Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар

Noel: Christmas Is For Everyone

12-с 12 дахь өдөр

Хүн бүхэнтэй хуваалцахуйц Сайнмэдээ

Данни Саведра

"Бидний дунд биелсэн үйл явдлуудын тухай хүүрнэлийг олон хүн эмхтгэхийг хичээсэн билээ. Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгч бологсдоос бидэнд уламжилсны адил би ч энэ бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм, эрхэм хүндэт Теофил минь! Таны заалгасан зүйлсийг бат үнэн гэдгийг үүгээр та мэдэх болно"-Лук 1:1-4

"Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ —Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив. Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм."-Лук 2:15-19

2010 оны социологийн судалгааны дагуу, сайн мэдээ муу мэдээнээс илүү хурдан тархдаг ажээ. Доктор Иона Бэргэр хэмээх дэлхийд нэрд гарсан үг, вайрал маркетинги болон сошиал нөлөөллийн судлаач энэхүү өргөн хүрээний судалгааны үр дүнг ийнхүү дүгнэжээ, "Ямар нэгэн зүйлийг би уншаад үгийн талаарх ойлголтыг минь, мөн өөрийнхөө талаарх ойлголтыг минь энэ нь өөрчлөх юм бол энэ нь ямар утгатай болох талаар би бусадтай хуваалцахыг хүсдэг."

Энэ нь үнэхээр гайхалтай бас үнэхээр санаанд оромгүй зүйл биш гэж үү? Ихэнх хүмүүс танд муу мэдээ нь сайнаасаа хурдан тархдаг гэдэгт таныг итгүүлсэн байсан хэдий ч энэ нь худал ажээ. Хуучны хэллэгтэй энэ нь адилхан, "Гашуун цуунаас илүүтэйгээр зөгийн балаар илүү олон ялааг барьдаг." Энэ талаар сайн бодоод үз... Хамгийн сайхан хоол идсэн ч бай, хамгийн шилдэг киног үзсэн ч бай, тавьж чадахгүйгээр сонирхолтой номыг уншсан ч бай, гайхалтай бэлгийг хүлээн авсан ч бай, мөрөөдөж байсан ажлаа хийх боломжтой болсон ч бай эсвэл гайхалтай, амьдралыг тань өөрчлөхүйц зарлахаар зүйл байсан ч бай хамаагүй ямар нэгэн гайхалтай зүйл тохиолдох үед таны хамгийн түрүүнд хийхийг хүсдэг зүйл тань бусадтай хуваалцах байдаг!

Христийн мэндэлсний баяр бол хүн төрөлхтний хүлээн авсан хамгийн гайхамшигтай мэдээ мөн: Есүсийн төрөлт. Таны идсэн хамгийн амттай бургер эсвэл хамгийн баяртай сайхан мэдээ тань зөвхөн таныг эсвэл цөөн тооны хүмүүст л нөлөөлдөг бол, Есүс Христ, ертөнцийн Аврагчийн ирэлт бол бүх хүмүүст зориулагдсан сайнмэдээ мөн! Энэ бол өөртэйгөө тааралдах бүх хүнтэй эцэж цуцалтгүйгээр, ичих зүйлгүйгээр баяр хөөртэйгөөр хуваалцвал зохих мэдээ мөн. Нүгэлтнүүдэд Түүнтэй харилцах зөвт харилцааг сэргээхээр, нүглийг маань ялахаар, Өөрийнхөө хүүхдүүд болгон биднийг гэр бүлдээ хүлээн авахаар Бурхан замыг гаргаж өгсөн гэдэг сайнмэдээнээс хурдан тархах өөр сайнмэдээ гэж үгүй.

