Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар

Noel: Christmas Is For Everyone

12-с 9 дахь өдөр

Иосефийн аян

Данни Саведра

"Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв. Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэрэлчийн тушааснаар эхнэрээ авсан."-Матай 1:20-21,24

Та ямар нэгэн зүйл хийнэ гэж амласныхаа дараа энэ нь таны бодсоноос хамаагүй давсан зүйл байсан болохыг мэдэх үед танд гарч байсан уу? Худалдан авсныхаа дараа харамсахуйц тийм зүйлийг худалдан авахтай адил. Энэ нь ямар утгатай вэ? Эвдрэлгүй машин гэж бодоод худалдан авсан чинь хэдхэн сарын дараа моторын хөргүүр нь эвдэрсэн бөгөөд шинийг авахад маш их мөнгө зарцуулах шаардлагатай болох үе танд гарч байсан уу? Ямар нэгэн ажлыг хүлээн авсаныхаа дараа ямар ч цалингийн нэмэгдэлгүйгээр, шинэ ажлын тодорхойлолт эсвэл бусад үүрэг хариуцлагыг багасгалгүйгээр ажлын туршлагаас тань гадуурх өөр үүрэг хариуцлага бүхий ажлыг таниар хийлгэх үе танд гарч байсан уу? Эдгээр үед бид, Би үүнийг хийнэ гэж мэдээгүй шүү дээ!гэж боддог

Түүний удахгүй гэрлэх эмэгтэй нь жирэмсэн гэдгийг сонсоод Иосефт ямар мэдрэмж төрсөн гэж та бодох байна? Итгэхийн аргагүй, сонин жигтэй, бага зэрэг солиотойдуу зүйлсийг тэнгэрэлчийн талаар, ариун жирэмслэлт, Мессиагийн талаар ярих үед түүнд ямар мэдрэмжүүд төрсөн гэж та бодож байна вэ? Тэрээр Ариун Сүнсээр дамжуулан жирэмсэлсэн хэмээн тунхаглаж байсан хэдий ч энэ нь Иосефийн хувьд итгэхийн аргагүй байсан болов уу. Тэрээр түүнд бараг л итгээгүй байх. Үнэндээ, хэн ийм зүйлд итгэх вэ дээ? Энэ үе нь түүний хувьд гэрлэхээр сүй тавьсан эмэгтэйгийнхээ талаар амаа барих үе байсан болов уу.

Энэ үед та юуг хийх байсан бол? Бидний ихэнх маань, бодсоноос маань хамаагүй илүү зүйлтэй тулгарах үедээ эсвэл хэлэлцэн тохиролцсоноос хамаагүй өөрөөр гэрээ хэлэлцээр эргэх үед (каблийн үйлчилгээ?), бид үйлчилгээ хариуцсан хүмүүст гомдоллодог, менежертэй ярихыг шаарддаг, дансаа хаахаар заналхийлдэг бөгөөд эдгээрийг хүссэн зүйлээ авах хүртлээ бид үйлддэг. Иосефийн энэ нөхцөл байдалд, ихэнх хүмүүс Мариаг олны өмнө ичгүүр болгох байсан. Зарим хүмүүс хуулийг бүрэн утгаар нь биелүүлж, Мариаг чулуугаар цохин алах байсан байх. Гэвч Иосеф ихэнх хүмүүсийн адил хүн байгаагүй...

Сайнмэдээнд Иосеф тэр бүр дурдагдаад байдаггүй, бид түүний талаарх тийм их мэдээлэлгүй хэдий ч түүний талаарх дараах зүйлсийг бид мэднэ: Тэрээр зөвт хүн байсан (Матай 1:19). "Зөвт хүн" байсан хэмээн Библи дээр дурдагдсан хүмүүс тийм ч олон байдаггүй. Энэ нь Иосефийг Ноа, Даниел, Иовын нэгэн адил библи дээрх жинхэнэ елит хүмүүсийн нэгэнд тооцоход хүргэсэн. Матай 1:19-д, "Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж." гэсэн байдаг. Шившиг болголгүйгээр, үхэлд хүргэхгүйгээр; нууцаар, нигүүлсэнгүй шийдлийг тэрээр сонгожээ. 

