Есүстэй шинээр харилцааг эхлүүлэхЗагвар

Beginning A Relationship With Jesus

7-с 6 дахь өдөр

"Бурхан гэж хэн бэ?"

Түүнийг дагаж эхлэх үедээ Бурханы талаархи хэдэн гол зүйлсийг ойлгох нь таньд үнэхээр туслах болно. Бурханы зан чанараас дөрөвийнх нь тухай авч үзье:

Бурхан бол мөнхөд оршигч

Бурхан энд Өөрийгөө цаг хугацаанд захирагдашгүй болох бүх л үгнүүдийг ашигласан байдаг: мөнхөд оршигч, мөнхийн мөнх, үүрдийн, байсан, байгаа, бас байсаар байх.Бурхан бол мөнхөд оршигч. Үүрд гэдэг бол маш урт удаан хугацааг хэлдэггүй. Энэ нь "дуусашгүй" гэсэн утгатай. Энэ нь "цаг хугацааны хэмжүүрт захирагддаггүй" гэсэн утгатай.

Бурхан харилцааг голлодог

Бурхан төгс нэгдэл дотор гурвал байдлаар оршдог гэж Библи дээр заасан байдаг. Үүнийг Гурвал гэдэг. Ганц Бурхан хэлбэрээр байхын оронд, Библи дээрх Бурхан бол Эцэг Бурхан, Хүү болох Бурхан (Есүс Христ), мөн Ариун Сүнс болох Бурхан хэлбэрээр оршдог. Тэд гурван огт өөр хүмүүс хэдий ч төгс нэгдэл дотор оршин бас ажилладаг.

Бурхан бол төгс

Бурханд ямар ч өө сэв байхгүй бөгөөд сайжруулах зүйл Түүнд ерөөсөө ч байхгүй. Түүний хувьд—зан чанарын, гэм зэмгүй байдлын, мэдлэгийн хувьд, хүч чадал, эсвэл чадамжийн хувьд дутагдах зүйл юу ч байхгүй. Ялангуяа бидэнтэй зүйрлэвэл, ёс суртахууны хувьд Бурхан бол төгс. Библи дээр, "Бурхан бол гэрэл, мөн Түүний дотор харанхуй огт байхгүй" (1 Иохан 1:5) гэсэн байдаг.

Бурхан бол "хаа сайгүй оршигч"

Бурхан бол хаа сайгүй оршигч, Тэр бол бүхнийг чадагч, бас Тэр бол бүхнийг мэдэгч.Өөрөөр хэлбэл (эрэмбэлвэл) Бурхан бол "хаа сайгүй-оршигч," Тэр бол "бүхнийг- чаддаг," мөн Тэр бол "бүхнийг- мэддэг" гэсэн утгатай. Тэр бол нэг зэрэг хаа сайгүй байх чадвартай, Тэр бол бүхнийг хийж чадах, мөн Тэр бүхнийг мэддэг.

Тэгвэл яагаад эдгээр нь тийм чухал вэ?

Бурханы мөнхийн чанарыг мэдэх нь надад итгэл найдварыг өгдөг. Түүний харилцааг чухалчилдаг болохыг мэдсэнээр би Түүнтэй харилцан яриа өрнүүлж чадах болно. Бурхан бол төгс гэдгийг мэдсэнээр, ойлгоход бэрх үед ч би Түүнд итгэх болно. Мөн Тэр бол надад хэрэгцээтэй бүх л зүйл гэдэг нь Тэр хүч чадалтай Нэгэн, Тэр биднийг ганцаар орхиогүй бас муу ёрын бүхэн аль хэдийн ялагдсан гэсэн үг.

Тэгэхээр Бурхан гэж хэн бэ? Тэр бол таныг бүтээсэн, таны төсөөлснөөс ч илүүтэйгээр таныг хайрлаж байдаг бас таньтай мөнхийн харилцаатай байхын тулд Есүс Христ хэмээх Өөрийн Цор ганц Хүүгээ таны төлөө үхэлд золиослосон Тэр Нэгэн.

Бурханыг таньж мэдсэнээр бид—хүмүүсийг түр зуур оршигч бие махбодь гэж хардаг байсан бол одоо тэднийг мөнхийн зүрх сэтгэлтэн гэж харж эхлэх болно.

Бурханыг таньж мэдэх нь зовлонтой өөрөөр нүүр тулахад бидэнд тусладаг. Бурханыг таньж мэдсэнээр бид амьдрал хяналтаас гарсан мэт мэдрэмжийг дахин хэзээ ч мэдрэх шаардлагагүй болох болно.
 Бурханыг таньж мэдсэнээр бид даруу байдал ба зорилгыг олж авах болно. Бурханыг таньж мэдсэнээр амьдрал утга учиртай болох болно.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Beginning A Relationship With Jesus

Та Есүс Христ доторх шинэхэн итгэлийг олоод удаагүй байна уу? Христитгэлийн талаар улам ихийг мэдэхийг хүсч байгаа боловч—юуг—эсвэл хэрхэн асуухаа сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл эндээс эхлэ. David Dwight болон Nicole Unice нарын "Эндээс эхлэ" номноос эш татсан болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө бид David Dwight, Nicole Unice болон David C Cook нарт талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dccpromo.com/start_here/-с үзнэ үү