Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар
Есүсийн оршихуй
Данни Саведра
"Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. Мариагийн мэндийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлжээ. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран —Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ. Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ? Харагтун, мэндийн дуу чинь чихэнд минь сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ! хэмээв."-Лук 1:39-45
Брайн болон Кэйди Торвалтын сайхан дууны үгэнд ингэж хэлдэг, "Та өрөөнд алхан орж ирэх үед бүх зүйл өөрчлөгддөг; Таны авч ирэх гэрэлд харанхуй дагжин чичирч эхэлдэг. Таныг өрөөнд алхан орж ирэх үед зүрх бүр шатаж байдаг бөгөөд энд зүгээр л Таны хөлд суун, Таныг магтахаас өөр чухал зүйл гэж нэг ч үгүй."
Лук 1-р бүлэгтэй адилхан сэтгэл хөдлөлийг маань дүүргэдэг хэдхэн Библийн эшлэлүүд байдаг. Надтай хамт энэ үеийг хэдхэн хором төсөөлөөд үзээрэй...Тэнгэрэлч Габриел, Мариад хандан түүгээр дамжуулан удаан хүлээгдэж байсан Мессиа төрөх болно гэсэн гайхалтай, хачин жигтэй, дэлхийг өөрчлөхүйц мэдээг дуулгах тэр даруйд, Мариаг жирэмсэн болсныг нь тэнгэрэлч мөн аль хэдийнээ дуулгасан байсан садны хүн болох Елизабет руугаа зочлохоор Мариа юм хумаа бэлтгэж эхэлдэг.
Хэд хоногийн дараа тэрээр тэнд хүрч очингуутлаа садныхаа хүнтэй уламжлал ёсоор "Амар амгалан нь танд байх болтугай" хэмээн мэндэлсэн болов уу. Түүнийг өрөөнд орж ирэх тэр л мөчид, Мариагийн дуу Елизабетийн чихэнд хүрэх төдийд үнэхээр гайхалтай, сонин зүйл болжээ: хэвлий дэх үр нь "баярлан хөдлөв". Зөвхөн түүний дуу хоолой, хараахан төрөөгүй байсан Есүсийг нэг өдөр баптизм хүртээх хараахан төрөөгүй байсан Иохан түүний хамтаар баярлан хөдөлсөн. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү?
Үүний талаар, теологич Матай Пүүли ингэж тэмдэглэсэн байдаг, "Эхийнхээ хэвлийд хөдлөх хүүхдийн хөдөлгөөн...бол тийм ч ховор зүйл биш...гэсэн хэдий ч энэхүү хөдөлгөөн нь энгийн зүйлээс хамаагүй давсан байсан нь ямар ч эргэлзээгүй." Өмнө нь Елизабет Иоханыг хэвлий дотроо өшиглөн, бас хөдлөхийг нь мэдэрч л байсан байх гэвч үүн шигээр хэзээ ч хөдлөхийг нь мэдэрч байгаагүй. Энэ бол хэвлий дэх магтаал байсан; энэ нь 2 Самуел 6:14-д Давид "ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв." гэсэнтэй адилхан байсан бөгөөд энэ нь Елизабетын хэвлийд болсон! Энэ л мөчид, тэрээрАриун сүнсээр дамжууланбаярлан хөдлөх шалтгааныг ухаарчээ. Тэрээр Эзэн, Бурханы Хүү, Мессиа ба Аврагчийн оршихуй дотор байгаа болохоо мэдсэн байв.
Тиймээс тэрээр баяр хөөр болон дуу алдаж, "Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ?" гэв.
Үүнийг унших бүртээ би нулимс дуслуулдаг. Ариун сүнс түүндЭнэ бол Тэр Өөрөө, Тэр энд байна; Аврагч ба Эзэн чинь садны чинь хүний хэвлийд байна!гэдгийг илчлэх үед Хэний оршихуйд байгаагаа тэрээр ойлгох үед Елизабетэд ямар мэдрэмж төрж байсныг та төсөөлж чадах уу? Есүсийг харах үедээ, шинэхэн төрсөн Мессиаг энгэртээ тэврэх үедээ, "Учир нь нүд минь Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ." (Лук 2:30-31) гэж хэлж байсан Симеоныг энэ нь надад сануулдаг.
Есүсийн оршихуйг мэдрэх үед тайлбарлахын аргагүй баяр хөөр ирдэг. Биднийг баяр хөөр, цэвэр бас биеэ барихын аргагүй магтаалд хүргэдэг бүрэн бүтэн байдал, амар тайван, хөөрөл гэж байдаг. Гинжүүд тачин хаягдсан, хайрсууд авч хаягдсан, эдгэрэл ирсэн, харанхуй арилсан, мөн ядарч зүдэрсэн хүмүүс амралтыг олж авсан. Энэ дэлхийд үүнтэй адил зүйл гэж нэг ч байхгүй! Итгэгч болохынхоо хувьд энэхүү бодит байдал дотор бид өдөр бүр амьдардаг.
Дараах зүйлийг хүн бүр санаасай гэж би залбирч байна; бидний дотор оршигч Ариун сүнсээр дамжуулан бидэнд ирдэг Эзэний оршихуйд хором бүрт амьдрах гайхширал, үзэсгэлэн, баяр хөөрөө бид хэзээ ч бүү алдаасай. Бид Түүний оршихуйг байдаг л зүйл мэтээр хэзээ ч бүү хараасай, Түүний Ариун сүнсээр тасралтгүйгээр, өдөр бүр цоо шинээр дүүргэгддэг байгаасай хэмээн би залбирч байна.
Жирэмлэлтийнхээ хугацаанд Мариагийн хийсэнчлэн, хаа ч явсан Бурханы оршихуйг бид өөрсөддөө авч явдаг. Бурханы гайхамшигт бэлгийг, дэлхий ертөнцтэй хуваалцах томилгоог бид хүлээн авсан тэрхүү бэлгийг бид өөрсөддөө тээж явдаг! Тэгвэл, тэр бэлгээрээ та яг юу хийж байна вэ? Таныг өрөөнд орж ирэхэд ямар байдалтай байдаг вэ? Хүмүүс тантай уулзахдаа, таны дуу хоолойг сонсоод хэрхэн харьцдаг вэ? Эзэний бодит оршихуй тантай хамт буй нь тэдэнд илт байдаг уу? Дэлхийн гэрэл таны амьдралаар дамжин гэрэлтэн байна уу эсвэл үүнийг та далдлан, нуусан байна уу?
Христийн мэндэлсний баяр, хотыг маань баярын гэрлэн чимэглэл дүүргэх баяр дөхөн ирэх үед найз нар минь, Аврагчийн оршихуйг өөрсөддөө тээгч бид Христийн гэрлийг тодоос тод гэрэлтүүлдэг байгаасай, тэгснээрээ "Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулах" болтугай гэмээн би залбирч байна (Матай 5:16).
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!
More