Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар

Noel: Christmas Is For Everyone

12-с 6 дахь өдөр

Даруу эхлэл

Данни Саведра

"Тэнгэрэлч, түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо."-Лук 1:30-31, 38

Зохиолын олон агуу баатруудын дундаас Бөгжний Эзэнкиноны Фродо бол хамгийн сонирхолтой дүрүүдийн нэг мөн. Яагаад? Тэрээр Геркулес, Гайхамшигт эмэгтэй, Тхор эсвэл Супермэн шиг том биетэй, супер хүчтэй хагас бурхан байгаагүй. Анакин эсвэл Лук Скайвалкер шиг тэрээр гайхалтай хүчийг агуулж төрсөн нэгэн байгаагүй. Батмэн шиг эмтэрсэн, агуу дасгалжуулагдсан, өндөр технологи бүхий зэвсэг, хуяг дуулгыг хийхэд хангалттай мөнгөтэй тэрбумтан нинжа байгаагүй. Фродод эдгээрийн аль нь ч байгаагүй. Тэрээр Шайерээс гаралтай энгийн л хоббит, гэнэн, эелдэг, зөөлөн нэгэн байсан. Гэвч Бөгжний нэгдэлткинон дээр Галадриелингэж хэлдэг, "Хамгийн жижигхэн биетэй хүн ч хүртэл ирээдүйг өөрчлөх чадвартай." 

Юу гэвэл: Фродог онцгой нэгэн болгосон зүйл нь супер хүний чадвар, супер суу билэг эсвэл төрөхөөс олгогдсон эрх байгаагүй...Итгэлээр алхам хийх хүсэл зориг нь л байсан юм. Тэр бол баатруудын баатар мөн, учир нь энэхүү боломжгүй даалгаврыг (Морторт яаж хүрэх замыг ч тэрээр мэдэхгүй байсан) өөрөө биелүүлэх ямар ч чадваргүй болохоо тэрээр мэдэж байсан ч гэсэн тэрээр даруугаар алхам хийн, дуудлагыг ирэх үед нь хүлээн авсан. 

Энэхүү сул дорой баатар библийн дагуух нэгэн зүйлийг өөртөө маш гүн агуулсан байлаа: хамгийн агуу ажлыг гүйцэтгүүлэхээр хамгийн даруу хүнийг ч хүртэл Бурхан ашиглах чадвартай. Аврага хүнийг дийлсэн бяцхан хоньчин хүүгээс хадам эхдээ гайхалтай үнэнч байдлыг харуулсан бэлэвсэн эмэгтэй, Назараас гаралтай залуу онгон эмэгтэй хүртэл- "сайн юм гарч чадахгүй мэт харагдах" (Иохан 1:46) үед ч хүртэл-"Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ" (Лук 1:42) гэгдэх нэгэн болтол нь-хамгийн өчүүхэн, хамгийн даруу хүмүүсээр дамжуулан агуу зүйлийг хийхдээ Бурхан үнэхээр гарамгай нэгэн.

Яагаад Мариа гэж? Фродогийн нэгэн адил хүн төрөлхтөнд "онцгой" гэж үзэгдэх зүйл түүнд нэг ч байгаагүй. Тэрээр нэр хүндтэй гэр бүлээс гарал үүсэлтэй нэгэн байгаагүй. Хүмүүсийн дундаас гайхалтай нэгэнд тэр тооцогдсон эмэгтэй байгаагүй. Гэвч тэр бол Бурханаар гайхалтайгаар ерөөгдсөн нэгэн байсан. Габриел, Ариун сүнсээр дамжуулан Мариаг жирэмслэх болно гэж түүнд хэлэх үед Бурхан түүнийг яагаад сонгосон, энэхүү хүндлэлээр тэрээр яагаад онцгойгоор ивээгдэн ерөөгдөх болсныг түүний хариулт илчлэн харуулдаг.

Лук 1:38-д, "Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай." гэж хэлжээ. Энд түүний ямар даруу байдлыг үзүүлсэн болохыг нь хараач! Энэхүү солиотой, боломжгүй, үнэхээр айдас төрүүлэм мэдээнд (тэрээр сүй тавьсан, гэрлээгүй онгон, 12-14 насны хооронд байсан байх магадлалтай үедээ тэрээр хүүхэдтэй болох болно гэж түүнд хэлсэн нь)өгсөн түүний хариулт нь "Би бол Эзэний шивэгчин." байв. 

Өөрт нь хэн ч итгэхгүй, энэ нь хов живээр дүүрэн, аюултай зүйл (сүй тавьсан эмэгтэй байсных нь хувьд төрсөн эцэг нь биш болохынхоо хувьд Иосеф түүнийг олны ичгүүр болгон эсвэл чулуугаар цохиж алах боломжтой байсан) байж болохыг нь тэрээр мэдэж байсан хэдий ч тэрээр Бурханд итгэсэн. Тэр Түүнд болон Түүний Үгэнд итгэсэн байв. Түүний ажлыг хийхийн тулд Түүгээр ашиглагдахад тэрээр өөрийгөө боломжтой болгосон. Бурханы өөрт нь өгсөн дуудлагыг биелүүлэх зохисгүй нэгэн болохоо тэр мэдэж байсан хэдий тэрээр амьдралаа, хүслээ, ирээдүйгээ Түүний гарт даатган бууж өгсөн учир нь бүхий л замын туршид Тэрээр өөртэй нь хамт байх болно гэдэгт тэр найдсан байлаа.

Бидний өөрсдийн болон эргэн тойрон дахь хүмүүсийн маань амьдралд гайхамшгийг үйлдэхийн тулд энэ л Эзэнд хэрэгтэй байдаг зүйл юм. Биднийг өндөр чадамжтай, супер мэргэжлийн суут ухаантнууд байхыг Тэр шаарддаггүй. Мэдээж Тэр гайхалтай чадвартай, авъяастай, эх сурвалжуудтай, чадамжтай хүмүүсийг Тэрээр туршлагагүй загасчид, ядуу бэлэвсэн эмэгтэйчүүд, орон гэргүй хүмүүсийг хэрхэн ашигласан шигээр ашиглах чадвартай хэдий ч энэ нь хамгийн шилдэг ажлаа хийхийн тулд Түүний хувьд урьдаас байх ёстой нөхцлүүд биш аж. Үүнийхээ оронд даруу, өөрсдийгөө боломжтой болгогч, ашиглагдах хүсэлтэй хүмүүсийнамьдралаар дамжуулан Бурхан хамгийн шилдэг ажлаа хийдэг. Таны юу хийж чадах нь биш харин таны дотор, таниар дамжуулан Түүгээр та юуг хийх боломжийг олгох нь хамгийн чухал зүйл мөн. "Би бол Эзэний шивэгчин... Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай." гэж тунхаглах хүмүүсийг Тэр ерөөдөг. 

Мариагийн нэгэн адилаар, Бурханы бичиж буй авралын энэхүү гайхалтай түүхэнд бид бүгдэд зориулсан хэсэг гэж байдаг. Дагалдагчдийг бэлтгэх, сайнмэдээ тунхаглах, Түүний гэрч нар байх гайхалтай дуулдага бид бүгдэд өгөгдсөн. Үүнийг биелүүлэхийн тулд бид эрдэмтэд эсвэл эрч хүчтэй уран илтгэгчид байх ёстой юу? Үгүй! Бид, "Есүс ээ, би энд байна. Би бол таны зарц." гэж хэлэхэд л хангалттай.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Noel: Christmas Is For Everyone

Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр хангаж буй Форт Лодердейл дахь Калвари Чэпелд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочлон авна уу: http://CalvaryFTL.org