Есүстэй шинээр харилцааг эхлүүлэхЗагвар

Beginning A Relationship With Jesus

7-с 1 дахь өдөр

"Хууль дүрэм болон харилцаа"

Христ итгэлийн тодорхойлолтыг хайж үзэх юм бол, "Есүсийн сургаалиудыг дагаж мөрдөх" гэсэн утгатай тодорхойлолтыг л олох байх. Энэ нь үнэн—Христ итгэл гэж Есүсийн сургаалиудыг дагаж мөрдөхийг хэлнэ. Ихэнх хүмүүс "Есүсийг дагах" гэсэн санааг "хууль дүрмийг дагах" гэсэн —огт хамааралгүй зүйл рүү хувиргадагт асуудал байгаа юм.

Есүсийг таньж мэдэх нь хууль дүрэм дагахад биш харин бид Түүнтэй харилцаатай байхад оршдог болохыг Библийн түүхүүд тодорхой харуулсан. Бурхан Өөрийнхөө тухай Библиэр дамжуулан юу гэсэн байдгыг та олж мэдэх үед, Түүнтэй хайр доторхи, тууштай харилцаатай байх хамгийн гол зүйл болохыг олж мэдэх болно.

Тэгэхээр Христ итгэлийн гол санаа бол сургаалиудыг дагах гэж хэлж байгаа нь гэрлэлтийн гол санаа бол сар бүрийн төлбөрүүдийг хувааж төлөх гэж хэлсэнтэй адил. Гайхалтай хайрын түүхэнд байгаасай гэж хүсдэг яг тэр зүйл биш болох нь тодорхой!

Хууль дүрэм болон харилцааг авч үзсэн энэ үзэл нь Христ итгэлийг бусад шашинаас ялгах том зааг болдог. Ихэнх шашин "сайн байх"-ын тулд шаардсан заншил ба хатуу итгэдэг зүйлсийг дагах ёстой гэж сургадаг бол, Христ итгэл нь хамаагүй өөр зүйлээс эхлэдэг.

Анхнаасаа л, Есүсийн дагалдагчид хууль дүрмийг дагадаг эсвэл "сайн хүмүүс" гэдгээрээ олонд танигдсан байгаагүй. Хамгийн ихээр анхаарал татсан—дурсахгүй байхын аргагүй зүйл бол—энгийн бодит байдал болох "тэд Есүстэй хамт байсан" нь юм (Үйлс 4:13). Есүсийг хүлээн зөвшөөрсөн нь биш, Есүсийн зан чанарыг дуурайн дагасан нь биш, харин тэд Түүнтэй "хамт байсан" гэдэг нь хамгийн ихээр анхаарал татдаг.

Библид "эрдэм номгүй, боловсролгүй, эгэл жирийн" хэмээгдсэн эдгээр хүмүүсийг Есүстэй хамт байх нь зүрх зоригтой удирдагчид болгон өөрчилсөн. Есүс биднийг Өөртэйгөө "хамт байх" харилцаанд урьж байдгаараа бидэнд энэ бодит байдлыг олгохыг хүсч байгаа юм.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Beginning A Relationship With Jesus

Та Есүс Христ доторх шинэхэн итгэлийг олоод удаагүй байна уу? Христитгэлийн талаар улам ихийг мэдэхийг хүсч байгаа боловч—юуг—эсвэл хэрхэн асуухаа сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл эндээс эхлэ. David Dwight болон Nicole Unice нарын "Эндээс эхлэ" номноос эш татсан болно.

More

Энэ төлөвлөгөөний төлөө бид David Dwight, Nicole Unice болон David C Cook нарт талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dccpromo.com/start_here/-с үзнэ үү