Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар
Ямар үзэсгэлэнтэй Нэр вэ
Данни Саавидра
"Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй."-Иохан 1:1-3
Хэн нэгэнтэй танилцаад тэр хүний талаар хамгийн түрүүнд олж мэддэг зүйл тань юу вэ? Тэдний нэр! Яагаад? Учир нь нэр бол хүмүүсийг санахад, бусдаас ялгаж зааглахад, хэнтэй ярьж эсвэл хэнд хандан ярьж байгааг мэдэхэд бидэнд тусалдаг.
Дээхэн үед нэр ямар нэгэн утгыг агуулдаг байжээ. Одоо үед, ихэнх хүмүүс гоё сайхан, орчин үеийн, түгээмэл санагдсан нэрээр хүүхдүүдээ нэрлээд, үгийн гарал үүслийг эсвэл үүний соёлын ач холбогдол, өвийг гүнзгий харах нь ховор болсон. Исаак ("тэр инээдэг")-ийг өндөр насандаа хүүтэй болно гэж Бурхан тэдэнд хэлэхэд Абрахам, Сара хоёр инээсэн учраас ийнхүү нэрлэжээ. Иаков ("өсгий")-ийг "Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан" учир ийнхүү нэрлэжээ (Эхлэл 25:26).
Библи дээрх нэрс үнэхээр утга учиртай учир нь нэр нь тэр хүний талаар ямар нэгэн зүйлийг бидэнд өгүүлэх нь элбэг. Ялангуяа энэ нь Бурханы хувьд үнэхээр үнэн бөгөөд Түүний олон нэрс өндөр ач холбогдлыг агуулдаг. Ел Шаддай-аас Иахова-Раахүртэл Библи дээрх Бурханы Нэр бүр нь Түүнийг талаарх ямар нэгэн зүйлийг илчилдэг. Библи дээрх Бурханд өгөгдсөн бүх Нэрсээс хамгийн сонирхолтой, онцгой нэр нь Түүнд Иохан 1:1-дээр өгөгдсөн нэр байх боловуу: "Эхэнд Үгбайв..."
Энд бидний харж буй Үг нь Грекээр логосгэсэн үг мөн. Логос-ийн үзэл санаа бол хүчирхэг, цогц бас үзэсгэлэнтэй гэсэн санааг илэрхийлдэг. Үүний ар тал дахь Грек философийг тайлбарлах энгийн арга зам бол логосгэдэг нь ямар нэгэн зүйлийн ард нуугдах шалтгаан эсвэл илчлэгдээгүй үндэслэлюм. Нэр томъёо нь үндсэндээ нэгэн бодол санаа, үгээр илэрхийлэгдсэн нэгдмэл зүйлийг илэрхийлдэг. Бүхий л зүйлд хамааралтай нийтлэг шалтгаан; бүхий л оршихуйг бүгдийг нь нэгтгэн байдаг тэдгээрт бүгдэд нь хамааралтай хуульхэмээн үүнийг тайлбарладаг.
Еврей соёлд, энэхүү үзэл санааг Бурханы хүслийг хөдөлгөгч хүчгэдгээр авч үздэг. Тэд ихэвчлэн мемра-хэмээх Арамиак үгнээс гаралтай "ярих"-гэдэг үгийг-Бурханы санаачлагатай үйл ажиллагаа болон хүслийгтодорхойлоход ашигладаг.
Энэхүү үзэл санааны талаарх ойлголт болон Иохан 1:1-д ашиглагдсан нэр томъёо нь биднийг Эхлэл 1-р бүлэг дээрх бүтээлийн талаарх түүхийг сонсоход хүргэдэг. Эндээс Бурхан үгээрээ ертөнц дээрх бүхнийг бүтээсэн болохыг бид хардаг. Цааш нь Еврей 11:3 ийнхүү хэлэх байдлаар тайлбарладаг, "Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог."
Иохан 1:1 дээр, "Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв." хэмээн хэлсэн нь Бурханы Хүү, Есүс Христ бол Бурханы Үгийн амьд биелэл юмгэдгийг дагалдагчид бидэнд хэлж байгаа аж.Тэр бол Бурхан хүний биеэр энэ дэлхийд төрсөн,(эйкон:хамгийн дээд эрх мэдлийн илэрхийлэл, тусгал болон төлөөлөл; толин дахь тусгал) үл үзэгдэгч Бурханы (Колоссай 1:15) дүр; эхэнд Эзэний хүслийг үгээрээ бий болгосон Тэр Нэгэн (Эхлэл 1:1-2; Дуулал 33:9; Еврей 11:3) билээ. Тэр бол Бурхан Эцэгийн зан чанар, зүрх, хүсэл болон бодлыг энэ дэлхий дэх илчлэл билээ. Тэр бол грекчүүдийн итгэдэгчлэн, ертөнцөд бүх зүйлсийн бий болсон шалтгаан (Иохан 1:3); бүхнийг бий болгох шалтгааныг бэхлэгч хууль (Колоссай 1:15-17) мөн.
Юу гээч? Иохан 1:14-т Үг, ертөнцийг хамтад нь оршин тогтоож, Түүгээр дамжуулан бүх зүйлийг бий болгосон Тэр Нэгэн, "хүний биеэр бидний дунд төрж, бидний дунд оршин байлаа" гэж хэлсэн байдаг. Энэ л Христийн мэндэлсний баярын утга учир юм. Бурхан хүний биеэр энэ дэлхийд төрсөн! Бидэнд тэнгэрулсад нэвтрэн орох замыг гарган, Өөртэйгөө мөнх амьдруулахын тулд Тэрээр тэнгэрулсыг орхитлоо биднийг хайрладаг Нэгэн! Ийм ч учраас Матай 1:23-т тэнгэрэлч Иосефт хандан ийнхүү тунхагладаг, "Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ." Эцэгийнхээ бодол, зүрх сэтгэлийг-Түүний Үгийг-энэ дэлхийд илчилэхээр...мөн биднийг аврахаар Бурханы Хүү илгээгджээ. Ийм учраас Түүнийг Есүс хэмээн нэрлэ, "учир нь Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул" гэж зөвлөдөг (Матай 1:21).
Христийн мэндэлсний баярыг хэдхэн хоногийн дараа тэмдэглэхээр бэлтгэн байх үедээ, тэрхүү Иммануел, бидний үнэ цэнэтэй Есүс, мөнхийн Үг, бидний Хаан бөгөөд Аврагч Бурханыг бидэнд гүн зүнгий таньж мэдүүлэхээр, Түүний оршихуйг ойр дотноор мэдрэхийн тулд, биднийг аврахаар ертөнцөд ирсэн болохыг санаарай. "Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг" (Иохан 1:12) үнэгүйгээр бидэнд өгөхөөриржээ. Маргааш Бурхан яагаадирэх болсон талаар бид судлах болно...
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!
More