Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар
Хамгийн агуу бэлэг
Данни Саgведра
"Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно."-Иохан 3:16
Өнөөдөр Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр учраас бид бүгдээрээ л бусдаас бэлэг авах ҮНЭХЭЭР ДУРТАЙ гэдгээ бид хүлээн зөвшөөрөх байх! Бэлэг авах дургүй хүн гэж байхгүй тийм үү? Үнэхээр сайхан зүйл. Танд анхаарал халамж тавьдаг хүмүүсээс бэлэг авах дургүй хүн гэж байх уу? Миний хувьд, хүмүсээс би бэлэг авах үнэхээр дуртай. Энэ нь миний бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гүн хэрэгцээг маань үнэхээр хангаж чаддаг. Яагаад? Учир нь хүмүүсээс бэлэг авах нь тэд намайг хэн болоход маань үнэхээр хайртай, талархдаг, хүлээн зөвшөөрдөг болохыг надад үнэхээр мэдрүүлж чаддаг.
Өнөөдрийн библи судлалдаа шумбан орохоосоо өмнө би үүнийг танаас асууя...таны авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу байсан бэ? Хүүхэд байхад минь надад өгсөн Нинтендо 64, Супер Марио 64 тэй хамт бол хамгийн шилдэг бэлэг байсныг би сайн санаж байна.Тэр тоглоомноос би үнэхээр их таашаалыг авч, үнэхээр олон цагийг энэ тоглоомонд тоглож өнгөрүүлсэн.
Өнөөдрийг ч хүртэл би бэлэг авах үнэхээр дуртай. Хэрэв би тантай үнэхээр шударга байх юм бол, насанд хүрсэн хүнийхээ хувьд-ялангуяа эцэг хүний хувьд-үнэхээр сонирхолтой нэг зүйлийг би олж анзаарсан: бусдад бэлэг өгөхөөс би маш их таашаалыг олж авдаг болсон. Насанд хүрсэнээс минт хойш надад өгсөн бэлгүүдийг хүүхэд байхдаа авч байсан бэлгүүдтэй харьцуулах ямар ч аргагүй, гэвч хүү юмуу охиндоо тэдний маш ихээр хүсч байсан бэлгийг нь өгөх үед тэдний нүүрэн дэх баяр хөөрийг харахад, солиотой, баяр хөөрөр дүүрэн тэврэлтийг нь мэдрэхэд бас "Баярлалаа! Баярлалаа! Баярлалаа, ааваа!" гэж хэлэхийг нь сонсох үед надад яг л тэр Нинтендо 64 тэй ижил төвшний гайхалтай мэдрэмжийг эргүүлэн авч ирдэг.
Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх цаг мөчийн талаар бид бодох үед, надад Матай 7:11 санагдаж байна, "Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?" Үнэхээр бидний тэнгэрлэг Эцэг бидэнд бэлэг хэрхэн өгөхөө үнэхээр сайн мэддэг!
Иохан 3:16-д Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно гэж хэлдэг. Ром 8:32 цааш нь нарийвчлан ийнхүү хэлдэг, "Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?" мөн 2 Коринт 8:9-д ингэж хэлжээ, "'Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ."
Тэгвэл, Тэрээр бидэнд яагаад энхүү бэлгийг өгсөн бэ? Тэнгэрулсын Хаан яагаад дэлхий дээр ирж, бидний дунд амьдрах болсон бэ? 1 Тимот 1:15-д ингэж хэлжээ, "Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн." Ром 6:23-т бидэнд ийнхүү тодорхойгоор хэлсэн, "Учир нь нүглийн хөлс нь үхэл мөн." Бидэнд оногдвол зохих зүйл бол энэ байсан. Нүглээсээ болоод Бурханд төлөх ёстой төлөөс маань энэ байсан. Нүгэл дотроо бид ариун, төгс Бурханаас тусгаарлагдсан байдалтай байдаг. Гэвч хайр, энэрэл, өршөөлөөр дүүрэн бидний Эзэн тэрхүү агуу тусгаарлалтын гүүр болгон тавих төлөвлөгөөгөө "Бурханы бэлэг" болох "бидний Эзэн Есүс христ дотор мөнх амийг" өгөх замаар биелүүлжээ. Тэрээр үүнийг "'цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд" биелүүлжээ (1 Иохан 4:9).
Христийн дагалдагчид болохынхоо хувьд бидэнд мөнхийн мөнхөд өгөгдсөөр байх бэлгийг-хэзээ ч хуучрахгүй, хэзээ хэмхрэхгүй, хэзээ өнгөө алдахгүй, хэзээ ч дуусахгүй, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй; энэ дэлхийн авч байсан хамгийн гайхамшигтай бэлгийг өгсөн...бөгөөд бидний хийх зүйл гэвэл итгэх л юм. Энэхүү бэлгийг бидэнд өгөхийн тулд Есүс хамгийн агуу, үнэтэй төлөөсийг төлсөн, тэгснээрээ Тэрээр энэхүү бэлгийг бидэнд үнэгүйгээр өгөх боломжтой болсон юм! Тиймээс Иохан 3:16 бол Библи дэх хамгийн алдартай эшлэл, учир нь энэ бол Бурханы биднийг гэсэн хайрын хамгийн хүчтэй бөгөөд энгийн илэрхийлэл юм. Юу гээч? Өөрийнх нь бэлгийг хэн нэгэн хүлээн авах үед Бурханд ямар мэдрэмж төрдөг болохыг та мэдэх үү? Лук 15:7-д, гэмшсэн, Есүсийн бэлгийг хүлээн авсан нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно гэж Есүс бидэнд хэлсэн!
Тиймээс өнөөдөр, Есүсийн төрсөн өдрийг маргааш тэмдэглэхээр бэлтгэн байх үедээ, Христийн мэндэлсний баярын өмнөх оройн хоолыг бэлтгэн байх үедээ эсвэл сүмд явахаар бэлтгэн байх үедээ зөвхөн баярыг тэмдэглэж байгаа юм биш гэдгээ санаарай...Тэнгэрулс дахь Эцэг маань та биднийг Өөрийнх нь хүүхэд болсоныг тэмдэглэж байгаад итгэлтэй байгаарай, мөн Түүнийг таньж мэдэхээр хүмүүс ирэх үед тэнгэрулсад агуу баяр хөөр болох болно гэдгийг санаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!
More