Есүстэй шинээр харилцааг эхлүүлэхЗагвар
"Одоо яах вэ?"
Христчин байх нь "Есүс дотор байх"-ыг хэлдэг. Энгийнээр, Түүний дотор "оршсон" бас Түүний дотор "оршсоор байх" тийм амьдралыг та эхлүүлэх хэрэгтэй. Энэ нь яг ямар утгатай вэ? Түүнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлах замаар Түүнтэй харилцах харилцаагаа өсгөхийг хэлж байгаа юм(Maрк 12:30; Лук 10:27).
Есүс Христтэй харилцах харилцаанд "байсаар байх" таван арга зам байдаг:
Бусад Христэд итгэгчидтэй харилцаатай байх
Сүм бол Есүстэй харилцах харилцаатай бас Есүсээс уучлалыг хүлээн авсан, Есүсийн төлөө амьдрах хүсэлтэй хүмүүсийг хэлдэг. Сүмд хамрагдах нь Есүстэй харилцах харилцаандаа өсөхөд тань тусладаг. Сүмд л бид бусад итгэгчдийн хамт суралцаж, өсч, асуултууд асууж, үйлчилж, Бурханыг хайж мөн магтдаг.
Библи унших бас сурах байдлаар Бурханаар чиглүүлэгдэх замаар
Есүс Христэй харилцах харилцаа тань өсөхийн хирээр, та Библиэс улам ихийг сурч эхлэх болно. Библи бол Бурханы Үг бөгөөд Өөрийгөө, бидний амьдралд зориулсан Өөрийн хүсэл ба дизайныг илчлэн харуулсан хамгийн чухал арга замуудын нэг юм. Библийг улам илүүгээр мэдэхийн хирээр, Бурханыг тэр чинээгээр та таньж мэдэх болно.
Залбирлаар дамжуулан Бурхантай ярилцах замаар
Залбирлын гол зорилго бол бусад санаатай харилцан ярианы адил: утга учир бүхий харилцаан дотор ойр дотно болох юм. Энэ нь залбирал маш өргөн сэдвүүдийг хамардаг гэсэн үг. Залбирал нь санаа бодлоо солилцох, сонсох, асуултууд асуух, тусламж гуйх, өөрийгөө илэрхийлэх, гэмших бас уучлалт гуйх, баярлалаа гэж хэлэх, эсвэл зүгээр л хамтдаа байхыг хамардаг.
Үйлчлэлээр дамжуулан үйлдэл хийх
Үйлчлэх, санаа тавих, хүмүүс рүү замаасаа илүү явж алхам хийх зэргээр үйлдэл хийх нь Бурханы тэдгээр хүмүүсийг гэсэн хайрыг харуулах, мөн түүнчлэн энэ таны Есүстэй харилцах харилцааг өсгөх чухал арга замын нэг. Яагаад? Учир нь Есүс үүний адилаар үйлдсэн. "Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн юм" гэж Есүс хэлсэн.(Mарк 10:45).
Магтаалаар дамжуулан Бурханд зориулсан хайраа илэрхийлэх
Магтаал бол талархал, баярласнаа болон бахдалаа санаатайгаар Бурханд илэрхийлэх бидний үйлдэл юм. Та ганцаараа эсвэл хэдэн мянган хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд магтаж болно. Сүмийн дотор эсвэл уулын нугад байж болно. Бурхан руу хандсан чин сэтгэлийн бас үнэнч илэрхийллийг тань магтаал гэдэг.
Хэрэв таньд энэ төлөвлөгөө таалагдсан бол мөн энэ төлөвлөгөөний эх сурвалж болсон бүтэн номыг хожихыг хүсч байвал, -дээр дарна уу
Энэ төлөвлөгөөний тухай
Та Есүс Христ доторх шинэхэн итгэлийг олоод удаагүй байна уу? Христитгэлийн талаар улам ихийг мэдэхийг хүсч байгаа боловч—юуг—эсвэл хэрхэн асуухаа сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл эндээс эхлэ. David Dwight болон Nicole Unice нарын "Эндээс эхлэ" номноос эш татсан болно.
More