Дараа нь тэнгэрэлч Иосеф дээр зүүдээр дамжуулан ирээд, Мариаг эхнэрээ болго, учир нь түүний хэвлий дэх үр бол үнэхээр Аврагч гэдгийг хэлжээ. Иосеф өөртөө ийнхүү хэлж болох л байсан, би ийм зүйлийг сонгоогүй шүү дээ. Аврагчийг өсгөн торниулна гэж үү? Би энгийн л нэгэн мужаан. Би үүнийг хийх зохистой нэгэн биш. Энэ миний сонгосноос хамаагүй өөр зүйл байна. Би үүнийг хиймээргүй байна. Гэвч тэрээр үүнийг хийгээгүй. Үүнийхээ оронд тэрээр сэрээд, тэнгэрэлчийн өөрт нь хэлсэн бүхнийг хийжээ

Иосеф үнэхээр хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан. Тэрээр гэрлэхээсээ өмнө жирэмсэлсэн эмэгтэйтэй гэрлэн, гарцаагүй шүүлт, хов жив, ичгүүрийг давж гарахаар тушаагдсан. Мариа, Иосефийн хөл хөөрөөр дүүрэн хурим найрын талаар огт дурдагсан байдаггүй. Тэд хоёр гэр бүлийнхнийхээ хүслийн эсрэг гэрлэсэн байх магадлал маш өндөр. Гэвч Иосеф зүрх зоригтойгоор үүнийг даван туулсан бөгөөд Есүсийг өөрийнхөө хүүхэд мэтээр өсгөн торниулах замаар Эзэнд ямар итгэмжтэй нэгэн болохоо харуулжээ. Айдас төрүүлэм нөхцөл байдалтай тэрээр дуулгавартайгаар нүүр тулсан. 

Амьдралдаа бид дараах зүйлийг хэлэхүйц хүнд нөхцөл байдлуудтай нүүр тулж болох юм, Би үүнийг хийнэ гэж хэлээгүй шүү дээ. Бид маш олон төрлийн хүнд бэрхшээлтэй замыг туулж болох юм, магадгүй маш хэцүү харааг гүйцэлдүүлэхээр дуудагдаж болох юм эсвэл тохь тухтай газраасаа гадагш гишгэхээр дуудагдаж болох юм. Бурхан бидний хүссэнээс хамаагүй илүүг өгөх нь элбэг байдаг. Өөрсдөө шийдвэрлэж чадахааргүй нөхцөл байдлуудад Тэрээр биднийг оруулах нь бий. Тэрээр үүнийг үйлдсэнээр, бид эдгээрийг давж гарахуйц итгэмжит байдал, дуулгавартай байдал, Түүний хүч, мэргэн ухаан, чиглэлд бүрэн найдах боломжтой болдог. 

Иосефийн нэгэн адилаар, ямар ч үнээр хамаагүй өөрсдийгөө дуулгавартай, итгэмжтэй байдалд бүрэн зориулцгаая. Юунд өөрсдийгөө зориулахаар шийдсэн болохоосанацгаая-Өөрсдийнхөө амьдралыг Түүнд бууж өгөх, Түүний Хүүг дагах байдлаар Бурханы нигүүлслийг хүлээн авахаар шийдсэн болохоо санацгаая. Түүнийг нигүүлсэл бидэнд хангалттай ; Түүний хүч бидний сул дорой байдалд бүрэн төгс болгогддог...зэрэг амлалтуудаас хүссэнээсээ хамаагүй өөр зүйлийг хүлээн авах, хийж чадахаасаасаа хамаагүй давсан зүйлийг хүлээн авах үедээ ялангуяа чангаар зуурдаг байцгаая.

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Noel: Christmas Is For Everyone

Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр хангаж буй Форт Лодердейл дахь Калвари Чэпелд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочлон авна уу: http://CalvaryFTL.org