс хэзээ ч харилцаагаа тасладаггүй. Зарим үед бидний гаргах олиггүй байдлаас үл хамааран Түүний бидэнд хэрхэн эелдэг ханддаг болох нь үнэхээр сайхан!

2.Миний хайрладаг хүүхэд…

Зарим гэр бүлийн харилцаанд бид биеэ хайрлах нь битгий хэл бие биедээ дургүй байх тохиолдол байдаг. Таньд тийм дуртай биш гэр бүлийн гишүүн байдаг бол, таньд, Тийм, би түүнийг ах минь гэдгийг мэдэх боловч, би түүнд үнэхээр дургүй гэж санагдаж болох юм.

Гэвч Бурхан тийм биш. Бурхан, "тэр Миний хүү" гээд зогсолгүй "Би энэ хүүдээ хайртай. Түүнийг Би хайрладаг. Миний зүрх сэтгэлд тэр байдаг бөгөөд Миний зүрх сэтгэл түүний төлөө байдаг." гэж хэлж байна.

3. Чамд Миний таалал оршдог.

Энэ амлалтыг Бурхан, "чамд Миний таалал оршдог." гэснээр төгсгөж байгаа. Од эрхэсийг байрлуулсан Тэр Бурхан, таниар бахархаж байна гэж хэлж байна. Хэн нэг өөр хүнээр биш—харин таниар бахархаж байна гэж хэлж байна.

Биднийг гэсэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгох ойлголт маань нэмэгдэх үед, сүнсэн дэхь хувь хүнийхээ хувьд хангалтгүй мэт тэр мэдрэмжүүдийг энэ баталгаа аажмаар дүүргэж эхлэдэг. Баталгааг хайхын тулд, чухал нэгэн байхыг хичээх, чухал нэгэн мэтээр мэдрэхийг, хүлээн зөвшөөрөгдөх, бусдаас өндрөөр авч үзэгдэхийг хүсэхийн тулд хийсэн бүхэндээ—одоо бид хариултыг олж авсан. Зүрх сэтгэлийг маань дүүргэх чадваргүй хүмүүсээс биш, материаллаг эд зүйлсээс биш, нэр төрөөс биш эсвэл ажил мэргэжлээс ч биш... зөвхөн Бурханаас л тэр хариулт ирдэг.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Beginning A Relationship With Jesus

Та Есүс Христ доторх шинэхэн итгэлийг олоод удаагүй байна уу? Христитгэлийн талаар улам ихийг мэдэхийг хүсч байгаа боловч—юуг—эсвэл хэрхэн асуухаа сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл эндээс эхлэ. David Dwight болон Nicole Unice нарын "Эндээс эхлэ" номноос эш татсан болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө бид David Dwight, Nicole Unice болон David C Cook нарт талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dccpromo.com/start_here/-с үзнэ үү