Өнөөдрийн эшлэлүүдээс бид Есүсийн талаарх сайнмэдээг хуваалцахаар сонгогдсон хоёр төрлийн хүмүүсийн талаар бид унших болно. Эхнийх нь Лук, сайнмэдээг сонссон, гайхамшигтай зүйлсийг гарцаагүйгээр нүдээр үзсэн-чадах бүхий л хүмүүстэйгээ хуваалцах шаардлагатай болохыг нь сайн мэдэж байсан тэр нэгэн юм.

Библийн номыг бичсэн цор ганц харийн хүн байх онцгой эрхтэй грек хүн байсан бөгөөд мөн элч Паулаас гадна "хайрт эмч" хэмээн дуудагдсан цорын ганц хүн байлаа. Өнөө үед эмч хүн үнэхээр хүн бүхний хүсдэг, эрх мэдэлтэй нэгэн мэт үзэгддэг бол тэр үеийн сүмийн хувьд эмч хүн гэдэг бол зарц байсан. Теофил магалгүй түүний дэмжигч, ромын удирдагч байсан байх магадлал нь "эрхэм хүндэт" гэдэг Ромын хаант улсын эрх мэдэлтэй хүнийг нэрлэдэг байснаас харагдаж байна. Гэсэн хэдий ч Лук түүнтэй Ромоос хамаагүй давсан Хаанчлалын талаарх, Цезариас хамаагүй агуу Хааны талаарх мессэжийг маш нууцаар хуваалцсан байдаг.

Энэхүү танилцуулгадаа, Лук Теофилд хандан Есүсийн амьдрал, үйлчлэлийн талаарх нүдээр үзсэн хүмүүсээс хүлээн авсан мессэж бусадтай хуваалцахаас өөр аргагүй учраас тэрээр өөрөө-мөн Лук, Үйлс номуудын уншсан хүн бүр-найдварын мессэжийг ойлгох болно хэмээн хэлдэг. Сайнмэдээн дэх гайхалтай детальчилсан зүйлсээс харахад Мариа, Петр, Иохан болон Христтэй хамт алхаж байсан олон төрлийн хүмүүстэй зөвлөсөн нь тодорхой харагдаж байна.

Аврагч Эзэн мэндэллээ гэсэн гайхамшигтай мэдээг хоньчид хамгийн түрүүнд хүлээн авсан талаар бид хэд хоногийн өмнө уншсан. Гэвч тэд энэхүү мэдээг зөвхөн өөрсөддөө хадгалаагүй. Үүний оронд, "Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ..." (Лук 2:18-19)

Христийн мэндэлсний баярыг бид өнөөдөр тэмдэглэхдээ, Есүсээр дамжин ирэх авралын талаарх мэдээг Бурханы бидний амьдралд өгсөн хүн бүртэй хуваалцахаар дуудагдсан гэдгээ санаасай хэмээн би залбирч байна. Хоньчид болон Лукын нэгэн адилаар ертөнцөд өгөх гайхамшигт мэдээ бидэнд байгаа бөгөөд зөвхөн өөртөө үүнийг хадгалах ямар ч боломжгүй!

Өнөө үед хүн бүр бусадтай бүхий л зүйлсээ хуваалцдаг. Зурагнууд, сэтгэл хөдлөлүүд, алт мэт мэргэн ухаан, бидний Фэйсбүүк, Твиттэр, Инстаграм дээр хэзээ ч гачигддаггүй. Христийн хүч зүрх сэтэглийг маань өөрчлөн, амар тайвныг бидэнд өгөхийг нь бид нүдээр үзсэн...Инстаграм дээрээ гоё зургыг тавьдаг шигээ адилхан баяр хөөртэйгөөр энэхүү гайхалтай мэдээг бид бусадтай хуваалцах ёстой! Есүс таны амьдралд юу хийж байгааг бусадтай хуваалцах бүтээлч арга замыг олоход өнөөдөр цаг гаргаарай.

Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Noel: Christmas Is For Everyone

Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр хангаж буй Форт Лодердейл дахь Калвари Чэпелд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочлон авна уу: http://CalvaryFTL.org