Иохан 1:35-39

Иохан 1:35-39 АБ2013

Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа. Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв. Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.