Есүстэй шинээр харилцааг эхлүүлэхЗагвар
"Жинхэн ахмад"
Есүсийг тодорхойлох нэг зам бол аврах багийн аврагч гэдгээр. Есүс, "Би бол зам үнэн амь мөн" гэж хэлсэн болохоос "Би бол зам, үнэн болон амиудын нэг" гэж хэлээгүй.
Бид Түүнээс, онгоц эсвэл хөлөг онгоцны ахмадаас асууж байгаатай адил "Та үнэхээр хөлгийн ахмад мөн үү (Бурханы цор ганц Хүү)?” гэсэн асуултыг асуудаг.
Амьдралын явцад, бидний ихэнх нь энэ асуултыг тийм ч ихээр сонирхохоо больж эхлэдэг. Ихэнх хүмүүс хөлний хангалттай зайтай суудал л байхад болно гэдэг. Мөн ихэнх маань мөнхийн амьдралаа живж байгаа хөлөг онгоцонд байхтай адил эрч хүчээр авч үздэггүй. Гэвч ахмадад итгэх нь аль ч тохиодолд хамгийн чухал асуулт.
Хөлөг онгоцонд, ахмадад таны итгэсэн (эсвэл итгээгүй) чинь бүхнийг шийдвэрлэнэ. Есүсийн хувьд ч мөн адил. Хэрэв энэ нь аврах ажиллагаа бол, "Би хүссэн зүг рүүгээ явж чадна" гэж хэлэхгүй нь тодорхой. Мэдээж, та хүссэн зүгтээ явж чадах боловч, хэрвээ Тэр хүн төрөлхтний оршин байх бүх л мөн чанаруудыг мэддэг юм бол Тэр хаашаа явахыг мэдэх нь гарцаагүй үнэхээр жинхэнэ ахмад мөн.
Эсвэл магадгүй та Библи дээр Есүсийг хэн гэж хэлсэн болохыг судлаж эхлэхдээ, "Тэр хаашаа явах замыг мэддэг гэдэгт би итгэдэг үү?" гэдэг асуултыг та өөрөөсөө асууж эхлэх байх.
Хэрэв та энэ төлөвлөгөөг уншиж байгаа бол, энэ асуултад та тийм гэж хариулах шатанд аль хэдийн хүрсэн эсвэл хараахан хүрээгүй байж болох юм. Эсвэл та, "Тиймээ, би итгэж байна. Гэвч надад дахиад асуух олон асуултууд байна" гэж хэлэх байх. Хэрэв таньд ингэж санагдаж байгаа бол бид таньтай хамт бас таньд туслахад бэлэн байна. Асуулт асуусаар бай. Сайн асуулт асуухын хэрээр бид өсдөг. Эргэлзээ болон тодорхой бус байдал нь байдаг л үзэгдэл.
Гэвч та, Есүс хаашаа явах замыг мэдэж магадгүй гэдэгтэй санал нийлж байгаа гэж үзье. Хэрэв энэ үнэн бол, таны асуух хамгийн эхний асуулт бол "Тэр зүг рүү явахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?" гэдэг байх магадлалтай.
Энэ үед л Есүс таныг гайхшруулах болно. Тэр, "Үүнийг дагаад яв" гэж хэлдэггүй. Тэр, "Намайг дага" гэж хэлдэг. Хөлгийн ахмад биднийг дагах газрын зураг руу чиглүүлээгүй; Тэр биднийг Өөр лүүгээ чиглүүлсэн. Есүс Өөр лүүгээ чиглүүлэн, мөн бидэнд тууштай байх урилгыг өгдөг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Та Есүс Христ доторх шинэхэн итгэлийг олоод удаагүй байна уу? Христитгэлийн талаар улам ихийг мэдэхийг хүсч байгаа боловч—юуг—эсвэл хэрхэн асуухаа сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл эндээс эхлэ. David Dwight болон Nicole Unice нарын "Эндээс эхлэ" номноос эш татсан болно.
More